2017 оны ерөнхий зурхай

Өнгөрөн одож буй 2016 он танд аз жаргал, хайр дурлал, ухаарал, туршлагыг харамгүй хайрласан гэдэгт итгэлтэй байна. Харин айлчлан ирж буй шинэ жилд таныг юу хүлээж байгаа бол? Тааж ядан суугаа танд 2017 оны ЕРӨНХИЙ ЗУРХАЙ-г хүргэж байна.

ХОНИНЫ ОРДНЫ ЗУРХАЙ

01

ХАЙР ДУРЛАЛ

2017 онд хайртай хүнтэйгээ харьцаагаа сайжруулах алдаагаа засахад тохиромжтой үе юм.

3-р сарын 21-ээс 3-р сарын 30-нд төрсөн хониныхны хувьд тахиа жил таныг олон учрал амьдралаа хүссэнээрээ өөрчлөх цэгцлэх олон боломжууд хүлээж байна.
Ганц бие хонинууд үнэн сэтгэлээсээ дурласан бол харилцаа хялбархан үүсгэнэ. Гэр бүл зохиох цаг нь ирээгүй бол ганц биеийн жаргалийг хангалттай эдлэж болно. Гэр бүлтэй хонинууд бүл нэмэх тухай бодож болох ба тахиа жилд шинэ хүмүүс ихээр мэндэлнэ. 2017 оны тахиа жилд төрөх хүүхэд царайлаг ба онцгой авьяастай болно.

3-р сарын 31-ээс 4-р сарын 10-нд төрсөн хонины ордныхны хувийн амьдрал төгс сайхан байх ба эргэн тойрноо анзаарах шаардлага гарахгүй. Ганц бие хонинуудыг хүчээр гэрлүүлэхээс өөр айлгах зүйлгүй. Тайван байдлаа хадгалж бусдын мэдрэмжээр бүү тоглоорой, эсрэг хүйстнээ анхааралтай ажиглаарай

4-р сарын 11-ээс 4-р сарын 20-нд төрсөн хонины ордныхон. Таны шулуухан зан Тахиа жилд хамтрагчтайгаа харилцах харилцаанд шийдвэрлэх үүрэг хүлээнэ. Хамтрагч тань таны хүүхдийнх мэт ертөнцөд сэтгэл татагдаж халамжлахыг хүснэ. Хүүхдийн дүрийг хэтрүүлж болохгүй хамтрагчид тань сөрөг сэтгэгдэл төрж болзошгүй. Хонь жилтнүүдэд гэр бүл зохиоход тааламжтай жил бөгөөд гайхалтай гэрлэлт хүлээж байна. Гэр бүлийн хүнийхээ санхүүгийн эрх чөлөөнд халдахгүй бол бат бөх сайхан гэр бүл үүснэ.

АЖИЛ ХЭРЭГ

2017 онд санхүүгийн гэрээ хэлэлцээрүүд, эрсдэлтэй ажил хэргээр дүүрэн байна. Эрсдэлийг марталгүй сайн тооцож нягт нямбай ажиллаарай.

3-р сарын 21-ээс 3-р сарын 30-нд төрсөн хонины ордныхон. Олонх нь Шинжлэх ухааны салбарт гялалзсан амжилт гаргана. Таны хүч хөдөлмөр өндөр үнэлэгдэнэ, гэвч ололтоо ухаалаг зарцуулж шалихгүй зүйлд мөнгө бүү үрээрэй. Шинэ ажил хэрэг эхлэхэд муугүй, өөрийн төсөлд хөрөнгө оруулалт хийвэл тахиа жилд заавал ашиг олно.

3-р сарын 31-ээс 4-р сарын 10-нд төрсөн хонины ордныхны хувьд энэ жил ажил хэргийнхээ эцсийг үзэх тэсвэр тэвчээр алдагдах боловч хэрэгтэй хүмүүстэй танилцаж нэр хүндээ өсгөх таатай боломжууд гарна. Шинэ танил ажлын санаачлагыг гартаа авах ба танд зааварчилах, өөрийн олон санаануудаас оновчтойг шингээх үүрэг үлдэх ба тун удахгүй амжилтанд хүрнэ.

4-р сарын 11-ээс 4-р сарын 20-нд төрсөн хонины ордныхон.Та дурын ажил хэргээс амжилт олох боломжтой бөгөөд хамгийн гол нь өөртөө тааламжтайг нь сонгоорой. Таны нэр хүнд маш их өсөх ба атаархагчдаас болгоомжлоорой. Хамт ажиллагсдын зарим нь таныг дэмжинэ, гэхдээ муу санаатнуудаас хол байж, үг хэлэндээ бодолтой байж, төлөвлөгөө бүрээ нэг бүрчлэн хуваалцах хэрэггүй. Санхүүгийн салбарт амжилттай байна.

ГЭР БҮЛ

03.21-03.30-ны хооронд төрсөн хонины ордныхон. Гэр бүлийнхээ хүнийг аль болох их магтахыг хичээ. Ингэснээр та харицлаагаа сайжруулаад зогсохгүй ханиа амжилтанд хүрэхэд нь туслана. Хамтдаа цагийг өнгөрүүлж, гадаад төрхөндөө шинэ өнгө төрх нэмэх талаар хамтраад туршаад үзэхэд гэмгүй.

03.31-04.10- ны хооронд төрсөн хонины ордныхон. Энэ онд танд гэр бүлийн гишүүдийн хүндэтгэл маш чухал тул тэдний үлгэр жишээ болохын тулд хичээгээрэй. Хүүхдүүддээ найз нөхөр шиг хандаж, хүүхэд насаа дурсан тэдэнтэй яг л үе тэнгийн мэт хөгжилдвөл хүүхдүүдийн идэвхи ч нэмэгдэнэ.

04.11-04.20- ны хооронд төрсөн хонины ордныхон. Энэ жил таны бүтээлч чадвар өндөр байна. Гэртээ зохион бүтээгчийн авьяасаа харуулж, тав тухтай уур амьсгал бүрдүүлэн, гэрийн засвар тохижилтыг өөрөө гүйцэтгэхээс бүү ай.

ЭРҮҮЛ МЭНД

Энэ жил аль болох их амарч, цэвэр агаарт аялал зугаалга хийхэд гэмгүй.

03.21-03.30-ны хооронд төрсөн хонины ордныхон. Эмчийн зөвлөгөөг дагах дургүй сул тал тань энэ жил ихээхэн хор хохирол учруулж болзошгүй. Мэргэжилтнүүдийн зөвлөгөөг дагаж, бага зэргийн зовиур илэрсэн ч заавал эмчид ханд. Өөрийгөө эмчлэх гэж оролдсноор эрүүл мэндээ бүр дордуулна.

03.31-04.10-ны хооронд төрсөн хонины ордныхон. Та энэ жил спортоор хичээллэ. Үүнд тань туслах хүмүүс ч гарч ирнэ. Энэ жил таны гол дайсан бол залхуу зан. Тиймээс бүхий л аргаар түүнтэй тэмц. бага зэргийн амжилт гаргасан ч өөрийгөө урамшуул. Ингэж эрүүл хэв маягийг баримталснаар эрүүл мэнд ямар нэг асуудалгүй байна.

04.11-04.20-ны хооронд төрсөн хонины ордныхон. Өөртөө хяналт тавьж, дэглэм баримтлан, согтууруулах ундаанаас хол бай. Энэ жил бие галбиртаа анхаарахад тохиромжтой. Хооллолтоо зөв зохицуулан , хэт ихээр амттанд дурлахаас татгалз.

ХОНИНЫ ОРДНЫ ХҮҮХДИЙН ЗУРХАЙ

03.21-03.30-ны хооронд төрсөн хонины ордны хүүхдүүд. Хүүхдүүд тань зангаа гаргаж эхэлнэ. Тиймээс тэднийг хөгжүүлэх бүхий л нөхцөл бололцоогоор хангаж өг. Зарим хүүхдүүд уран бүтээлийн авьяасаа нээж магадгүй тул түүний эрч хүчийг дарахгүй байхыг хичээгээрэй. Тэд бусадтай амжилтаа хуваалцах нөхцлийг бүрдүүлж өг.

03.31-04.10- ны хооронд төрсөн хонины ордны хүүхдүүд. Энэ үед төрсөн хүүхдүүдэд анхаарал их шаардагдана. Олон зүйл сонирхож, хурдан хугацаанд сонирхол нь буурна. Хамгийн гол нь тэвчээртэй байж тэднийг урамшуулах хэрэгтэй. Ингэснээр хүүхэд тань өөрт нь чухам юу хэрэгтэйг ойлгож авна.

04.11-04.20- ны хооронд төрсөн хонины ордны хүүхдүүд. Энэ жил та хүүхдээ гэрт нь байнга байлгаад байж чадахгүй л болов уу. Тэд үргэлж эрх чөлөөтэй байхыг хүснэ. Хэт их эрч хүчтэй байх тул спортоор хичээллүүлбэл зүгээр.

ҮХРИЙН ОРДНЫ ЗУРХАЙ

02

ХАЙР ДУРЛАЛ

04.21-04.30-ны хооронд төрсөн үхрийн ордныхон. Танд хайр дурлалын талбар дээр амжилттай байна. Үхрийн ордныхон өдөр бүр шахуу л үлгэрт умбаж байгаа мэт байж, таны хайртай хүн таныг хэт эрхлүүлж, бэлэг сэлтээр дарна. Та ч гэсэн хайртай хүндээ өгөөмөр хандахад илүүдэхгүй.

05.01-05.10-ны хооронд төрсөн үхрийн ордныхон. Дур булаам , хүүхдэрхүү зан тань энэ жил танд хайр дурлалын талбарт ч амжилт авчирна. Таны хос таныг баярлуулахын тулд бүхнийг хийхийг хичээнэ. Гэхдээ хайртай хүнийхээ энэ хичээл зүтгэлийг буруугаар ашиглахгүй байхыг хичээгээрэй. Хуучин харилцаандаа цэг тавих болмож гарна. Үгүй гэж хэлэхээс бүү ай.

05.11-05.20-ны хооронд төрсөн үхрийн ордныхон. Хайр дурлалын тал дээр одтой байж, олон тооны романтик явдалтай учирна. Энэ бүхэн тийм ч муу биш хэдий ч хэдийнэ гэрлэсэн бол сээтэгнэл, хөнгөн явдлаас зайлсхий. Хань ижил тань хардаж, гэр бүлийн харилцаанд сэв сууж мэднэ. Танд шинэ мэдрэмж хэрэгтэй байгаа бол заавал өөр газраас адал явдал хайх хэрэггүй. Хайртай хүнтэйгээ гэрээсээ хол аялж, шинэ сэтгэгдэл төрүүлэхүйц болзоо тогтоо.

АЖИЛ ХЭРЭГ

04.21-04.30-ны хооронд төрсөн үхрийн ордныхон. Энэ жил дүрэм журмыг дагаж мөрдөх чадвар тань амжилтанд хүрэхэд нөлөөлнө. Чухамхүү таныг багтаа ажиллуулахыг ямар ч дарга хичээнэ. Ажил хэргийн саналууд олон ирнэ. Гэхдээ түр зуурын ашиг орлого, амжилт хэрэгтэй юу эсвэл удаан хугацааны хамтын ажиллагаа юу гэдгээ ухамсарлах хэрэгтэй. Хамгийн гол нь тогтвортой ажил чухал шүү дээ.

