Сексийн гайхалтай ач тус

Секс сэтгэл зүйн болон биологийн талаасаа хүний биед маш ашигтай гэж  Сан Диегогын Алварадо эмнэлгийн сексологич Ирвин Гоулдстейн ярьж байна.  Амьдралын зөв хэв маягтай хүнд ч сексийн идэвхитэй амьдрал илүүдэхгүй аж. Ингээд бид танд сексологичийн зөвлөснөөр секс хийх 5 шалтгааныг хүргэж байна.

1. Секс  цэвэршилтийн үеийг даван туулахад  тусалдаг

01

Цэвэршилт бол эмэгтэй хүний сексийн дур хүсэл эстрогентэй хамт үгүй болдог үе.  Үнэндээ яг ч тийм биш л дээ. Нэг бол үүнийгээ хэрэглэнэ, үгүй бол алдана гэж Ирвин ярьж байна.
Ийм үед долоо хоногт дор хаяж 2-3 удаа секс, гар хангалга, эсвэл секс тоглоом хэрэглэх нь үтрээний орчин хатахаас сэргийлж, уян хатан байдлыг нь сайжруулдаг байна.  Түүнээс гадна өөр нэг судалгаагаар тогтмол секс хийх нь улаан тууралтыг багасгадаг аж.

2. Секс өвчин намдаана

02

Ялангуяа сексээс ханамж таашаал авсан үед өвчин намддаг нь батлагдсан арга юм.  Дур тавилтын үед ялгардаг эндорпин гэгч бодис сарын тэмдгийн үед илэрдэг үе мөчний өвчин, нуруугаар өвдөлт зэргийг намдаадаг байна. Түүнээс гадна эмэгтэйчүүдийн дунд явуулсан өөр нэг судалгаагаар дур тавилтын дараа толгойн өвчин нь намдсан гэж тал хувь нь хариулж байжээ.
Харамсалтай нь өвчин намдалт зөвхөн дээд тал нь 10 минут үргэлжилдэг. Энэ бол дараагийн  раундэд орох бас нэг шалтаг болно.

3. Урт наслуулна

03

Секс  урт наслуулах шидтэй  боловч хамгийн сонирхолтой  нь  эрэгтэй эмэгтэй хүмүүст үр ашиг нь өөр байдаг  аж.  Тухайлбал эмэгтэйчүүдийн бие махбодод сайнаар нөлөөлдөг байхад эрчүүдэд урт наслах шалтгаан болдог байна. Судалгаанаас харахад долоо хоногт  хоёр удаа дур тавьдаг эрчүүд сард нэг удаа секс хийдэг эрчүүдийг бодвол өндөр наслах магадлал их байдаг гэнэ. Шведийн эрдэмтдийн явуулсан өөр нэг судалгаа 75 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэдэг эрчүүд сексийн идэвхитэй амьдралтай байсныг, 75 хүрэлгүй өөд болсон эрчүүдийн гар буу эрт цэнэгээ алддаг гэдгийг  харуулсан байна.

4. Зүрхний үйл ажиллагааг сайжруулдаг

04

Стресс, уур, сэтгэл гутрал зэрэг нь  зүрхний шигдээс тусах гол шалтгаан  боловч сексээс таашаал, ханамж авч чаддаггүй, сэтгэл дундуур явдаг хүмүүст энэ эрсдэл их  байдаг гэнэ. Эрэгтэй эмэгтэй хүмүүс секс хийснээр  цусны даралтаа бууруулах замаар стрессээ тайлж болдгийг судлаачид тогтоожээ.

Тэр бүү хэл өчүүхэн анхаарал халамж ч хүний зүрхний цохилтыг бууруулан, сэтгэл түгшсэн үед стрессийн гормоны хэмжээг багасгадаг аж. 2006 онд Швейцарийн Цюрихын их сургуулиас явуулсан судалгаа стресстэй нөхцөл байдалд орохоос өмнө мөр, хүзүүндээ массаж хийлгүүлсэн хүний зүрхний  цохилт болон кортизолын хэмжээ бага байсныг нотолсон юм.

5. Секс дасгал хөдөлгөөний нэг хэлбэр

05

Секс хийснээр тамирчин шиг бие хаатай болохгүй,  ялангуяа  хамтрагч чинь таны өмнөөс бүгдийг хийдэг бол.  Харин сексийн үеэр зарцуулагддаг энерги шатаар өгсөх, цонх угаасантай адил  гэж  доктор  Гоулдстейн ярьж байна.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ontslog.COM сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй!

error: Content is protected !!