2016 оны онцлох 10 үйл явдалыг Ontslog.COM сайт нэрлэж байна

Улиран одож буй 2016 онд манай улс урлаг спортын салбарт олон гайхалтай амжилтыг үзүүлсэн гайхалтай жил боллоо. “Авьяаслаг Монголчууд” шоуны шилдэг оролцогч Э.Шижирбатын үзүүлбэр дэлхийн шилдэгт багтаж, мисс А.Баярцэцэг дэлхийн топ 11 мисст шалгарч түүхэнд байгаагүй амжилтыг үзүүллээ. Ингээд Ontslog.COM сайтын зүгээс энэ жил урлаг спортын салбарт болж өрнөсөн онцлох 10 үйл явдлыг хүргэж байна.

Онцлог 1. 2016.12.28-н  Рио-2016 олимпийн наадмын хүрэл медальт боскчин Д.Отгондалай, паралимпийн наадмын хүрэл медальт Э.Содномпилжээ, Б.Ууганхүү нар Монгол Улсын гавьяат тамирчин цолоор энгэрээ мялаав.

01

Онцлог 2. Д.Сумъяа, М.Уранцэцэг нар дэлхийн чансааг тэргүүлсэн хэвээр байна. Тодруулбал, эмэгтэйчүүдийн -48 кг-ийн жинд МУГТ М.Уранцэцэг 2790 оноогоор тэргүүлсэн бол  57 кг-ийн жинд олимпийн наадмын мөнгөн медаль МУГТ Д.Сумъяа 3530 оноогоор тэргүүлсэн юм.

02

Онцлог 3. Оны дэлхийн шилдэг эмэгтэй жүдочоор Монгол Улсын иргэн, Казахстаны шигшээ багийн тамирчин Галбадрахын Отгонцэцэг тодорлоо. Тэрбээр энэ онд нийт 10 тэмцээнд оролцсоноос 5 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртсэн байна.

03

Онцлог 4. Хакухо М.Даваажаргал 1000 дахь даваагаа авч, түүхэн амжилтын эзэн боллоо.

09

Онцлог 5. Нэр хүнд, чанар чансаагаараа дэлхийн хамгийн алдартай  “Дэлхий мисс”-ийн  тэмцээнд манай улсаас эх орноо төлөөлж мисс А.Баярцэцэг оролцсон. Тэрбээр шилдэг 11 миссийн нэгээр шалгарч, түүхэн амжилт үзүүлсэн нь энэ оны онцлох үйл явдал боллоо. Тэрбээр үзэгчдээс хамгийн их санал авсан төдийгүй танилцуулга нь хамгийн шилдгээр шалгарсан юм.

04

Онцлог 6. Өнгөрсөн есдүгээр сард Дэлхийн 60 орны гоо бүсгүй манай улсад ирсэн нь энэ оны онцлох үйл явдлын нэг байв.

05

Онцлог 7. “Монгол HD” телевизээс зохион байгуулсан “Авьяаслаг Монголчууд 2016” шоуны хоёр дахь удаагийн ялагчаар 20 настай дуучин залуу Э.Энх-Эрдэнэ түрүүлж 100 сая төгрөгийн шагналын эзэн боллоо.

06

Онцлог 8.  Дэлхийн өнцөг булан бүрийн хүн төрөлхтний авъяас билиг, ур чадварыг сорьсон хамгийн нэр хүндтэй шоу бол яах аргаүй Got talent юм. Манай улсад ч мөн адил хоёр дахь жилдээ амжилт ололт дүүрэн зохиогдож өнгөрсөн. Энэ жилийн хувьд өрсөлдөөн ихтэй байсан төдийгүй тус шоу нэвтрүүлэг залуучуудын цаашдын мөрөөдөл зорилго тэмүүлэлд асар том боломж олгож дэмжлэг үзүүлсэн гэхэд хилсдэхгүй. Тэгвэл өөрийн хүч хөдөлмөрөөрөө дэлхийд танигдаад байгаа техник технологийн дэвшилтийг гайхуулж график дизайныг бүжгийн урлагтай холбон үзэгчдийн сэтгэлийг баясгаж чадсан Б.Шижирбатын хагас финалын үзүүлбэр “Got talent global”-д багтжээ.

07

Онцлог 9. Монголын загварын ертөнцөд өөрийн гэсэн орон зайг үүсгэн өнөөгийн залууст зөв үлгэр дууриал болон хөдөлмөрлөсөөр яваа загвар өмсөгч Э.Энхболд өнгөрсөн наймдугаар сард Хонконгт зохион байгуулсан “International Fashion Super Model” тэмцээнд оролцож, шилдгийн шилдгээр шалгарлаа. Тэрбээр энэхүү тэмцээнээс шагналын хур буулган гурван номинацид шилдгээр шалгарч, Азийн кино компанитай хамтран ажиллах гэрээ байгуулсан билээ.

08

Онцлог 10. Их Мастер Б.Шижир-Эрдэнэ 4770 цифр алдаагүй санаснаар олимпийн дээд амжилтыг шинэчилж, алтан медаль хүртэв. Өмнө нь энэ төрөлд буюу 2012 онд Германы тамирчин, ОУ-ын Их Мастер Ёханнес Маллов  4065 цифр алдаагүй санаснаар олимпийн дээд амжилтыг тогтоож байжээ.

10


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ontslog.COM сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй!
 Танд манай мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Close