Дуучин Баярцэнгэлийн цахим ертөнцийг байлдан дагуулж буй дуу

2009, 2010 оны Universe best songs нэвтрүүлэгт Дорнод нутгаас оролцож, шилдэг 25-ын эгнээнд нь цойлон гарч ирсэн П.Баярцэнгэл хэмээх хүүг танихгүй хүн бараг үгүй биз ээ. Тэрээр 2010 оны Universe best songs нэвтрүүлгийн дараа хувийн уран бүтээлээ туурвиж эхэлсэн бөгөөд “Зүүдэндээ би хайртай”, “Үзэсгэлэн гоо”, “Баяртай”  зэрэг олон дуугаараа залуусын зүрх сэтгэлийг байлдан дагуулж амжсан. Тэгвэл энэ онд гарсан түүний цоо шинэхэн уран бүтээл болох “Санахдаа” дуу сонсогч түмнийг жинхэнэ байлдан дагуулаад байна.

П.Баярцэнгэл КУДС-ийг жүжигчин, найруулагч мэргэжлээр төгссөн бөгөөд саяхан мэргэжлийнхээ дагуу  “Найрын ширээний ууц” жүжигт тогложээ. Харин ойрын үед шинэ уран бүтээлийн ажилдаа анхаарал хандуулаад тун завгүй гүйж яваа гэнэ. Түүний урын сан 50-аад дуутай болсон бөгөөд ихэвчлэн төрсөн ахаараа уран бүтээлээ өлгийдүүлж авдаг байна. Ах  П.Отгонцэнгэл нь “Дашка” студид тонмэйстрээр ажиллаж томоохон хамтлаг дуучдын хөгжмийн найруулга хийдэг. Бас дууны шүлэг, хөгжим биччихдэг авъяаслаг нэгэн. П.Отгонцэнгэл их ажлынхаа хажуугаар дүүдээ дуу зохиож өгөх захиалгад дарагдаад бас л завгүй яваа гэнэ лээ. Их урлагийн тогоонд Дорнодынхоо залуусын төлөөлөл болж, бүтээж туурвиж яваа ах дүү хоёрт уран бүтээлийн өндөр амжилт хүсье.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ontslog.COM сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй!

error: Content is protected !!