“Дэлхийн мисс 2016” тэмцээний хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүд тодорчээ

АНУ-ын нийслэл Вашингтон хотноо “Дэлхийн мисс” тэмцээний урьдчилсан шатууд амжилттай зохион байгуулагдаж байна. 65 дахь удаагийн “Дэлхийн мисс” энэ сарын 18-ны өдөр тодрох билээ. Титмийн төлөө 121 орны гоо бүсгүй өрсөлдөж байна.  Тэгвэл интернэт хэрэглэгчид “Дэлхийн мисс” тэмцээнд оролцож буй хамгийн үзэсгэлэнтэй есөн гоо бүсгүйг шалгаруулжээ.

9. Украин

01

Украин улсыг төлөөлөн 19 настай Олександра Кучеренко оролцож байна. Тэрбээр 177 см өндөртэй бөгөөд англи, орос хэлтэй аж. Модель мэргэжилтэй.

8. Филиппин

02

Титмийн эзэн болох магадлалтай таван орны гоо бүсгүй жагсаалтад багтаад буй Филиппинийн гоо бүсгүй Катриона Элиса Грайг уг жагсаалтад багтжээ. Тэрбээр 22 настай бөгөөд 180 см өндөртэй аж. Англи, тагалог хэлээр ярьж чадна. Модель мэргэжилтэй.

7. Малайз

03

Малайз улсыг төлөөлөн 18 настай Татиана Нанда Кумар оролцож байна. Түүний биеийн өндөр 176 см бөгөөд англи, франц болон мандарин хэлээр ярьдаг.

6. Чех

04

Чех улсыг төлөөлөн 18 настай Наталъя Котвова оролцож байна. Түүний биеийн өндөр 173 см бөгөөд англи, герман хэлээр ярьдаг байна.

5. Чили

05

Чили улсыг төлөөлөн 21 настай Антониа Кристал Фигуероа Алварадо оролцож байна. Түүний биеийн өндөр 177 см бөгөөд герман, англи хэлээр ярьдаг байна. Оюутан.

4. Бразил

06

Бразилийг төлөөлөн 26 настай Беатрис Бесерра Да Фонтоура оролцож байна. Түүний биеийн өндөр 176 см бөгөөд англи, испаниар ярьдаг байна.

3. Беларус

07

Беларус улсыг төлөөлөн 23 настай Полина Бородачева оролцож байна. Түүний биеийн өндөр 176 см бөгөөд орос, англи хэлээр ярьдаг байна.

2. Унгар

08

Унгар улсыг төлөөлөн Тайми Гленшир оролцож байна. Тэрбээр мэргэжлийн уран гимнастикийн тамирчин аж. Гоо бүсгүй 22 настай бөгөөд “Спорт мисс” тэмцээнд амжилттай оролцжээ.  Англи, Орос хэлтэй. Тэрбээр 171 см өндөртэй.

1. Монгол

09

Өдгөө 66 жилийн турш тасралтгүй зохион байгуулагдаж буй “Miss World 2016” тэмцээнд оролцож эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд мандуулан, нэрээ цуурайтуулж оролцоно гэдэг бол маш нэр хүндтэй ховорхон олдох боломж. Энэхүү алтан боломж Алтангэрэлийн Баярцэцэгт олдсон. Сонирхуулахад А.Баярцэцэгийн хийсэн видео танилцуулга  нь энэ жилийн Дэлхийн миссийн ШИЛДЭГ 10 видеог тэргүүлж, Бүх цаг үеийн миссийн тэмцээнүүдийн түүхэн дэхь хамгийн гоё зураглалтай кино шиг танилцуулга видео болсон байна.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ontslog.COM сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй!

error: Content is protected !!