Цистит өвчнийг хэрхэн эмчлэх вэ?

Охид, бүсгүйчүүд маань гоё сайхан харагдах гэсэн бодлоосоо болоод доороосоо даарч элдэв өвчин тэр дундаа давсагны үрэвсэл тусах нь ихэсдэг билээ. Тиймээс эмэгтэйчүүд та бүхэндээ зориулан давсагны үрэвсэл буюу циститийг гэрийн нөхцөлд маш хялбар аргаар хэрхэн эмчлэх зөвлөгөөг хүргэж байна. Анхааруулахад, заавал өвчин туссан хойноо биш урьдчилан дулаан хувцас өмсөж, өвчнөөс сэргийлэхийг сануулж байна.

Давсагны үрэвсэл гэж юу вэ?

Давсагны үрэвсэл буюу цистит гэдэг нь шээсний замын цочмог үрэвсэлт өвчинд багтдаг давсагны салст бүрхэвчийн үрэвсэл юм. Эл эмгэг нь ихэвчлэн доороосоо даарснаас, хэт ядарснаас болон хувийн ариун цэврийг муу сахиснаас үүсдэг.

Шинж тэмдэг:

Цистит нь дотроо янз бүр байдаг ч онц нарийн судалгаа хийлгүйгээр хүн өөрөө шинж тэмдгээр нь тогтоох боломжтой гэж үздэг. Мэдээж үүнийхээ дараа эмнэлэгээр явж, лабораторийн илүү нарийн оношлогоо хийлгэх хэрэгтэй.

01

  • Шээс маш их хүрэх боловч хэдхэн дуслаар шээнэ.
  • Шээх үед халуу оргиж , зурж байгаа мэт өвдөнө.
  • Шээс хурц үнэртэй болно
  • Шээс тунадастай болох эсвэл цустай шээх.
  • Хэвлийн доод хэсгээр өвдөнө.
  • Шээхэд маш зовиуртай.
  • Халуурах гэх мэт.

Хэрвээ дээрх шинж тэмдгүүд илэрвэл та мэргэжлийн эмчид үзүүлж,  зөвлөгөө авна уу.

02

Циститээс болж давсаг хавьцаа өвдөлт өгвөл “Acetaminophen” буюу “ацетаминофен” гэх өвчин намдаах эмийг зөвхөн эмчийн зөвлөмж, жороор хэрэглэхийг зөвлөж байна.

03

Цэвэр ус сайн уух хэрэгтэй. Ус их ууснаар шээсний гарц нээгдэж, эвгүй үнэр багасах болно.

05

Эмчилгээний зориулалтаар та аньс жимсний шүүсийг өглөө бүр уугаарай. Аньс энэхүү өвчний эдгэрэлтэд сайнаар нөлөөлөх болно.

06

Циститийн үед та аль болох гаазтай бас чихэрлэг ундаанаас татгалзаарай.

07

Ойр ойрхон усанд орох хэрэгтэй.

08

Аль болох зөөлөн ариун цэврийн хэрэглэл болон хөвөн даавуун дотуур хувцас хэрэглээрэй.

09

Олон төрлийн гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэхээс татгалзаарай.

10

Хэрвээ циститийг үед таны бэлэг эрхтнээс цус гарсан бол яаралтай эмчид хандаж эмчлүүлэх хэрэгтэй.

11


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ontslog.COM сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй!
 Танд манай мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Close