Шинэ жилийн үдшийг мартагдашгүй болгох 10 романтик санаа

Хайрттайгаа хамт хоёулахнаа тэмдэглэх шинэ жилийн оройг тэсэн ядан хүлээж сууна уу? Өдөр бүр бие биедээ хайртайгаа хэлдэг халуухан хосууд эсвэл аль хэдийн хал үзэж халуун чулуу долоочихсон архаг хосууд ч бай 2015 оны шинэ жилийг романтик өнгөрөөхөд чинь туслах санаануудыг жагсаалаа.

1.Хамтдаа хоол хийх

01

Мэдээж шинэ жил учраас ширээ засч, хоол бэлдэлгүй яахав. Гэхдээ эзэгтэй ганцаараа биш хамтын жор гарган хоёулаа бэлдвэл хэчнээн хөгжилтэй байх бол?

2.Салют буудуулах

02

Хүмүүсийн буудуулж байгаа салютыг харж баясдаг цаг ард хоцорсоон бүсгүй минь. Одоо та хоёрын хөөргөх ээлж. Хамгийн чухал нь болгоомжтой байдаг юм шдээ!

3.Бэлэг солилцох

03

Шинэ жилийг бэлэггүйгээр төсөөлж чадахгүй. Гэхдээ хүн бүрийн солилцдог энгийн бэлэгнээс огт өөр гайхалтай зүйл солилцоорой. Магадгүй халбага ч юм уу? Гэхдээ мэдээж утга учиртай байвал гоё.

4.Агаарт гарах

04

Хэрвээ та хоёр хотоос зайдуу агаарт гарч шинэ жилээ угтах гэж байгаа бол үнэхээр азтай юмаа. Учир нь цасан хүн хийх хангалттай их цас та хоёрт л олдох ч юм билүү?

5.Бие биедээ урам өгөх

05

2014 онд хайртын чинь хийсэн бахархмаар 5 зүйл юу байсан бэ гэдгийг бичээд бие биедээ уншиж өгөөрэй.

6.Хамтдаа усанд орох

06

Хөөстэй ваннанд хамтдаа орох. Жаргалтай зургаа аваад хадгалчихвал бүр л гоё.

7.Үлгэр уншиж өгөх

07

Магадгүй үүнийг хамгийн сүүлд хийх хэрэгтэй байх. Гэхдээ л заавал хэрэгжүүлээрэй. Хайртынхаа үлгэр унших дуун дор нойрсох ямар бол? Түүгээр өөртөө зориулж үлгэрийн ном уншуулаарай. Эртээ урьдын цагт шидэт үлгэрийн оронд үзэсгэлэнт нэгэн гүнж амьдран суудаг байжээ…

8.Хэн нэгэнд туслах

08

Хамтдаа ямар нэг сайн үйлс хийгээрэй. Хүнд юм бариад явж байгаа эмээд, шинэ жилээр бэлэг авахыг хүсч байгаа хүүхдүүдэд, гэр рүүгээ яарч яваа ажилсаг аавд гээд туслаж болох хэн байна бүгдэд нь туслаарай.

9.Кино үзэх

09

Шинэ жилээр учирсан хосын тухай өгүүлэх “Хувь заяаны эргүүлэг” романтик киног хамтдаа сууж байгаад үзээрэй. Өөр кино байж болох ч түрүүлээд татаж аваад бэлдсэн байх хэрэгтэйгээ битгий мартаарай. Тэр ажлыг хайртдаа даатгаж ч болох юм.

10.Ирээдүйгээ ярилцах

10

Энэ санаа бол минийхээр хамгийн романтик нь. Учир нь би ямар байдгийг нь маш сайн мэдэх юм л даа. Бусад гэрлээ унтрааж зөвхөн гацуурынхыгаа асаачихаад, дэргэд нь гар гараасаа хөтлөлцөн дээшээ харж хэвтээд, ирээдүйгээ төсөөлөн ярилцах хэчнээн гоё гээч!

 Танд манай мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Close