2017 оны хөмсөгний трэнд ямар байх вэ?

Нүүр будалтын цувралаараа хөмсөгний тухай орууллаа. Миний хувьд гудамжаар зөрөх охидын нүднээс илүү хөмсгөнд нь анхаарлаа хандуулдаг учраас ч тэрүү сүүлийн үед охид бүсгүйчүүд маань хөмсгөндөө их анхаарал хандуулдаг болжээ. Харин ирэх онд будсан ч будаагүй мэт харагдаж натурал хөмсөг мооодонд орох гээд байна гэнэ шүү.

Хөмсөг бол мэдээж бидний нүүрний хэлбэрийг тодотгож өгөх маш чухал үүрэгтэй хэсэг учраас зулгааж эсвэл ваксдаад л болчихно гэж бодож болохгүй, тэдний засаж, будаад гоё болгох хэрэгтэй.

Эхлээд илүүдэл ургасан хэсгийг цэвэрлээд дараа нь хөмсгөө хаанаас эхэлж зурах, хаана нумрах, хаана төгсөх гэсэн 3 гол цэгээ тодорхойлно. Эхний цэг нь хамрын шулуун дагуу байрлах ёстой. Нумрах цэг нь хамрын үзүүрээс таны хүүхэн харааг дайрсан шулуунд оршино. Харин төгсгөл нь нүдний гадна талын үзүүрийг дайрсан шулуунд оршино.

01

Доорх хэсэгт хамгийн түгээмэл хэлбэрүүд болон нүүрний хэлбэрт тохирсон засалтуудыг харуулж байна.

02

03

Ирэх оны хөмсөгний трэндтэй танилцацгаая

Хөмсөгний өнгө нь үсний тань өнгөтэй ижил эсвэл 1 тон бүдэг байна. Хөмсөгний будгийн хувьд харандаан, тэнь, гелэн болон тинт гээд маш олон төрөл байдаг. Мөн сүүлийн үед хэнна ч трэнд болоод байна. Энэ төрлүүдээс сонгоход гоо сайхны бусад зүйлсийг бодвол арьсны төрлөөс хамаараад байхгүй боловч тослог арьстай хүмүүст будаг нь арилаад асуудалтай санагдсан.

Зөөлөн харандаанууд тослог ихтэй тул тохиромжгүй бөгөөд усан суурьтай будгууд ч хөмсөгний нүхэнд бөөгнөрөөд тод цэгнүүд харагдаад байдаг. Нүүрний арьснаас ялгаатай нь хөмсөгний цаана байгаа арьсанд праймер түрхэж байгаад наана нь будалт хийх нь тохиромжгүй тул тослог арьстай хүмүүс будгаа сонгохдоо их анхаарах хэрэгтэй. Болж өгвөл бүдэг гардаг ч гэлээ хатуувтар харандаа, гелэн будгууд зүгээр гэж загварын мэргэжилтнүүд зөвлөжээ. Мөн маскара хэрэглэх нь хөмсгийг өтгөн харагдуулах хамгийн шилдэг арга билээ.

Ингээд урьд нь үзэж байсан видеонуудаасаа таалагдсанаа орууллаа. Манай фэйсбүүк хуудсыг дагахаа мартав аа.

Харин ирэх онд натурал хөмсөг трэнд болоох шинжтэй байгаа тухай хэд хэдэн загварын сайтуудаас олж уншлаа. Моод хүн бүрт зохидоггүй ч өөртөө зохисон хэмжээнд загварыг дагах нь буруутаад байдаггүй шүү дээ. Тэгвэл зөвхөн гел буюу маскара хэрэглэсэн зургуудтай танилцья:

04

05

06

Эх сурвалж: Jam Time


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ontslog.COM сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй!

error: Content is protected !!