05.01-05.10-ны хооронд төрсөн үхрийн ордныхон. Тахиа жилд та ашигтай хэрэгтэй олон хүнийг өөртөө татаж чадна. Мөнгө ч үүнийг даагад урсаад ирнэ. Гэхдээ зүгээр суухад мөнгөөр бороо орно гэдэг үлгэрт итгээд хэрэггүй. Олсон ашиг орлогоо зөв зүйлд хөрөнгө оруулалт хийж өсгө.

05.11-05.20-ны хооронд төрсөн үхрийн ордныхон. Энэ онд та хүрээллээсээ хамаарч суутнууд эсвэл адал явдал хайгч нэгэн болно. Тиймээс зөвхөн зөвлөгөө төдийгүй материаллаг тусламж үзүүлж чадах ашигтай хүмүүстэй харилцахыг хичээ. Сэтгэн бодох чадвар тань аливаа зүйлд амжилт олоход тусална. Өрсөлдөгчдөө анхаарал хандуул, тэдний дунд танд хэрэг болохоор, хамтран ажиллачихаар хүмүүс ч бий.

ГЭР БҮЛ

Танд чухам юу хэрэгтэй байгааг ойр тойрныхон чинь шийдчихнэ гэж бүү хүлээ. Хяналтыг гартаа авч, дотны хүмүүсийнхээ өмнө хариуцлага хүлээж сур.

04.21-04.30-ны хооронд төрсөн үхрийн ордныхон. Хэт төгс байх нь уйтгартай шүү дээ. Тиймээс гэр бүлийнхэндээ өндөр шаардлага тавих хэрэггүй. Ойр дотныхоо хүмүүст болон өөртөө ч эрх чөлөө олгож, үе үе салхинд гарч, гэр бүлийн бяцхан баяр зохион байгуулах хэрэгтэй. Ингэж аргыг нь олж чадсан нөхцөлд гэр бүлийн уур амьсгал халуун дулаан байх болно.

05.01-05.10-ны хооронд төрсөн үхрийн ордныхон. Тахиа жил танд гэр орны ажил хэргийг амжуулахад туслан орон сууцны нөхцлөө хэрхэн сайжруулах талаар зөвлөгөө өгнө. Бүх зүйл маш энгийн, бага зэрэг мөнгө зарцуулж, уран сэтгэх чадвараа ашигласнаар энгийн нэгэн сууцыг уран зургийн үзэсгэлэн шиг тансаг болгож ч болно. Мөн та гэр бүлийнхэндээ авьяас билгээ нээхэд нь туслана.

05.11-05.20-ны хооронд төрсөн үхрийн ордныхон. Энэ онд хайртай хүнтэйгээ харилцаагаа бэхжүүлэхэд тохиромжтой. Хайрттайгаа анх хэрхэн танилцаж байснаа санаж, харилцаандаа романтик байдал дахин авчрахыг хичээгээрэй. 2017 онд хоёулахнаа байгалд аялж, зугаалахад тохиромжтой.

ЭРҮҮЛ МЭНД

Тахиа жилд эрүүл мэндийн хувьд ноцтой асуудал тулгарахгүй боловч бие махбодийнхоо дохиог анхаарахаа мартаж болохгүй юм.

04.21-4. 30-ны хооронд төрсөн үхрийн ордныхон . Спортоор хичээллэж эхлэх цаг. Тахиа жилд идэвхтэй хөдөлгөөнтэй байх нь таны хувьд маш таатай бөгөөд Олимпийн эрх авахаар мэргэжлийн түвшинд биш ч гэсэн хувийн амжилтаа тогтоох боломжтой бөгөөд эсрэг хүйстнийхээ харааг булаах болно.

05.1-5.10-ны хооронд төрсөн үхрийн ордныхон. Тахиа таны энэ жил амьдралдаа хэрэгжүүлэхээр шийдсэн бүх ухаалаг санааг дэмжинэ. Жилийн турш жимс түлхүү хэрэглэж маск тавьсанаар таны гоо сайханд итгэмээргүй үр дүн гарна. Туршилт хийхээс бүү ай, хоолны дэглэм сайн барьснаар гайхалтай бие галбиртай болно.

05.11-5.20-ны хооронд төрсөн үхрийн ордныхон. Өнгөрөгч онд таны бие дэндүү сульдсан тул амралтаа идэвхтэй өнгөрүүлэхийг хичээгээрэй. Роликоор гулгах, дугуй унах гэх мэтийн алийг сонгохдоо биш үр дүнг чухалчилж үзээрэй. Стресснээс хол бай. Тахиа таныг ямар нэг таагүй зүйл бухимдлаас хамгаалах болно.

ҮХРИЙН ОРДНЫ ХҮҮХДИЙН ЗУРХАЙ

Бяцхан үхрүүд Тахиа жилд биеэ зөв авч явах ба төлөв томоотой байдал нь таныг гайхшруулна. Магтаж сайшааж тэдний үзэл бодлыг дэмжиж байгаарай.

04.21-4.30-ны хооронд төрсөн үхрийн ордныхон.Таны хүүхэд замд таарсан бүгдийг удирдахыг хүснэ, шаардлагатай тохиолдолд өөрийн эрх чөлөөг хөгжилтэй байдлаар ойлгуулаарай. Чухал ажил даалгахыг хүлээж буй бяцхан удирдагчид хариуцлагатай ажил хүлээлгэж үзэцгээе. Хамгийн чухал нь залуухан Үхрүүдэд асуудлын учрыг өөрөө олохыг нь зөвшөөрөх хэрэгтэй.

05.1-5.10-ны хооронд төрсөн үхрийн ордныхон. Таны бяцхан үр тахиа жилд уярмаар хайр булаам, сэтгэл татсан байх болно. Та бяцхан үхрийн нөлөөнд хэрхэн автаж буйгаа анзаарахгүй. Дуртай тоглоомоо эхний гуйлтаар авч хөргөгчийг амттанаар дүүргэнэ. Хүүхдээ эрхлүүлж болно гэвч заримдаа хатуу чанга байх хэрэгтэйг мартаж болохгүй

05.11-5.20-ны хооронд төрсөн үхрийн ордныхон.Таны хайртай үр маш чухал нэгэн болох бөгөөд өөрөөсөө ахмад хүүхдүүдтэй нөхөрлөнө. Хүүхдийнхээ нэр хүнд олохын төлөө хүсэлд нь бүү саад болоорой, тэд өөрийн халдашгүй байдлаа олох болно. Бяцхан Эйнштэйн компьютер дээр өрхийн төсөв гаргаад суувал бүү гайхаарай.

ИХРИЙН ОРДНЫ ЗУРХАЙ

03

ХАЙР ДУРЛАЛ

05.21-05.30-ны хооронд төрсөн ихрийн ордныхон. 2017 онд Ихрийн ордныхны хувийн амьдрал таны хүссэнчлэн одтой байна. Таныг гэх олон хүнээс залхаж, тэднийг өөрөөсөө холдуулахыг хүссэн бол таны л хэрэг, тааллаараа бол. Харин найрсаг, аз жаргалтай гэр бүл зохиохыг хүсч байгаа бол тахиа жил тохиромжтой үе. Гэхдээ ганц бие амьдралаас салах цаг тань үнэхээр болсон уу гэдгээ өөрөөсөө нэг асуугаад үзээрэй.

05.31-06.10-ны хооронд төрсөн ихрийн ордныхон. Тахиа жилд бүхнийг хүндээр тусгаж авах хэрэггүй. Энгийн байхыг хичээ. Ялангуяа хайртай хүн тань эрхэлж тунивал үүнд бүү гомд. Харин та ганц бие бол энэ жил хайртайгаа учрах боломж гарна, гэхдээ хүнээ сонгохдоо зөвхөн гаднах байдлаар нь биш харин мэдлэг оюун ухаан нь эн тэнцэхүйц хүнийг сонгоорой.

06.11-06.21-ний хооронд төрсөн ихрийн ордныхон. Тахиа жилд та гайхалтай дур булаам байж, нэг их хичээл зүтгэл гаргахгүйгээр удаан хүлээсэн хүнээ олно. Гадаад үзэмжиндээ анхаарал тавь. Гэхдээ энэ ордны ихэнх нь ухаан, уран цэцэн үгсээрээ бусдыг татах чадвартай.
АЖИЛ ХЭРЭГ
Энэ жил ажил хэргийн талбарт өрсөлдөгч цөөн байна. Ялангуяа бизнесийн салбарт таны мэдлэг чадвар өндөр байх болно.

05.21-05.30-ны хооронд төрсөн ихрийн ордныхон. Тахиа жил танд бизнесийн салбарт авьяас билэгээ нээж, хүч сорих боломжийг олгоно. Өрсөлдөгчдөөс бүү ай, өөртөө итгэж, урагшаа алх. Үндсэн ажлаасаа одоохондоо гарах хэрэггүй. Тогтвортой байдал танд чухал. Гэлээ ч нэмэлт орлого хэнд ч илүүдэхгүйг санаарай. Энэ онд мөнгө санхүүгийн тал дээр санаа зовних зүйл бага гарна.

05.31-06.10-ны хооронд төрсөн ихрийн ордныхон. 2017 онд сонирхлоо өөрчлөх шаардлагатай болно. Тиймээс ажил хэргийн өөр өөр салбарт хүч сориход гэмгүй. Айх хэрэггүй, боломж таны гарт байна. Энэ жил танд ивээлээ өгч, удирдлагын зүгээс танд сонирхолтой төрөл бүрийн ажил даалгах бол цалин ч үүнийг дагаад хангалттай нэмэгдэнэ.

06.11-06.21-ний хооронд төрсөн ихрийн ордныхон. Оны эхнээс та цалингаа нэмүүлэхийг шаардахад тохиромжтой үе. Таны мэргэжлийн ур чадвар нэмэгдснээр боломжийн албан тушаалын санал хүлээн авч магадгүй. Шинэ зүйлд хүчээ сориод үз. Энэ нь танд нэмэлт орлого авчирна.

ГЭР БҮЛ

05.21-05.30-ны хооронд төрсөн ихрийн ордныхон. Орон сууцны нөхцөл байдлаа сайжруулах, гэрийн тавилгаа шинэчлэхэд тохиромжтой. Таны холын хамаатан садан материаллаг тусламж үзүлж мэднэ. Ичих хэрэггүй, бусдын сайхан сэтгэлээр хандан туслаж байгааг татгалзалгүй ав. Орон байраа шинэчлэн, өөд татахаас гадна гэр бүлийнхэнтэйгээ аль болох их цагийг өнгөрүүл.

05.31-06.10-ны хооронд төрсөн ихрийн ордныхон. Энэ жил гэр бүлийн аз жаргалаар дүүрэн байхад тахиа жил туслана. Таниас ч багагүй хичээл зүтгэл шаардлагатай. Хувиа хичээсэн зангаасаа салж, гэр бүлийнхнээ хайрлаж, эрхлүүлж бай. 2017 онд загасчлах, жимс түүх зэргээр байгальд аль болох их цагийг өнгөрүүлвэл зүгээр.

06.11-06.21-ний хооронд төрсөн ихрийн ордныхон. Гэр бүлийн энгийн асуудлууд, ажил хэргийг шийдвэрлэхэд идэвхтэй бай. Ажил амжилттай яваа, цаг зав зарцуулах шаардлагатай ч гэр бүлдээ анхаарал хандуул.

ЭРҮҮЛ МЭНД

Энэ жил биеийн ачаалал авах тул үе мөчөө хайрлах хэрэгтэй. Мөн зөв хооллолт, хоол хүнсний чанар дээр ч анхаарахад илүүдэхгүй.

05.21-05.30-ны хооронд төрсөн ихрийн ордныхон. Ихрийн ордныхон элгэндээ анхаарал хандуул. Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж болохгүй. Найз нөхөд тань бүгд нийлээд “шахсан” ч татгалзаж өнгөрүүлэх зоригтой бай. Мөн хэт давсархаг, утсан бүтээгдэхүүнийг аль болох бага хэрэглэ.

05.31-06.10-ны хооронд төрсөн ихрийн ордныхон. Тахиа жилд өөрт тохиолдсон асуудлуудаа дотроо хадгалж явах хэрэггүй. Мэдрэлийн систем тань төмөр биш шүү дээ. Заримдаа хашгирч, дороо дэвслэх нь бухимдлаа гаргах боломжийн арга. Мэдээж стрессийг даван туулахын тулд найз нөхөдтэйгээ ярилц, тэд таныг дэмжих болно.

06.11-06.21-ний хооронд төрсөн ихрийн ордныхон. Энэ жил хорт зуршлаасаа салахад тохиромжтой үе. Олон жил тамхиа хаяна гэж өөрийгөө хуурч явсан бол энэ жил зориглоод үз. Эрүүл мэндэд хичнээн их өөрчлөлт гарахыг та төсөөлөх ч үгүй байна.

ХҮҮХДИЙН ЗУРХАЙ

05.21-05.30-ны хооронд төрсөн ихрийн ордны хүүхдүүд. Бяцхан ихрийн ордныхон энэ жил тун ч тэвчээргүй нэгэн болж хувирна. Хүүхдийнхээ хүссэн бүрийг нүд ирмэхийн зуур биелүүлэхгүй бол тэд дуу тавин хашгирч, хөршүүдийг цочоож ч чадна. Байнга энэ занг өөгшүүлээд байж болохгүй учир зарим үед заль хэрэглэ. Би гомдлоо, уйллаа гэж “айлгавал” өрөвч бяцхан хүүхдүүд дахиж таны чихний хэнгэрэг хагартал хашгирах нь багасч мэднэ.

05.31-06.10-ны хооронд төрсөн ихрийн ордны хүүхдүүд. 2017 онд таны хүүхдүүд идэвхтэй, сэтгэл хөдлөл ихтэй байна. Олно зүйлийг сонирхсноор дэмий зүйлд татагдахаа болино. Түүнийг өдөр бүр сонирхолтой тоглоомоор тоглуулж, салхинд хамт зугаалж, жүжиг кино хамт үзэхийг хичээгээрэй.

06.11-06.21-ний хооронд төрсөн ихрийн ордныхон.. Тэд бол хаан. Ямар ч хамт олон дунд орсон хамгийн түрүүнд, хамгийн сайн, хамгийн чухал нэгэн байх болно. Хүүхэдтэйгээ маргалгүй, харин хаан ч гэсэн дүрэм журамд захирагддаг гэдгийг ойлгуулах хэрэгтэй.

МЭЛХИЙН ОРДНЫ ЗУРХАЙ

04

ХАЙР ДУРЛАЛ

06.22-07.01-ний хооронд төрсөн мэлхийн ордныхон. Тахиа жилд адал явдал ихтэй байна. Ганц бие мэлхийн ордныхонд хайр дурлалын хувьд аз тохионо. Харин гэрлэсэн хүмүүс бусадтай сээтэгнэхээс болгоомжил. Хайртай хүн тань хартай, сэрдэмтгий тул багахан зэргийн сээтэгнэлийг ч уучилж чадахгүй харилцаанд сэв сууж магад.

07.02-07.11-ний хооронд төрсөн мэлхийн ордныхон. Хөвсөлзсөн сэтгэлтэй мэлхийн ордныхон маш олон тооны романтик харилцаа үүсгэж мэдэх нь. Гэхдээ “эргүүлж байгаа” хүмүүстээ амлалт өгөх хэрэггүй. Хүнээ сонгохдоо хянамгай бай. Үнэхээр өөрт тохирох хүнээ олсон бол энэ жил гэрлэлтээ батлуулахад ч гэмгүй.

07.12-07.23-ны хооронд төрсөн мэлхийн ордныхон. Хайртай хүнийхээ сэтгэл хөдлөл мэдрэмжинд болгоомжтой хандахыг хичээ. Хайхрамжгүй үг үйлдэл хайртай хүнээ гомдоох шалтаг болно. Хоёулахнаа аялалд гар, энэ нь та хоёрын харилцааг бэхжүүлнэ.

АЖИЛ ХЭРЭГ

Энэ жил мэлхийн ордныхон сонгож авсан аливаа ажил хэрэгтээ чухал гол үүргийг гүйцэтгэж чадна.

06.22-07.01-ний хооронд төрсөн мэлхийн ордныхон. Энэ онд таньтай өрсөлдөх хүн ховор байна. Нэгэнт амжилтын замаар замнаж байгаа үедээ нэгэнтээ өөрт тань туслаж байсан хүмүүсийг бүү март, тэд танд дахин хэрэг болно. Удирдлагатайгаа зөөлөн, эелдэг харилцахыг хичээ. Хэдий та чадалтай мэргэжилтэн хэдий ч зохистой харилцаа хаана ч илүүдэхгүй.

07.02-07.11-ний хооронд төрсөн мэлхийн ордныхон. Өмнө нь хүсэн хүлээж байсан албан тушаал дээрээ очих зам дээр иржээ. Санхүүгийн гэрээ хэлэлцээрүүд амжилттай байна. Гэхдээ эрсдэлтэй алхам бага хий, байнга найз нөхдийнхөө зөвлөгөөг сонсох хэрэггүй. Дотоод сэтгэл, зөн билэгтээ итгэ. Энэ нь таныг төөрөлдсөн нөхцөл байдлаас аврах нэг гарц болно.

07.12-07.23-ны хооронд төрсөн мэлхийн ордныхон. Таныг үнэлдэг ажил хэргийн түншүүдтэй харилцаа сайн байна. Албан тушаал дээшилж магадгүй. Маш их амжилттай байсны улмаас толгой эргэж, бүхий л танилуудтайгаа найрсаг харилцаатай байж амжихгүй. Мөнгө хангалттай байх тул таныг дэмжиж байсан хүмүүстэй ялалтаа хуваалцаж, тэднийг баярлуулах хэрэгтэй.

ГЭР БҮЛ

06.22-07.01-ний хооронд төрсөн мэлхийн ордныхон. Энэ онд гэр бүлийнхээ гишүүдтэй харилцах цаг зав аль болох их гаргаж байгаарай. Хүүхдүүддээ бяцхан зугаалга, аялал зохион байгуул. Ойр дотны хүмүүс таныг хайр, халамжаар дутаахгүй. Тиймээс зарим үед танд олон асрагчтай нялх хүүхэд болчихсон мэт санагдана.

07.02-07.11-ний хооронд төрсөн мэлхийн ордныхон. Гэр бүлийн харилцаа дулаан, таатай байна. Та ажлаа тараад гэрлүүгээ яаран харина. Таныг үргэлж л сайхан хоол, дулаахан уур амьсггал хүлээж байгаа болохоор тэр шүү дээ. Санхүүгийн байдал таатай байх учраас гэр бүлдээ мөнгөн дээр гар татаад байх шаардлага гарахгүй.

07.12-07.23-ны хооронд төрсөн мэлхийн ордныхон. Тахиа жилд та гэр бүлдээ төгс уур амьсгал оруулахыг хичээнэ. Гэхдээ гэнэт л хайр халамжаа нэмэгдүүлснээр гэрийнхэн тань гайхширч магадгүй.

ЭРҮҮЛ МЭНД

Энэ онд спортоор хичээллэхэд гэмгүй, залхуурч хэвтэж боллоо шүү дээ.

06.22-07.01-ний хооронд төрсөн мэлхийн ордныхон. 2017 онд мэлхийн ордныхны үе мөч өвдөж болзошгүй. Гэхдээ үүнд хэт их санаа зовнилгүй, мөн өөрөө эмчлэх гэж оролдох хэрэггүй, эмчид ханд. Мөн эмчилгээнд амралт чухал.

07.02-07.11-ний хооронд төрсөн мэлхийн ордныхон. Хэт их ажиллаж, байнга завгүй байсны улмаас ядарч мэднэ. Тиймээс сайн амарч чаддаг байх хэрэгтэй. Газар орноо сольж, цэвэр агаарт алхвал эрүүл мэндэд чухал.

07.12-07.23-ны хооронд төрсөн мэлхийн ордныхон. Хоол хүнсэндээ анхаар. Коньяк, дарс гэхээсээ илүү шинэхэн шүүс, шарсан төмсний оронд цөцгийтэй аарц сонгох нь зүйтэй. Спортоор хичээллэхэд илүүдэхгүй, гэхдээ мэлхийнхэн спортоор хичээллээ гээд тунг нь хэтрүүлж болохгүй.

ХҮҮХДИЙН ЗУРХАЙ

Тахиа жилд мэлхийн ордныхон сайхан сэтгэлтэй, найрсаг нэгэн болно.

06.22-07.01-ний хооронд төрсөн мэлхийн ордныхон. Бяцхан мэлхийн ордныхны чадвар маш өндөр байна. Таны хүүхдүүд зураг зурах, зохион бүтээх тал дээр ч авьяасаа нээж магадгүй. Тэдний бүтээлийг хадгал. Уралдаанд оролцох боломж гарвал ялалт байгуулах магадлал өндөр. Хүүхэддээ тусдаа өрөө, үгүй юм гэхэд жижигхэн булан гаргаж өгч, тэр хэсгийг нь тохижуулан хүүхэд хүссэнээ хийх боломж гаргаж өгөөрэй.

07.02-07.11-ний хооронд төрсөн мэлхийн ордныхон. Хараат бус байх гэсэн эрмэлзлээрээ бяцхан мэлхийн ордныхон гайхшруулна. Хамар хашааг сонирхож байсан хүүхэд маргааш нь гэхэд л хойд туйлыг судална гэж зөрүүдлэнэ. Хүүхдийнхээ хүслийг дагаж, тэдний эрмэлзлийг шоолж болохгүй. Магадгүй ирээдүйн Христофор Колумб танайд торниж байгаа ч юм билүү.

07.12-07.23-ны хооронд төрсөн мэлхийн ордныхон. Таны бяцхан хүүхэд ямар ч даалгаврыг сонирхол нь төрвөл дор нь л гүйцэтгэж чадна. Сонирхолгүй, уйтгартай ажил хийлгэхийг албадаж болохгүй. Өөрт хэрэгтэй зүйлээ хүүхэд тань өөрөө л олчихно. Сониуч байх учир хүүхдийнхээ асуулт бүрт хариулахыг хичээж, юмсын учир шалтгааныг тайлбарлаж өгөөрэй.

АРСЛАНГИЙН ОРДНЫ ЗУРХАЙ

05

ХАЙР ДУРЛАЛ

Энэ жил олон уулзалт, болзоо таныг хүлээж байна. Гэхдээ хянамгай байж дотоод сэтгэлээ чагна.

07.24-08.02-ны хооронд төрсөн арслангийн ордныхон. Та романтик харилцаан дээр амжилттай байна. 2017 онд хайртай хүнээ гагцхүү өөрт зориулагдсан хүн гэдгийг мэдрэх л юм бол эргэлзэж тээнэгэлзэлгүйгээр хувь заяагаа холбо. Энэ онд гэрлэвэл гэр бүлийн амьдрал аз жаргалаар дүүрэн байна.

08.03-08.13-ны хооронд төрсөн арслангийн ордныхон. Таныг нас ахих тусам улам үзэсгэлэнтэй, сайхан болж гэдгийг байнга сануулах гэж өмнө нь таныг хайрладаг байсан хүмүүс амьдралд тань гарч ирж болзошгүй. Тийм ээ, тэдний зөв, та үнэхээр л сэтгэл булаам гэдэгтээ итгэх хэрэгтэй.

08.14-08.23-ны хооронд төрсөн арслангийн ордныхон. 2017 онд хардах сэтгэлээ хойш тавих хэрэгтэй. Таны хайртай хүн эцэс төгсгөлгүй хардалтаас болж нэг мөр орхин явж мэднэ. Түүнд ч хувийн эрх чөлөө байдгийг санаж, хамтрагчдаа итгэ. Ингэсэн цагт харилцаа төгс байх болно. Энэ жил гэрлэхэд тохиромжтой үе тохиож байна.

АЖИЛ ХЭРЭГ

07.24-08.02-ны хооронд төрсөн арслангийн ордныхон. Сурталчилгааны талбарт хүчээ сориход гэмгүй. Танд гайхалтай санаанууд төрөх болно. Таны чадварын талаар олж мэдсэн агентлагууд танд санал тавина.

08.03-08.13-ны хооронд төрсөн арслангийн ордныхон. 2017 онд төрийн албанд орж магадгүй. Эртний танилуудынхаа дэмжлэгийг ав, хэдийгээр ажил хэрэг бүтэлтэй байх ч нөлөө бүхий хүний дэмжлэгийн үг илүүдэхгүй.

08.14-08.23-ны хооронд төрсөн арслангийн ордныхон. Энэ жил таны хувьд маш амжилттай байх болно. Амжилт хэдийнэ хажууд тань ирсэн тул анхны алхмаа хийх л үлдэж байна. Бардам байхаас бүү ай, хэрэгтэй гэсэн хүн бүрт өөрийн авьяас билгийг харуул. Амжилтандаа итгэж, түүний төлөө тууштай тэмцснээр энэ жил санхүүгийн нөхцөл байдал сайжирна.

ГЭР БҮЛ

07.24-08.02-ны хооронд төрсөн арслангийн ордныхон. Гал тахиа жилд орон байраа өөрчлөх талаар бодоход гэмгүй. Заавал өөр хот руу шилжихгүй ч байрныхаа нөхцөл байдлыг сайжруулахад тохиромжтой. Ийм боломж танд тохионо.

08.03-08.13-ны хооронд төрсөн арслангийн ордныхон. 2017 онд гэр бүлийнхээ ахмад настай гишүүдэд илүүтэй анхаарал хандуулахыг хичээгээрэй. Өвөө, эмээдээ дулаан хувцас, шаардлагатай зүйлсийг нь бэлэглэвэл тэд маш их баярлана.

08.14-08.23-ны хооронд төрсөн арслангийн ордныхон. Энэ жил уян байна. Гэлээ гээд кино үзэх болгондоо нулимс асгаруулаад байна гэсэн үг биш. Гэхдээ сэтгэл хөдлөлөө илэрхийлж байвал амьдрал илүү сонирхолтой болно. Гэр бүлийнхэнтэйгээ хамт чөлөөт цагаа өнгөрүүл.

ЭРҮҮЛ МЭНД

Энэ онд сэтгэлээ тайван байлгаж, мэдрэлийн тогтолцоогоо хайрлах хэрэгтэй.

07.24-08.02-ны хооронд төрсөн арслангийн ордныхон. Тахиа бол маш идэвхитэй амьтан, тиймээс энэ жил спортоос татгалзаад хэрэггүй. Теннис тоглож, өглөөд гүйж эхлэхэд илүүдэхгүй. 2017 онд согтууруулах ундаанаас аль болох татгалз. Үгүй юм аа гэхэд уух зүйлийнхээ чанарыг сайтар шалгах хэрэгтэй.

08.03-08.13-ны хооронд төрсөн арслангийн ордныхон. Өнгөрсөн жил ааг амьсгаагүй гүйх шаардлагатай байсан бол энэ жил амсхийх цаг нь иржээ. Арслангийн ордныхны хувьд эрүүл хооллолт, бүтэн нойр, сэтгэлийн амар амгалан нэн чухал.

08.14-08.23-ны хооронд төрсөн арслангийн ордныхон. Энэ жил эрүүл мэндийн хувьд ноцтой асуудал гарахгүй ч үе үе эмнэлэгт хандаж, урьдчилан сэргийлэх зорилгоор шинжилгээ өгөхөд гэмгүй. Хорт зуршлаасаа салах цаг нь болжээ.

ХҮҮХДИЙН ЗУРХАЙ

07.24-08.02-ны хооронд төрсөн арслангийн ордны хүүхдүүд. Таны хүүхэд энэ жил сайн болон муу зан чанарыг аль алиныг нь харуулна. Тэднийг бусдад уруу татагдахаас сэрэмжил. Гэхдээ бүх зүйлийг хатуу хориглож биш харин чин сэтгэлээсээ ярилцаж, өөрөө үлгэр жишээ бол. Энэ онд таны хүүхдэд аялал тохиромжтой. Шинэ адал явдалтай учирч, шинэ газруудтай танилцснаар таны хүүхдийн сонирхол, мэдлэгийн хүрээ нэмэгдэнэ.

08.03-08.13-ны хооронд төрсөн арслангийн ордны хүүхдүүд. Таны хүхдүүд энэ жил авьяас билгээ нээнэ. Танай гэр бүлд ирээдүйн Исаак Ньютон, эсвэл Пушкин ч өсч торниж байгаа юм билүү? Хамгийн гол нь цагийг нь олж авьяас билгийг нээх хэрэгтэй. Хамгийн гол нь хүүхдээ хүчилж болохгүй гэдгийг санаарай.

08.14-08.23-ны хооронд төрсөн арслангийн ордны хүүхдүүд. Бүрэг ичимхий зантайгаа тэмцэхэд нь тусла. Гэхдээ хэт их яаравчлах хэрэггүй, бүхнийг аажмаар хий. Тун удахгүй таны хүүхэд ичимхий бүрэг байхаа больж, гадаа хамт тоглодог хүүхдүүдээ удирдаад зогсож байх вий.

ОХИНЫ ОРДНЫ ЗУРХАЙ

06

ХАЙР ДУРЛАЛ

08.24-09.02-ны хооронд төрсөн охины ордныхон. Та дур татам байдлынхаа үнэ цэнийг мэддэг. Тиймээс энэ жил хайр дурлалын талбарт амжилттай байна. Хань болох хүнээ шууд л олж таних тул цаг алдалгүй, санаачилгыг гартаа ав.

09.03-09.13-ны хооронд төрсөн охины ордынхон. Хайр дурлалын тал дээр энэ жил зоргоороо аашилж хэрэггүй. Хайртай хүнийхээ үгийг сонс. Та ганц бие бол таалагдсан хүнээ “уургалах” тохиромжтой цаг ирээд байна. Гэхдээ та ганц бие амьдралдаа “баяртай” гэж хэлэхэд бэлэн үү?

09.14-09.23-ны хооронд төрсөн охины ордныхон. Хань ижлээ олох боломж байна. Гэхдээ ихэд хичээх хэрэгтэй. “Заяаны хань зам дээр “гэсэн үг байдаг ч таны хань болох хүн зам дээр тосоод зогсож байхгүй гэдгийг санаарай.

АЖИЛ ХЭРЭГ

08.24-09.02-ны хооронд төрсөн охины ордныхон. 2017 онд охины ордны олон хүмүүс өвөрмөц зүйлд татагдана. Мөнгө санхүүгийн хувьд тогтвортой, тааламжтай үе тохиож байна. Хуримтлал үүсгэхэд хангалттай хэмжээний мөнгө олно.

09.03-09.13-ны хооронд төрсөн охины ордынхон. Энэ онд та олон нийтийн ажилд өөрийгөө нээн харуулна. Удирдах, манлайлах авьяасыг тань хүмүүс үнэлнэ. Өөрийгөө нээн харуулахаас бүү ич. Сонирхолтой, хачирхалтай санаанууд ч үр дүнгээ авчирч магад.

09.14-09.23-ны хооронд төрсөн охины ордныхон. Чигээ олж авах гэж удна. Гэхдээ нэгэнт ажлаа эхэлсэн бол амжилт ар араасаа цуварч, олонд хүлээн зөвшөөрөгдөнө. Ингээд нэгэнт амжилтад хүрсэн тохиолдолд мөнгөгүйн зовлонг мартана.

ГЭР БҮЛ

08.24-09.02-ны хооронд төрсөн охины ордныхон. Энэ онд таныг маш их томилолт хүлээж байгаа тул гэрийнхэн тань өөрсдөө л ахуйн асуудлуудаа шийдэх хэрэгтэй болно. Гэр бүлийнхээ санхүүгийн тогтвортой байдлыг хангаж чадвал үл ойлголцол гарахгүй. Хүүхдүүдтэйгээ аль болох их цагийг өнгөрүүлэхийг хичээгээрэй.

09.03-09.13-ны хооронд төрсөн охины ордынхон. Гэрээ тухтай, тохилог болгоход тохиромжтой цаг. Энэ онд холын хамаатан олон удаа зочилж мэднэ, найрсаг зочломтгой бай. Тэд эргээд хариу барина.

09.14-09.23-ны хооронд төрсөн охины ордныхон. Тахиа жилд гэр бүлээрээ хамтдаа үе үе зугаалахад тохиромжтой. Ингэснээр та бүхэн уйдахгүйн дээр гэр бүлийн харилцаа илүү бат бэх болно. Ахмад настнуудтай зөрөлдөж болзошгүй. Аль болох бууж өгч, өөрөө ч тэдний насан дээр очно гэдгээ санах хэрэгтэй.

ЭРҮҮЛ МЭНД

Эрүүл мэнддээ анхаараарай. Өөрийгөө эмчлэх гэж оролдоод ч хэрэггүй.

08.24-09.02-ны хооронд төрсөн охины ордныхон. Хоол хүнсэндээ анхаарал болгоомжтой ханд, “хортой” бүтээгдэхүүнүүдийг хоолны цэсээсээ хас. Хоолны дэглэм барьж, хүнсний ногоо, жимс жимсгэнэ түлхүү хэрэглээрэй. Ногоон хоолтон ч болж болно, гэхдээ хэтрүүлээд хэрэггүй. Долоо хоногт нэг удаа мах идлээ гээд ходоод гэдэс хямарчихгүй.

09.03-09.13-ны хооронд төрсөн охины ордынхон. Энэ онд хөлөндөө анхаарал хандуулж, ядаргаа тайлахын тулд хөлөө үе үе халуун усанд дүрж суугаарай. Мөн өглөөгүүр цэвэр агаарт гүйхэд гэмгүй.

09.14-09.23-ны хооронд төрсөн охины ордныхон. Энэ онд охины ордынхон аль болох сайн унтаж амран, компьютерээс зайдуу байх хэрэгтэй. Унтахын өмнө хэн нэгний гэрэл зураг доор коммент бичиж байхаар шөнийн хотоор зугаалбал амарч, ядаргаа тайлахад илүү тустай.

ХҮҮХДИЙН ЗУРХАЙ

08.24-09.02-ны хооронд төрсөн охины ордны хүүхдүүд. Таны бяцхан зөрүүд бүгдийг өөрийнхөөрөө хийх гэж зүтгэнэ. Гэхдээ хүүхдэдээ уурлах хэрэггүй, заль хэрэглэ. Унтаж өгөхгүй үймүүлээд гүйгээд байвал битгий унт гээд хэлчихэд л гүйцээ. Өнөөх зөрүүд жаал зөрүүд зангаараа таны үгийг дагахгүй унтахаар яарна.

09.03-09.13-ны хооронд төрсөн охины ордны хүүхдүүд. Энэ жил хүүхдэдээ зөв дадалд сургахыг хичээгээрэй. Таны хүүхэд ёс зүйн дүрэм журмыг тун ч дуртайгаар сурч аван, эгээ л Английн гүн мэт биеэ авч явах болно.

09.14-09.23-ны хооронд төрсөн охины ордных хүүхдүүд. Энэ жил таны хүүхэд оюун ухаан, философи сэтгэлгээгээрээ гайхшируулна. Нялх хүүхэдтэй биш харин том хүнтэй харьцаж байгаа мэт ярилцаад үзээрэй.

ЖИНЛҮҮРИЙН ОРДНЫ ЗУРХАЙ

07

ХАЙР ДУРЛАЛ

09.24-10.03-ны хооронд төрсөн жинлүүрийн ордныхон. Таныг маш олон гайхалтай уулзалт, болзоо хүлээж байна. Тахиа жил таны энэ олон романтик болзоог эсэргүүцэхгүй. Танд таатай байхаар бүхнийг зохицуулна. Гэхдээ эхнэртэй эрчүүдээс болгоомжил. Хүнээ сонгохдоо ухаантай бай. ]

10.04-10.13-ны хооронд төрсөн жинлүүрийн ордныхон. Тахиа жилд жинлүүрийнхэн олон гэнэтийн бэлэгтэй таарахын зэрэгцээ боломжийн мэт санагдах эрчүүдээс гэрлэх санал хүлээн авч мэдэх нь. Зөвшөөрөх гэж яарсны хэрэггүй. Цаг хугацаа бүхнийг харуулна.

10.14-10.23-ны хооронд төрсөн жинлүүрийн ордныхон. 2017 он таны хувьд адал явдлаар дүүрэн. Романтик болзоо, бэлгэнд дарагдана.

АЖИЛ ХЭРЭГ

Жинлүүрүүд тахиа жилд бусад ордныхон бүтэлгүйтэж байгаа салбарт амжилт олно.

09.24-10.03-ны хооронд төрсөн жинлүүрийн ордныхон. Дарга, удирдагч болоод үз. Гэхдээ дарга болоход нэр хүнд, статус нь сайхан ч маш өндөр хариуцлага хүлээдэг гэдгийг мартаж болохгүй. Үүнд бэлэн гэж бодож байгаа бол урагшаа. Найзуудаа татаж авахаа мартав аа. Тэд таныг дэмжиж, багаа бүрдүүлэхэд тань туслах болно.

10.04-10.13-ны хооронд төрсөн жинлүүрийн ордныхон. Энэ жил та мөнгө санхүүгийн тал дээр санаа зовох хэрэггүй. Хангалттай хэмжээний мөнгө өөртөө татна. Гэхдээ сайн явахад садаа мундахгүй гэдэг үгийг бас санах хэрэгтэй.

10.14-10.23-ны хооронд төрсөн жинлүүрийн ордныхон. Та энэ жил уран бүтээлтэй холбоотой ажилд илүүтэй амжилттай байна.

ГЭР БҮЛ

09.24-10.03-ны хооронд төрсөн жинлүүрийн ордныхон. Энэ жил танд гэртээ тав тухтай , эерэг уур амьсгал бүрдүүлэх хүсэл төрнө. Амттай хоол, десерт бэлдэж гэрийнхнээ баярлуулахын тулд курсд бүртгүүлчихэд ч гэмгүй. Орон сууцандаа засвар хий.

10.04-10.13-ны хооронд төрсөн жинлүүрийн ордныхон. Ажил дээр гарсан асуудлуудаа гэртээ ярихгүй байхыг хичээ. Тэгэхгүй бол захирлынхаа талаар хэт их ярьснаасаа болж гэрийнхэн тань бүр залхана. Тахиа жилд гэр бүлээрээ байгалд амрахад тохиромжтой.

10.14-10.23-ны хооронд төрсөн жинлүүрийн ордныхон. Зөөлөн зан чанараа аль болох их гаргаж бай. Хүүхдүүдээ хэтрүүлэн магтахаас бүү ай. Таниас өөр тэднийг энэ дэлхийн хамгийн ухаантай, хамгийн хөөрхөн гэж хэн хэлэх юм? Эцэг эх, эмээ өвөөдөө анхаарал хандуулж, тэдний эрүүл мэндэд анхаарал тавиарай.

ЭРҮҮЛ МЭНД

Энэ жил ноцтой асуудал гарахгүй ч хууч өвчнөө эмчлүүлэх хэрэгтэй.

09.24-10.03-ны хооронд төрсөн жинлүүрийн ордныхон. Өөрийгөө төөрөгдөлд оруулж, элдэв өвчний талаар интернэтээс зөвлөгөө уншиж, тэдгээрт итгэх хэрэггүй. Олон нийтийн сүлжээнд байгаа мянган найзаас чинь илүү өрхийн эмч таныг хэрхэн эрүүл болгохыг мэднэ. Тахиа жилд байгалд аль болох их амарч, стрессээс ангид байгаарай.

10.04-10.13-ны хооронд төрсөн жинлүүрийн ордныхон. Бие галбиртаа үнэхээр санаа зовниж, дасгал хөдөлгөөнөөр хичээллэж байгаа жинлүүрийнхэн үр дүнд хүрнэ. Хоолны дэглэм зохиж, өглөөгүүр гүйснээр эрүүл мэнд, бие галбираа хэвээр хадгална. Гэхдээ юм бүрт хэмжээ байдгийг санаарай.

10.14-10.23-ны хооронд төрсөн жинлүүрийн ордныхон. Та энэ жил ханиад томуунд өртөмтгий байна. Гэхдээ урьдаас сануулсан учир бэлтгэлтэй байж чадна гэсэн үг. Улиралдаа тааруулан хувцаслаж, амин дэм хэрэглэхээ мартав аа. Ингэсэн тохиолдолд та заавал эм ууж, тариа тариулахгүйгээр ханиад томуугаас сэргийлж чадна.

ХҮҮХДИЙН ЗУРХАЙ

09.24-10.03-ны хооронд төрсөн жинлүүрийн ордны хүүхдүүд. Таны хүүхэд маш сониуч нэгэн болно. Та хормын төдийд түүнээс өчнөөн олон асуулт сонсоно. Бяцхан жинлүүрүүдийн эрч хүч их байж, нэг ч хором тогтвортой сууж чадахгүй л болов уу.

10.04-10.13-ны хооронд төрсөн жинлүүрийн ордны хүүхдүүд. Дуулгаваргүй бяцхан жаал тань үгэнд орохгүй хэт эрхэлж эхэлбэл нялх хүүхэдтэй харьцаж байгаа юм шиг харьцана шүү гээд “айлгаад” үзээрэй. Тэд өөрсдийгөө том болсон гэж боддог тул ийм шийтгэлийг тэвчиж ч чадахгүй. Тиймээс тун удахгүй үгэнд тань орох болно. Таны бяцхан жаал сул талуудыг тань мэддэг учраас түүний “дайралтад” бууж өгч болохгүй.

10.14-10.23-ны хооронд төрсөн жинлүүрийн ордныхон. Танай жаал хөгжилтэй дуу шуутай тоглоом, наргианд их дуртай. Энэ онд таны хүүхэд маш нинжин сэтгэл, шударга зангаараа таныг гайхшруулна.

ХИЛЭНЦИЙН ОРДНЫ ЗУРХАЙ

08

ХАЙР ДУРЛАЛ

10.24-11.02-ны хооронд төрсөн хилэнцийн ордныхон. Та энэ онд сэтгэл татам байна. Тиймээс эсрэг хүйстнүүдээ ихээр татна. Гэхдээ огт хэрэггүй холбоо харилцаа үүсгэж, өөрийгөө ч хохироогоод хэрэггүй.

11.03-11.12-ны хооронд төрсөн хилэнцийн ордныхон. Энэ жил та маш сэтгэл татам байх учраас танд дурлах, араас тань гүйх хүмүүс мундахгүй. Гэхдээ тэдний дунд хөнгөн хийсвэр нэгэн ч бий гэдгийг санаж, биеэ барьж, бусдын зүрх сэтгэлээр тоглохгүй байхыг хичээ. Удаан хүлээсэн нэгэнтэйгээ уулзах тун ойрхон байна.

11.13-11.22-ны хооронд төрсөн хилэнцийн ордныхон. Та хайр дурлалын харилцаан дээр ихээхэн амжилттай байдаг. Мөн сээтэгнэж чаддаг, таньтай дүйх нэгэн байхгүй. Энэ жил танд тохирох нэгний зүрх сэтгэлийг булааж чадна.

АЖИЛ ХЭРЭГ

Гал тахиа жилд таны ажил хэрэг эрхлэх чадвар хэд дахин нэмэгдэнэ. Мөнгө санхүүгийн тал дээр санаа зовних хэрэггүй, хуримтлал үүсгэхэд тохиромжтой үе.

10.24-11.02-ны хооронд төрсөн хилэнцийн ордныхон. Танд нэмэлт үүрэг хариуцлага гарч ирж мэдэх нь. Гэхдээ үүнд санаа зовних хэрэггүй өөрийгөө идэвхжүүлж, удирдлагадаа ажиллах чадвар өндөртэй гэдгээ харуул. Таны авьяасыг нэг их удахгүй үнэлнэ. Албан тушаал ч ахиж мэднэ.

11.03-11.12-ны хооронд төрсөн хилэнцийн ордныхон. Тахиа жилд өрсөлдөгчдөө өөртөө татаж, хамтран ажиллахад гэмгүй. Мөнгөтэй ухаалаг харьц. Хэрэггүй зүйлд мөнгө үрж байснаас ирээдүйгээ бодож, ашигтай зүйлд хөрөнгө оруул.

11.13-11.22-ны хооронд төрсөн хилэнцийн ордныхон. Тахиа жилд та албан ажил болон томилолтоор ийш тийшээ олон явах нь. Таны дипломат авьяасыг хэрэгтэй хүмүүс олж харснаар ашигтай санал тавьж мэднэ. Хүч чадалдаа эргэлзээд хэрэггүй, шинэ салбарт орохоор байсан ч эргэлзэлгүйгээр энэ талаар багахан судлаад бүгдийг гартаа ав. Ямар нэг асуудал гарахгүй.

ГЭР БҮЛ

10.24-11.02-ны хооронд төрсөн хилэнцийн ордныхон. Хувийн амьдрал гэдэг нь хөндлөнгийн хүмүүс таны амьдралыг сонирхох ёсгүй, хувийн орон зай л байдаг учраас хувийн амьдрал гэж нэрлэгдсэн хэрэг. Тиймээс гэр бүлийн харилцааны талаар сониучирхах гэсэн найзуудынхаа оролдлогыг тухай бүрт таслан зогсоож, тогоон дотроо болсон зүйлсийг гадагш задлаад байх хэрэггүй. Гэр бүлээ хөндлөнгөөс хошуу дүрэгчдээс хамгаалах гэсэн оролдлогыг тань гэр бүлийн хүн тань үнэлж, та хоёрын харилцаа улам сайхан болно.

11.03-11.12-ны хооронд төрсөн хилэнцийн ордныхон. Гэр бүлээрээ аль болох их аялаарай. Зуслан, хөдөөгүүр аялж амжихгүй бол хот дотроо ч кино, жүжиг үзэн гэр бүлээрээ хөгжилдөж болно шүү дээ.

