Селена Гомез “Marie Claire” сэтгүүлд бүх нууцаа дэлгэлээ

Дэлхийн хүүхэд, залуусын шүтээн болсон Америкийн дуучин, жүжигчин, хөгжмийн зохиолч, хувцасны дизайнер Селена Гомез “Marie claire” сэтгүүлд  ярилцлага өгчээ. Тэрээр 1992 оны 7-р сарын 22-нд АНУ-ын Техас мужид төрж өссөн бөгөөд түүнийг хувийн амьдралын тал дээр нилээд тогтвортой гэж хэлж болно. Ингээд түүний ярилцлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.

-Таны нэрийг маш олон хүн мэддэг болжээ.

-Тиймээ, би бусдад таалагдсан уран бүтээл гаргахын тулд хангалттай хөдөлмөрлөсөн. Есөн настай байхдаа “Мики маус” компанид орж, урлагийн гараагаа эхэлж байлаа. 2007 онд “Үнсгэлжингийн шинэ түүх” кинонд тоглож, улмаар урлагийн гараагаа эхэлсэн гэхэд болно. Урлагийн карьерээ эхлэхэд надад хоёр сонголт гарсан. Жүжигчин эсвэл дуучнаар уран бүтээлээ хийх гэх хоёр сонголттой учирсан. Би дуулах их дуртай. Тиймээс дуучин гэх мэргэжлээр урлагийн гараагаа эхэлсэн.

01

-Мэдээж хэрэг таны сонголт зөв гэдгийг бид мэдлээ. Гэхдээ жүжигчин болохоор шийдсэн ч амжилт олох байсан байх. Удахгүй он солигдлоо. Ирээдүйн төлөвлөөгийнхөө талаар сонирхуулаач?

-Тантай санал нэгдэж байна. Би өөрийгөө аль ч салбарт амжилт олно гэж боддог./инээв/  Би өдөр бүр маргаашаа боддог. Миний ирээдүйн төлөвлөгөөнд уран бүтээлүүдээ сайжруулах зорилго багтсан байна. Мөн олон улсад тархсан байгаа фэнүүдтэйгээ уулзах төлөвлөгөөтэй байгаа.  Азийн орнуудаас их олон хүсэлт ирдэг. Бидэнтэй ирж уулзаач гэх мэт. Тиймээс ирэх оны эхээр Хятад, Япон, Сингапурт очих төлөвлөгөөтэй байгаа. Тоглолтоо ч хийх төлөвлөгөөтэй байгаа.

02

-Бидний өмнө өсөн торнисон Селена хэдийнэ нас биед гүйцэж, гоо бүсгүй болжээ. Ирээдүйн төлөвлөгөөндөө хувийн амьдралдаа шинэ алхам хийх төлөвлөгөө байхгүй гэж үү?

-Бий. Гэхдээ уран бүтээлийг урдьчилан төлөвлөж болно. Харин хувийн амьдралыг урдьчилан таамаглах ямар ч боломж байхгүй. Сайтар төлөвлөхгүй бол насан туршдаа сэтгэлийн шарх авах эрсдэлтэй. Би багаасаа л ээжтэйгээ байсан. Аавын хайр халамжийг бага хүртдэг байсан. Тиймээс л гэр бүлийн асуудал дээр их эмзэг бас нухацтай ханддаг.

03

-Та ярилцлага өгч байхдаа эсвэл нэвтрүүлэгт оролцож байхдаа үргэлж экс найз залуу Жастин Биберийн талаар өгүүлдэг. Түүний одоо хүртэл мартаж чадахгүй байгаа гэж үү. Та хоёр гайхалтай харагддаг байсан.

-Намайг шаналгаж, зовоодог маш олон сэтгэлийн шарх бий. Тэдний дунд Биберээс салсан түүх хүртэл багтаж байгаа. Салалтын дараа хэцүүхэн байсан ч найз нөхдийнхөө ачаар энэ бүх бэрхшээлийг даван гарсан. Зүгээр л хайртай хүнээсээ салсан охид, бүсгүйчүүдэд сэтгэлийн дэм өгөхийн тулд би сэтгэлийн шархаа хэрхэн даван туулсан талаараа өгүүлэхийн хүссэн юм. Нэг хүн ч гэсэн миний зөвлөгөөг аваасай гэх үүднээс.

07

-Саяхан Бибер ганц  бие байгаа тухайгаа өгүүлсэн. Хэрвээ тэр эхний алхмыг хийвэл дахин нийлэх бодол байна уу?

-Хоёр дахь боломж гэж үгүй.

08

-Эрчүүдэд ямархуу шаардлага тавьдаг вэ. Таныг болзоонд урихыг хүссэн залуу ямархуу байх ёстой вэ?

-Шаардлага гэх зүйл байхгүй. Зүгээр л ямар нэгэн дүрд хувираагүй өөрийнхөөрөө л байх ёстой. Би царайлаг залууст тийм ч дуртай биш. Харин өндөр залууст дуртай.

10

-Та гэрлэх үү?

-Мэдээж хэрэг. Намайг уярааж чадсан залуутай гэрлэх болно. Би хувийн амьдралаа уран бүтээлүүд шигээ шат ахиулмаар байна.

09

-Эрчүүд чинь эмэгтэйчүүдийг их амархан уяраадаг бус уу?

-Гэхдээ бусдаас өөр. Тийм ч амархан уярахгүй байх. /инээв/

04

-Сүүлийн үед гаргаж буй уран бүтээлүүд тань эмэгтэйлэг бас тачаангуй өнгө аястай байна. Энэ бүхэн танд таалагдаж байна уу?

-Тийм ээ. Би чинь насанд хүрсэн бүсгүй шүү дээ.

11

-Илүү их амжилтад хүрэхийг хүсдэг тухайгаа ярьлаа. Яг хаана хүрэхийг хүсч байна?

-Хүмүүсийн зүрх сэтгэлээс хэзээ ч мартагдахгүй тэр орон зайд очихыг хүсч байна. Мэдээж хэцүү байх. Гэхдээ би хичээх болно. Энэний төлөө л зүтгэж явна. Уран бүтээлч хүн урлагтаа үнэнч байх ёстой.

12


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ontslog.COM сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй!
 Танд манай мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй