Эмэгтэйчүүдэд эдгээр үгсийг хэзээ ч битгий хэлээрэй!

Ямар үгс эмэгтэйчүүдийн дургүйг хүргэж, гомдоодог вэ гэдгийг мэдэхийг хүсвэл дараах “хар жагсаалт”-тай заавал танилцаарай.

“Манай ээж чамаас илүү”

01

Ихэнх эрчүүд ээжтэйгээ адилхан бүсгүйг ханиараа сонгох нь элбэг байдаг. Гэхдээ эрчүүдийн гаргадаг хамгийн том алдаа бол хайртай бүсгүйгээ ээж, эгч, өмнөх найз охин, анхны хайртайгаа харьцуулах явдал юм. Ээж минь чамаас илүү амттай хоол хийдэг, нөхрхөө хүндэлдэг, гэр орноо авч явдаг гэсэн үгс хайртай бүсгүйд тань хүнд цохилт болоод зогсохгүй тулаанд дуудаж байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг гэнэ. Нэг л өдөр хайрт чинь “Тэр чинь тийм л сүрхий юм бол түүн рүүгээ явахгүй юу” гэж хэлэх вий.

“Арай гэж хувцсаа тохируулж өмсөв үү”

02

Таныг ингэж хэлэхэд өмнө нь тааруухан хувцасладаг байж байгаад гэнэт л өнөөдөр арай аятайхан хувцасласан мэт сэтгэгдэл төрүүлнэ. Эмэгтэй хүн үүнээс илүү доромжлол гэж юу байх билээ.

“Чи минь үзэсгэлэнтэй байсан”

07

“Байсан” гэдэг бүсгүйчүүдэд ямар хүнд цохилт болдог гээч. Өмнө нь үзэсгэлэнтэй байсан ч одоо тийм биш болсон л гэж ойлгогдохоор үгс.

“Одоо болтол хоолоо хийгээгүй байгаа юм уу”

03

Эмэгтэйчүүд эрчүүдийг бодвол илүү олон үүрэг, хариуцлагыг үүрдэг. Хүүхдээ өсгөнө, ажлаа хийнэ, орон гэрээ авч явна. Ийм их ажлын хажуугаар “Одоо болтол хоолоо хийгээгүй байгаа юм уу” гэсэн ууртай үгс ханьд тань хэчнээн гомдмоор сонсогддог гээч.

“Иймхэн юм ойлгохгүй байна уу”

04

Таны хувьд мэдээжийн зүйлс бусдын хувьд мэдэхгүй зүйл байж болно. Ер нь хүн бүхнийг мэдэж байх албагүй шүү дээ. Жижиг сажиг зүйлд уурласнаасаа болж ханилсан ханиа ингэж хэлэх нь “Чи тэнэг” гэж хэлснээс өөрцгүй.

“Юу ч хийж чадахгүй шүү”

05

Эмэгтэй хүн бүр хоол сайн хийдэг, юм сайн оёдог байх албагүй. Үнэхээр л ойлголцохыг хүсч байгаа бол эхнэртээ уурлахын оронд үнэнийг нь хэлээд хоолны дамжаанд суулга, эсвэл хоол хийх тал дээр жендерийн тэгш байдлыг хангахад л болно шүү дээ.

“Чи энэ хүүхдээ хар”

06

Хүүхэд нь буруу зүйл хийж, хэрэг тарьвал “чи энэ хүүхдээ хар” гэж хэрүүлийн алим шиддэг эрчүүд цөөнгүй. Тэр ч бас таны хүүхэд шүү дээ. Та ч бас хүүхдээ хүмүүжүүлэх үүрэгтэй.

Нэгэн биений тань тал болсон ханьдаа хатуу ширүүн үг хэлэхээс өмнө нь тэр үгээ өөртөө хэлээд үзээрэй. Гэр бүл итгэл, ойлголцол, хүндлэл дээр тогтдог юм шүү.