11.13-11.22-ны хооронд төрсөн хилэнцийн ордныхон. Гэр бүлээрээ энэ онд спортоор хичээллээрэй. Үүний тулд өглөө эртлэн босч гүйх гэсэн энгийн зүйлээс эхлэхэд л хангалттай.

ЭРҮҮЛ МЭНД

10.24-11.02-ны хооронд төрсөн хилэнцийн ордныхон. Хоол хүнсэндээ анхааралтай ханд. Хэт их хоолны дэглэм барьж, идэж уусан хүнсний зүйл бүрийнхээ илчлэгийг тооцох хэрэггүй. Гэхдээ мэдээж шарсан төмс, хийжүүлсэн ундаанаас татгалзах хэрэгтэй.

11.03-11.12-ны хооронд төрсөн хилэнцийн ордныхон. 2017 онд хилэнцийнхэнд байгальд идэвхтэй амралт маш хэрэгтэй. Ингэснээр оюун ухаан болон бие бялдар сайн амрах болно.

11.13-11.22-ны хооронд төрсөн хилэнцийн ордныхон. Энэ жил өөрийгөө сайтар эрхлүүл. Даарч хөрөх, норохоос сэргийл. Байнга аминдэм хэрэглэ.

ХҮҮХДИЙН ЗУРХАЙ

10.24-11.02-ны хооронд төрсөн хилэнцийн ордны хүүхдүүд. Нэг ч хором нэг байрандаа тогтдоггүй хүүхдүүд бол хилэнцийн ордныхон. Энэ онд ч таныг амар тайван байлгахгүй нь. Гэхдээ тэдэнтэй аль болох цагийг хамт өнгөрөөж, тоглож наадснаар тэдний сэтгэн бодох чадвар нэмэгдэнэ.

11.03-11.12-ны хооронд төрсөн хилэнцийн ордныхон. Энэ жил таны хүүхдэд маш их анхаарал шаардагдах нь. Үүнийг дагаад зардал ч их гарна. Цирк, жүжгийн тасалбар, ном тоглоом нэхэж байсан хүүхэд агшин зуур өөрчлөгдөж, одон оронч болно гэж зөрүүдлэн дуран авиа ч нэхэж мэднэ. Гэрийн тэжээмэл амьтантай болвол тэр цаг заваа түүнд зориулахын дээр амьтан хайрлаж сурахад тустай.

11.13-11.22-ны хооронд төрсөн хилэнцийн ордныхон. Таны хүүхдийн авьяас билэг илэрч, цаг өдрөөр л улам бүр ухаалаг болно. Авьяас билгээ нээх гэж оролдож байгаа ийм үед нь л өөрийнх нь хүссэн дугуйлан, сургалтанд явуулах хэрэгтэй.

НУМЫН ОРДНЫ ЗУРХАЙ

09

ХАЙР ДУРЛАЛ

11.23-12.01-ний хооронд төрсөн нумын ордныхон. Таны мэдрэмжтэй зан хэнийг ч өөртөө татахад туслана. Гэхдээ та гүнзгий харилцаа үүсгэнэ гэж төлөвлөөгүй байгаа бол биеэ барих хэрэгтэй. Таныг эргүүлж байгаа хүмүүст амлалт өгөх хэрэггүй. Ямар нэг үүрэг хариуцлага хүлээлгүйгээр , өнөөдрөөрөө амьдар.

12.02-12.12-ны хооронд төрсөн нумын ордныхон. Хосоо хажуудаа хэрхэн тогтоохоо та сайн мэднэ. Харин энэ онд таныг гэсэн хүмүүс олшироох нь. Олон хүн эргүүлэх тийм ч муу биш ч гэлээ ийм байдал танд хэрэгтэй гэж үү?

12.13-12.21-ны хооронд төрсөн нумын ордныхон. Та энэ онд маш романтик, уяхан нэгэн болж хувирна. Тахиа жил танд төгс хайрыг хайхад туслах хэдий ч эхлээд та өөрөө сайн хүн болох хэрэгтэй. Амьдралын хэв маяг, харилцааны хүрээгээ хэдийнэ солих цаг болжээ.

АЖИЛ ХЭРЭГ

Энэ онд мөнгө таныг байнга дагалдах тул энэ тал дээр санаа зовохгүй байж болно.

11.23-12.01-ний хооронд төрсөн нумын ордныхон. Тахиа жилд та ажилгүй хоосон суухгүй. Хаана ч байлаа гэсэн зохих ёсоор үнэлэгдэх ажил, амжилттай гэрээ хэлэлцээр таныг дагасаар байх болно.

12.02-12.12-ны хооронд төрсөн нумын ордныхон. Найз нөхдөө шалга, өөрийгөө юу ч үгүй хоосорсон гэж хэлээд танд жинхэнэ найз хичнээн байдгийг мэдэж ав. Ихэнх нөхөд ууршин замхрах мэт алга болох л болов уу, үүнд санаа зовох хэрэггүй ээ, тооноос чанарт шилжихэд гэмгүй. Харин жинхэнэ шалгарч үлдсэн найз нөхөдтэйгээ шинэ ажил хэрэг дээрээ хамтрахад тохиромжтой, тэд танд ямар ч хүнд үе гарсан туслахад бэлэн байна.

12.13-12.21-ний хооронд төрсөн нумын ордныхон. Эргэн тойрныхон чинь таны хийх ёстой, шийдэх ёстой асуудлуудыг өмнөөс чинь амжуулчихна гэж найдах хэрэггүй. Хэдэн жилийн өмнө мөрөөдөж байсан зүйлээ сана, энэ жил л хэрэгжүүлэх боломж тохиож байна.

ГЭР БҮЛ

11.23-12.01-ний хооронд төрсөн нумын ордныхон. Өрхийн тэргүүн болох гээд үз. Та чадна. Гэр бүлд маргаан зөрөлдөөн гарвал хадмуудаа өөртөө тат, тэд таны төрсөн эцэг эхээс илүү таныг дэмжиж мэднэ.

12.02-12.12-ны хооронд төрсөн нумын ордныхон. Орон байраа тохижуулахад тохиромжтой. Орон сууцаа солих эсвэл зүгээр л загвар хийцийг нь өөрчил. Зуслангийн газартай бол түүн дээрээ гэрийнхэнтэйгээ хамтраад өөрсдийн хүчээр товхийсэн байшин барихад тохиромжтой үе.

12.13-12.21-ний хооронд төрсөн нумын ордныхон. Тахиа жилд хатуу дүрэм журмаас зайлсхийж, хүүхдүүдээ эрхлүүл. Хүүхдүүдэд аль болох хувийн эрх чөлөөг нь өгч, аав ээжийгээ зөвхөн баяр ёслолоор төдийгүй жирийн үед ч бэлэг өгч баярлуул. Өөрийгөө ч мөн мартаж болохгүй, хаа нэг сайн найзуудтайгаа хөгжилдөх сайхан амралт болно шүү дээ.

ЭРҮҮЛ МЭНД

Энэ онд хэт ядрахаас зайлсхийж, үе үе амрах хэрэгтэй. Идэвхитэй амралтыг эрхэмлэ.

11.23-12.01-ний хооронд төрсөн нумын ордныхон. Хоолны дэглэм, бусад хориг хязгаарууд танд зориулагдсан эд биш. Та одоо байгаагаараа л сайхан байна. Яг л энэ байдлаараа урагшла. биеийн тамираас татгалзах хэрэггүй. Гэхдээ зарим үед зүгээр л амарч болно. Ганц хоёр өдөр буйдан дээр тухлан хэвтлээ гээд та илүүдэл жинтэй болчихгүй.

12.02-12.12-ны хооронд төрсөн нумын ордныхон. Үе үе амарч, амсхийж сур, учир нь энэ онд та нойргүйдэлтэй олон удаа “уулзаж” мэдэх нь. Бясалгал, йог тустай.

12.13-12.21-ний хооронд төрсөн нумын ордныхон. 2017 онд цэвэр агаар таны сайн нөхөр байх болно. Цаг агаараас үл хамааран, төлөвлөсөн л бол агаарт алх, зугаал. Усан эмчилгээ ч гэмгүй. Усан санд сэлэх эсвэл гол, нууранд сэлэх эсэх нь таны л дур.

ХҮҮХДИЙН ЗУРХАЙ

11.23-12.01-ний хооронд төрсөн нумын ордны хүүхдүүд. Таны хүүхдүүд энэ жил бие даасан, тусгаар байхыг хүснэ. Хүүхдээ дагуулан хүүхэлдэйн театрт жүжиг үзэж, гэртээ бяцхан баяр зохион байгуулж болно. Хамгийн гол нь хүүхэд гол дүрд нь байх ёстой.

12.02-12.12-ны хооронд төрсөн нумын ордныхон. Энэ үед төрсөн хүүхдүүд ганц ч хором ганцаараа байхыг тэвчихгүй. Тиймээс хүүхдээ найз нөхдийндөө зочлохоор очихдоо ч ажил дээрээ ч авч очих хэрэг гарах нь. Гэхдээ үүнд санаа зовох хэрэггүй, таны хүүхэд олны дунд хэрхэн биеэ авч явахаа сайн мэднэ.

12.13-12.21-ний хооронд төрсөн нумын ордны хүүхдүүд. Таны хүүхэд энэ онд ихээхэн дэггүйтэж, тайван байлгахгүй нь бололтой. Тэвчээртэй суулгадаг зүйлс түүнд тохиромжгүй, харин гүйж харайж, мод руу авирч, усанд сэлвэл тэдний эрч хүчийг зөв хуваарилсан сонголт болно.

МАТРЫН ОРДНЫ ЗУРХАЙ

10

ХАЙР ДУРЛАЛ

12.22-12.31-ний хооронд төрсөн матрын ордныхон. Энэ жил ганцаардал гэдэг үгийг мартана. Таныг эргүүлсэн, сонирхсон хүмүүс мундахгүй. Тэдэн дундаас та ирээдүйн ханиа сонгоно.

01.01-01.10-ны хооронд төрсөн матрын ордныхон. Өөртөө хэт шүүмжлэлтэй хандахаа боль. Алдаа дутагдал бүрдээ хэт шүүмжлэлтэй ханддаг тул таныг гэсэн хүмүүсийг үргээдэг. Яг одоо инээмсэглээд, өөртөө итгэлтэй алх. Таныг сэтгэл татам гэдэгтэй хэн ч маргахгүй.

01.11-01.20-ны хооронд төрсөн матрын ордныхон. Энэ жил хайртай хүнээ олж авах гэж нэг их удаан эргүүлж, халамжилж цаг хугацаа алдах шаардлагагүй байх нь. Хайртай хүн тань таныг зүгээр л нэг кафед урихад гэрлэх санал тавих нь гэж ойлгож мэднэ. Ер нь энэ жил гэр бүлийн амьдрал зохиоход таатай гэж од эрхэс зөвлөж байна.

АЖИЛ ХЭРЭГ

12.22-12.31-ний хооронд төрсөн матрын ордныхон. 2017 онд та олон хүмүүсийн хувьд үлгэр жишээ байх болно. Таны бизнес эрхлэх авьяас таныг арилжааны хэрэгт гавихгүй гэж бодож байсан дотны найзуудыг ч гайхшируулна. Яг л энэ эрчээрээ ажиллах хэрэгтэй. Мөн энэ жил албан тушаал ахих боломж их.

01.01-01.10-ны хооронд төрсөн матрын ордныхон. Өчүүхэн зүйлээс их хэмжээний мөнгө олж сурна. Гэхдээ үүнийг шууд утгаар нь ойлгож, хөнгөн хийсвэр хандаж болохгүй. Таны төлөвлөгөөг хүмүүс маш өндрөөр үнэлэх тул байнга төлөвлөгөө, орж ирсэн шинэ санаануудаа бусадтай үнэгүй хуваалцаад байх хэрэггүй. Таны хувьд амаа хамхих гэдэг нь алтны үнэтэй байх болно.

01.11-01.20-ны хооронд төрсөн матрын ордныхон. Оюуны хөдөлмөр биеийн хүчний хөдөлмөрөөс илүүтэйгээр мөнгө авчирна. Хэл сур, аль болох их унш, шинэ салбарт өөрийнхөө хүчийг сориод үз. Бусдын өмнөөс хангалттай л ажиллаа шүү дээ. Тооноос чанарт шилжих нь чухал гэдгийг ухаарч, үл ялиг бүтэлгүйтэл гарах бүрд бууж өгөлгүй, бүхий л зүйлд бэлэн бай.

ГЭР БҮЛ

12.22-12.31-ний хооронд төрсөн матрын ордныхон. Гэр бүлийн амьдралд таатай өөрчлөлтүүд гарна. 2017 онд шинэ байранд орох, эсвэл орон сууцныхаа нөхцөлийг сайжруулах талаар бодоход таатай.

01.01-01.10-ны хооронд төрсөн матрын ордныхон. Тахиа жилд гэр бүлээрээ аялахад таатай байна. Гэхдээ гэр бүлийн гишүүн бүрийнхээ хүсэл сонирхлыг тооцож үзэх нь зүйтэй.

01.11-01.20-ны хооронд төрсөн матрын ордныхон. Гэр бүлд найрсаг уур амьсгал бүрдэнэ. Матрын ордныхон гэр бүлийн ахмад гишүүдтэй санал зөрөлдөж мэдэх ч ухаантай байж, жижиг асуудлаар тэдэнтэйгээ маргалдахгүй байхыг хичээгээрэй.

ЭРҮҮЛ МЭНД

Гал тахиа жилд матрын ордныхон өвчин эсэргүүцэх чадвар сайтай байна. Гэхдээ ингэлээ гээд эрүүл мэндээ анхаарахгүй орхиж болохгүй.

12.22-12.31-ний хооронд төрсөн матрын ордныхон. 2017 онд та ядаргаа, стресс гэгчийг мартана, ер нь л энэ жил сэтгэл санаа гайхалтай сайхан байх нь. Гэхдээ зүв зүгээр сууж байгаад бүх зүйл сайхан болчихгүй, таныг тайван амгалан байхад спорт тусална. Энэ жил идэвхтэй амарч, анд явж, хэрэв ан амьтан хайрладаг бол зүгээр л гэрэл зургийн аппаратаа үүрээд ойгоор аялахад тохиромжтой.

01.01-01.10-ны хооронд төрсөн матрын ордныхон. Матрын ордныхон дундаа хамгийн их хөдөлмөрч хүмүүс нь энэ үед төрсөн байдаг. Тиймээс тахиа жилд ядарч сульдаж болзошгүй. Амарч, алжаалаа тайлж сур, бухимдлаа дотроо хадгалбал нэг л өдөр тэсрэх болно гэдгийг санаарай.

01.11-01.20-ны хооронд төрсөн матрын ордныхон. Та эмчийн зөвлөгөө бүхнийг тэвчиж, хэрэгжүүлэхэд бэлэн байна. Мэдээж энэ нь магтууштай хэдий ч таны эрүүл мэндийн байдлыг бүгд зөв оношилж, яг хэрэгтэй зөвлөгөөг өгч тэр бүр чадахгүй гэдгийг анхаарч, өвдсөн хойноо биш өвдөхөөсөө өмнө сэргийлж, хорт зуршлаас салаарай.

ХҮҮХДИЙН ЗУРХАЙ

Энэ жил бяцхан матрын ордныхон томчуудын дэмжлэгийг ихэд үгүйлнэ. Тиймээс хүүхдүүдээ аль болох бага шийтгэж, бусад үе тэнгийнхэнтэй нь хэт их харьцуулах хэрэггүй.

12.22-12.31-ний хооронд төрсөн матрын ордны хүүхдүүд
2017 онд таны хүүхдүүд сониуч, идэвхтэй байна. Ертөнцийг бие даан танин мэдэх гэсэн тэмүүлэлд нь саад болох хэрэггүй, аль болох ойр байж, хүүхдээ таны дүрэм журмаас зөрөх бүрд нь шийтгэх гээд хэрэггүй. Хүүхэд тань машинаараа тоглохын оронд тоос сорогч сонирхоод ирвэл түүнд яаж ажилладгийг нь зааж өгөх зэргээр юмс бүрийн учрыг тайлбарлан өгвөл тун удахгүй тэд олон зүйлийг өөрийн санаачилгаар, бие даан хийдэг болно.

01.01-01.10-ны хооронд төрсөн матрын ордны хүүхдүүд. Тахиа жилд таны хүүхдүүд жинхэнэ араншингаа харуулна. Гэхдээ үймүүлж, бужигнуулсан тохиолдол бүрд шийтгэх хэрэггүй, хүүхэд тань хэт гомдомхой шүү дээ. Эрхлүүлэх ч хэрэггүй, яг л алтан дунджийг барьж, хүүхэд хийх ёстой бүхнийг бие даан хийдэг болоход сургах хэрэгтэй.

01.11-01.20-ны хооронд төрсөн матрын ордны хүүхдүүд. 2017 онд хүүхдээ байнга гэрт нь цагдаад байж чадахгүй л болов уу. Гадаа цаг агаар ямар ч байсан таны хүүхэд гадаа гарахыг байнга гуйна. Мөн энэ жил хэт их амттанд дурлах бололтой.

ХУМХЫН ОРДНЫ ЗУРХАЙ

11

ХАЙР ДУРЛАЛ

01.21-01.30-ны хооронд төрсөн бумбынхан. Тахиа жилд уйтгар гуниг гэдэг үг танд тохирохгүй, хайр дурлалын адал явдал их байх боловч анхаарал болгоомжтой байхад илүүдэхгүй.

01.31-02.09-ны хооронд төрсөн н бумбынхан. Гал тахиа жилд та гоо сайхан, гадаад үзэмжиндээ ихээхэн анхаарна. Тиймээс таныг гэх хүн мундахгүй л байх болов уу. Хайр дурлалын адал явдал олон тохиолдохын дээр гагцхүү танд л заяасан цорын ганц нэгнийг тэр олон дундаас алдахгүй таних хэрэгтэй. Ингэж чадахгүй бол дахиад жил хүлээх хэрэг гарах нь.

02.10-02.19-ны хооронд төрсөн бумбынхан. Эрх чөлөөтэй явж байсан бумбынхан ирээдүйн хань ижлээ олж магадгүй. Болзоонд бэлд, бүх зүйл гайхамшигтай байх ёстой. Та хайртай хүнээ оюун ухаанаараа татаж чадна.

АЖИЛ ХЭРЭГ

2017 онд ажил хэрэг бүтэлгүйтнэ гэж бараг байхгүй. Тиймээс аль ч салбарт хүч үзэхэд гэмгүй. Ямар ч салбарт орсон бай зайлшгүй амжилтанд хүрнэ.

01.21-01.30-ны хооронд төрсөн бумбынхан. Аливаа зүйлд бусдаас өөрөөр ханддаг зан тань энэ жил хэрэг болно. Бусад нь уйтгартай дүрэм журам мөрдөж байх зуур та аль хэдийнээ хол явсан байна. Өөртэйгөө ижил мэриймтгий хүмүүстэй хамтарч ажиллах хэрэгтэй.

01.31-02.09-ны хооронд төрсөн бумбынхан. Эрх мэдэл олж авах гэсэн хүсэл тань биелж, та боломжийн албан тушаалд очиж, зөөлөн сандалд заларч мэдэх нь. Гэхдээ ийм сайхан алба хашихийн тулд уйгагүй хөдөлмөрлөж, заримдаа бүр нойргүй хонон, өрсөлдөгчдөөсөө товойж гарах ч хэрэг гарна. Та ийм хүндрэлүүдийг давж чадна гэж бодож байвал тахиа жил танд боломж олгох нь.

02.10-02.19-ны хооронд төрсөн бумбынхан. 2017 онд хариуцлагатай байх чанар маш хэрэгцээтэй байх болно. Танд байгууллагын хамгийн нарийн ажлыг итгэн даалгана. Гэхдээ хамт олноо хэт давруулах хэрэггүй, хүн бүрт өөрийн орон зай, өөрийн хийх ёстой ажил гэж байдаг. Тахиа жилд санхүүгийн байдал таатай байна.

ГЭР БҮЛ

Тахиа жилд үр удмаа үлдээх талаар бодоход гэмгүй. 2017 онд төрсөн хүүхдүүд амьдрал дээр гялалзсан амжилт гаргасан хүмүүс болох магадлалтай.

01.21-01.30-ны хооронд төрсөн бумбынхан. Хүүхдүүдийн тань ааш аяг гэнэт л өөрчлөгдөөд байна уу? Тэд зүгээр л таны анхаарлыг татах гээд байгаа юм болов уу? Үүнийг нэг бодоод үзээрэй, ажил хэрэг урагштай гялалзаж байсан ч гэр бүлдээ анхаарал хандуулахгүй бол хамгийн чухал зүйлээ алдана гэсэн үг.

01.31-02.09-ны хооронд төрсөн бумбынхан. Тахиа жилд гэрийн ажилд ихээхэн анхаарах хэрэгтэй болно. Урьд өмнө нь гэртээ цаг зав гаргадаггүй байснаас болж жижиг сажиг засвар хийх шаардлага байнга гарна. Мөн хүүхдүүдтэйгээ хамт зурагт үзэн суух нь ямар нэг цэнгээний газарт найз нөхөдтэйгөө шар айраг шимж суухаас хавьгүй илүү гэдгийг санах хэрэгтэй.

02.10-02.19-ны хооронд төрсөн бумбынхан. Тахиа жилд таны гол зорилт бол гэр бүлийнхээ гишүүдтэй итгэл дээр суурилсан харилцаа үүсгэх явдал юм. Өндөр настай аав ээж, эмээ өвөөдөө анхаарлаа илүү хандуулах хэрэгтэй.

ЭРҮҮЛ МЭНД

Энэ онд таны уриа бол “Тайван, хамгийн гол нь тайван”. Тайвширч, амарч сурах хэрэгтэй. Иллэг барианд явж, өөрийгөө амрааж байхгүй бол мэдрэлийн ядаргаанд орж мэднэ.

01.21-01.30-ны хооронд төрсөн бумбынхан. Энэ онд цэвэр агаар, амин дэмүүд танд маш хэрэгтэй. Тэр дундаа хөдөө агаарт гарвал бүр ч тустай. Биеийн хүчний хэт их ачааллаас зайлсхийх нь чухал.

01.31-02.09-ны хооронд төрсөн бумбынхан. Тахиа жилд таны хувьд хамгийн том дайсан бол “хүйтэн”. Тиймээс улиралдаа тохируулан хувцаслаж, даарч хөрөхгүй байхыг хичээх хэрэгтэй. Мөн дархлаагаа сэргээх шаардлагатай, өглөө хар кофе ууж тамхи татдаг бол энэ зуршлаасаа аль болох татгалзаж шинэхэн жимсний шүүс, шинэ ногоо хэрэглэж заншаарай.

02.10-02.19-ны хооронд төрсөн бумбынхан. Ой ухаан саруул хэвээр өндөр наслахыг хүсвэл одооноос л амьдралын хэв маягаа өөрчлөх цаг болсон. Энэ жил спортоор хичээллэж эхлэхэд тохиромжтой жил. Биеийн ачааллыг оюун ухааны дасгалтай хослуулбал та өндөр насласан ч залуу шиг ой ухаан хурц нэгэн байх болно.

ХҮҮХДИЙН ЗУРХАЙ

Бумбын ордны хүүхэдтэй эцэг эхчүүдийн хувьд хүмүүжлийн хамгийн зөв арга нь хүүхдээ магтах юм. Багахан амжилт гарсан ч хүүхдүүдээ магтан урамшуулж бай. Тэд дараа дараагийн удаа улам бүр таныг гайхалтай авьяас, чадвараараа гайхшруулах болно.

01.21-01.30-ны хооронд төрсөн хүүхдүүд. Таны хүүхэд энэ жил оюуны тоглоомд дурлах нь. Ой гарантай бяцхан хүүхэд ч шоо эвлүүлэх дуртай болно. Үүнд гайхах хэрэггүй. Хүсэл сонирхлыг нь дэмжээд өгөөрэй.

01.31-02.09-ны хооронд төрсөн хүүхдүүд. Таны хүүхдүүд энэ жил маш идэвхтэй байж, төсөөлөн бодох чадвар нь хөгжинө. Гэнэт л хөлөг онгоцны ахмад, эсвэл бүр малын эмч цагдаа болно гээд төрөл бүрээр бодлоо өөрчилнө. Тухай бүрт нь мэргэжил бүрийн сайн талыг тайлбарлан өгч байгаарай.

02.10-02.19-ны хооронд төрсөн хүүхдүүд. Энэ үед төрсөн эрх жаалууд үдээсээ өөрсдөө үдэж, гэр дотор жижиг сажиг зүйлсийг эмхлэх зэргээр бие даах чадвар нь хөгжинө.

ЗАГАСНЫ ОРДНЫ ЗУРХАЙ

12

ХАЙР ДУРЛАЛ

Энэ онд загасныхан нэг бус удаа дурлана. Гэхдээ тун анхаарал болгоомжтой бай. Нэгэн биеийнхээ нөгөө талыг олно гэдэг тийм ч амар биш, та зугаа цэнгээнд татагдаад түүнийг анзаарахгүй өнгөрч болзошгүй.

02.20-02.28-ны хооронд төрсөн Загасны ордныхон: Энэ ордны сайхан бүсгүйчүүдийг эргүүлэх, сонирхох залуус мундахгүй. Гэхдээ энэ онд загасныхан аальгүйтэл, сээтэгнэлт биш харин гэрлэх, бат бэх харилцаа үүсгэхийг л хүснэ. Энэ хүсэл нь ч биелэх магадлалтай.

03.01-03-10-ны хооронд төрсөн загасныхан. Энэ жил таныг сонирхох эсрэг хүйсний хүмүүс олон, тиймээс таны сэтгэл зүрхийг эзэмдэх тийм ч амар биш. Гэхдээ танд таалагдаж, та жинхэнэ хайраа оллоо гэж бодвол энэ харилцаа сайхан үргэлжилж, хуримын ёслолоо ч төлөвлөх магадлалтай. Энэ жил гэрлэсэн загасны ордныхны гэрлэлт аз жаргалтай, бат бэх байна.

03.11-03.20-ны хооронд төрсөн загасны ордныхон. Энэ жил олон болзоо учрал тохиох ч Загасны ордны бүх хүн жинхэнэ хайртайгаа учрах нь ховор. Гэхдээ чухамхүү энэ өдрүүдэд төрсөн загасны ордныхон сонгож авсан хүнээсээ уйдаж, хэд хоноод л өөр нэгнийг хайж эхлэбэл энэ нь таны хувьд жинхэнэ алдаа болно гэдгийг анхаарах хэрэгтэй.

АЖИЛ ХЭРЭГ

2017 онд Загасны ордныхны хувьд бизнест амжилттай байна. Гэхдээ хэт их улайраад хэрэггүй, бүх зүйлийг хууль ёсны дагуу хийгээрэй.

02.20-02.28-ны хооронд төрсөн Загасны ордныхон: Ажил хэрэг өөдрөг байна. Гол нь тэвчээртэй, бууж өгөхгүй байх хэрэгтэй. Амжилтын оргил өөд өгсөхөд саад бэрхшээл олон байх ч Тахиа жил танд туслана. Банканд данс нээж, гадаад дотоод гүйлгээгээ амжуул. Сайн хуулийн зөвлөхүүдтэй нөхөрлөхөд гэмгүй. Тэдэнд цаг зав гаргаж, үнэтэй зоогийн газар дайлснаар та дампуурчихгүй. Хэрэгтэй хүмүүсийг дайлахад зарцуулсан мөнгө танд хэд нугарч орж ирнэ.

03.01-03-10-ны хооронд төрсөн загасныхан. Тахиа жилд тэдэнд мөнгөний асуудал гарахгүй. Та маш их хөдөлмөрлөж чадснаар санхүүгээ тогтвортой болгоно. Гэхдээ амралтаа ч орхигдуулж болохгүй. Ажил хэргийн чухал уулзалтын үеэр ядарсан царайтай байх нь түншүүдэд эвгүй сэтгэгдэл төрүүлж, ажил хэрэг уналтанд орох нөхцлийг ч бүрдүүлж болно шүү дээ. Мөнгийг зарцуулахын тулд олдог, энэ онд ч та олсныхоо хэрээр зарцуулах боломжтой болно. Гэлээ гээд та дампуурчихгүй, заримдаа амарч, таашаал аван, их мөнгө өөртэй зарцуулах хэрэгтэй.

03.11-03.20-ны хооронд төрсөн загасны ордныхон. Тахиа жилд таны санхүүгийн нөхцөл байдал эрс сайжирна. Гэхдээ даржин эдлэлтэй, өөрөөсөө харамладаг нэгэн бусдад хүндлэгддэггүй гэдгийг санаарай. Өөртөө мөнгө зарцуулах цаг нь ирсэн. Чанартай эд хэрэглэл, хувцас , зүүлт авах цаг нь энэ он. Өөртөө ийнхүү анхаарснаар ажил хэргийн хүрээнд ч нэр хүнд тань өснө.

ГЭР БҮЛ

Тахиа жилд загасныхан ухаан зарцуулах шаардлагатай. Үр хүүхдүүд тань таниас зөвлөгөө хүснэ. Хэт их дүрэмдээд хэрэггүй, ойр дотны хүмүүсийнхээ хамгаалагч нь байж, гэр бүлдээ тэргүүлэгч байр сууриа хадгалж үлдээрэй.

02.20-02.28-ны хооронд төрсөн Загасны ордныхон. Гэрт их дүрэм журам тогтоодгоо больж, гэр бүлийн гишүүдтэйгээ зөөлнөөр харилцаад үз. Гэр бүлийн уур амьсгал нөхөрсөг дулаан болно. Тахиа жилд аялах тохиромжтой. Гэр бүлийнхэн тань таньтай хамт хот дотор, амралт сувилал руу гээд хаашаа ч аялсан сэтгэл хангалуун байх болно.

03.01-03-10-ны хооронд төрсөн загасныхан. Энэ онд гэр бүлийнхэнтэйгээ аль болох их цагийг өнгөрүүлэхийг хичээ. Мэдээж та мөнгө их олж байгаа ч гэрийнхэнд тань мөнгөнөөс чухал зүйл хэрэгтэй байдгийг санаарай. Гэртээ хүүхдүүдтэйгээ шатар даам тоглож, цагийг хөгжилтэй өнгөрүүлэх нь өөрөө ч амарч, үр хүүхдүүдээ ч баярлуулах сайхан сонголт.

03.11-03.20-ны хооронд төрсөн загасны ордныхон. Та маш ухаалаг шийдвэрүүд гаргадаг. Бүх асуултын хариултыг мэддэг аав ээж чинь ч танд атаархмаар. Гэлээ ч ахмад хүмүүсээс хааяа зөвлөгөө авах хэрэгтэй. Ийм шаардлага гарахгүй ч тэдэнд анхаарал хандуулж, тэднийг өөрт нь хэрэгтэй хүн гэдгийг мэдрүүлэхийн тулд тэвчээртэйгээр үгийг нь сонс.

ЭРҮҮЛ МЭНД

Энэ жил загасны ордныхон эрүүл хэв маяг баримтлах хэрэгтэй. Тэр дундаа усан сан, голд сэлэх зэрэг усан спорт эрүүл мэндэд тустай.

02.20-02.28-ны хооронд төрсөн Загасны ордныхон. Эмчээс айж, эмнэлэг зүглэхээс цааргалах хэрэггүй. Хоол боловсруулах эрхтэнтэй холбоотой асуудал үүсч болзошгүй. Гэхдээ нэг их ноцтой биш, гол нь тухай бүрт эмчийн зөвлөгөө авч байгаарай. Зөв хооллолт, ажил амралтын хуваарь эрүүл байхад тань туслана.

03.01-03-10-ны хооронд төрсөн загасныхан. Хэт түгших, сэтгэл хөдлөхөөс аль болох зайлсхийх хэрэгтэй. Мэдээж орчин үеийн амьдралд стресс байнга дагалддаг ч гэлээ стрессийг даван туулж болно. Цэвэр агаар тустай, цаг агаар ямар байгаагаас үл хамааран ойрхон, салхинд алхах нь биеийн болон сэтгэцийн эрүүл мэндэд ч тустай.

03.11-03.20-ны хооронд төрсөн загасны ордныхон. 2017 онд өөртөө анхаарал тавих хэрэгтэй. Хоол хүнсний чанарт анхаарч, цай кофегоо хэтрүүлэхгүй, тамхи татдаг бол тамхиныхаа тоог ч цөөлөх хэрэгтэй. Ер нь тамхинаас гарах нь танд л тустай шүү дээ.

ЗАГАСНЫ ОРДНЫ ХҮҮХДҮҮД

Бяцхан загаснууд энэ онд мөрөөдөл, зөгнөлөөр дүүрэн байх болно. Тиймээс тэдний энэ уран сэтгэмжийг хөгжүүлж, зөв чигт нь залахад эцэг эхчүүд анхаарах хэрэгтэй.

02.20-02.28-ны хооронд төрсөн Загасны ордныхон. Энэ өдрүүдэд төрсөн хүүхдүүд энэ жил маш идэвхитэй, нэг ч хором нэг газар тогтохооргүй байна. Энэ их эрч хүчийг нь зөв зарцуулахын тулд спортын секц, дугуйланд явуулвал амжилт олох магадлалтай. Олон найзуудтай болно.

03.01-03-10-ны хооронд төрсөн загасныхан. Энх тайвныг эрхэмлэгч энэ хүүхдүүд бүхнийг бие дааж хийхийг хүснэ, тиймээс тэднийг тэвчиж, алсаас ажиглан хяналт тавих хэрэгтэй болох нь. Өнөөдөр хөрш айлын муурыг аврахаар мод руу авирч, маргааш нь гэхэд л ганцаараа аялалд явна гэж зөрүүдлэнэ. Эцэг эхчүүд түүнд онцгой анхаарал тавих үе нь ирж байна.

03.11-03.20-ны хооронд төрсөн загасны ордныхон. Суут хүүхэд гэсэн нэр энэ жил таны хүүхдэд яг тохирно. Гуравдугаар сарын сүүлээр төрсөн хүүхдүүд маш их авьяаслаг болж, компьютер программчлалаар ч хичээллэж магадгүй. Гэнэтийн зүйлд бэлэн байгаарай.

 

 Танд манай мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Close