in

Өглөө бүр өлөн элгэн дээрээ ус уусны дараа гарах гайхалтай 8 өөрчлөлт

Япон эмэгтэйчүүд дэлхий нийтэд туранхай , эрүүл бас зөөлөн арьстайгаараа танигддаг билээ. Генийн үүрэг нь энэнтэй чухал ач холбогдолтой ч гэсэн өглөө босоод хийдэг зан үйл нь бас тэдний эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг. Энгийнээр хэлэхэд , ихэнх Япон эмэгтэйчүүд өглөө сэрэнгүүтээ шууд ус уудаг.

Энэ зан үйл нь , одоо бол Японы соёлтой гүн холбогдсон билээ , усаар ингэж эмчлэх нь биеийн олон янзын өвчинг эдгээх эм болдог гэдгийг аль хэдийнээ шинжлэх ухаанаар баталсан билээ. Америк болон бусад барууны орнуудтай адилгүй нь Японы хүн ам таргалалт болон гэдэсний халдварт өвчнөөс болж тэгж их зовдоггүй юм. Ийм шалтгааны улмаас бид тэдний амьдралын хэв маягаас ганц хоёр зүйл сурах ёстой болж байгаа хэрэг.

Яагаад ус уух нь тийм чухал вэ?

Эхлээд хэлэхэд , хүний биеийн 70% нь ус байдаг тиймээс биеэ эрүүл хэвийн байлгахын тулд энэ нь зүй ёсны хэрэг. Хэрвээ биеийн усны хэрэглээг хангахгүй бол урт болон богино хугацааны дараа эрүүл мэндэд тань хортой үр дагаврыг үзүүлнэ.

1. Хорыг биеэс гадагшлуулна

Ус ууснаар , гэдэсний үйл ажилгаа идэвхэжнэ. Шөнийн цагаар таний бие өөрийгөө эдгээж бүх хорыг биеэсээ ялгаруулж цэвэрлэдэг байна. Хэрвээ та өглөө хоосон ходоодон дээрээ ус уух юм бол аюулт хорт бодисыг биеэсээ гаргаж эрүүл соргог байна. Их хэмжээний ус уух нь цусны эсийг шинээр төлжүүлж , булчингийн эсийг нэмэгдүүлдэг байна.

2. Бодисын солилцоог нэмэгдүүлнэ

Хоосон ходоодон дээр ус ууснаар бодисын солилцоог тань хамгийн багадаа 24%-иар нэмэгдүүлнэ. Хоолны хатуу дэглэм барьж байгаа хүмүүст энэ нь их чухал юм. Бодисын солилцоог нэмэгдүүлнэ гэдэг нь хоол боловсруулах системийг хурдасгана гэсэн үг. Шингээлт сайн болсноор та хоолны дэглэм барьж байгаа үед илүү амар байх болно.Дөнгөж сэрснийхээ дараа ус уух нь бүдүүн гэдсийг цэвэрлэж , шим тэжээлийг шингээхэд дөхөм болгоно.

3. Зөв аргаар /эрүүлээр/ жингээ хаяхад тустай

Бага өлсдөг болох ба идэх дур хүсэл багасна. Энэ нь хэт их идсэнээс болж таргалалт үүсэхээс сэргийлнэ.

4. Ходоодны хямрал ба шар хөөрөхийг дарна.

Ходоодны хямрал нь ходоодон дахь хүчил ихэдсэнээс болж үүсдэг. Хүчил буруу урсгалд орж нарийн гэдэс рүү орсноор шар хөөрч өвдөнө. Хоосон ходоодон дээрээ ус ууснаар хүчлийг шингэрүүлж дарж асуудлыг шийдэх болно. Түүнчлэн ингэснээр өглөөний цайгаа уух бэлтгэл болж ходоодыг чинь ажиллуулж эхлэх юм.

5. Өнгө зүс нэмж , арьс толигор болно.

Шингэний дутагдал нь хурдан үрчлээтүүлж бас арьсанд гүн нүх үүсгэдэг. Судалгааны үр дүнд хоосон ходоодон дээрээ 500 мл ус уух нь цусны урсгалыг нэмэгдүүлж арьсыг толигор болгодог. Түүнчлэн өдрийн турш нэмж ус уух нь биеийн хорыг гадагшлуулж , арьсыг тань өнгөлөг болгоно.

6. Гялалзсан зөөлөн , эрүүл үстэй болоход тус болно

Шингэн дутагдсанаас болж үсний ургалтад чинь асар муу нөлөө үзүүлнэ. Их хэмжээний ус уух нь үсний ургалтад тэжээл болж өгдөг. Ус нь бараг туг үсний ¼ -ийг бүрдүүлдэг. Ус бага ууснаар үсийг хэврэг бас шингэхэн болгодог. Тиймээс та өдөр болгон их хэмжээний ус уух хэрэгтэй ялангуяа өглөө сэрээд хоосон ходоодон дээрээ.

7. Бөөрний чулуу бас давсагны өвчингөөс хамгаална.

Сэрээд ус ууснаар бөөрний чулуу үүсэхээс сэргийлнэ. Баримтаас үзхэд хоосон ходоодон дээрээ ус ууснаар  ходоодны уусгах хүчлийг бөөрний чулуу үүсдэг хэсэг рүү түгээдэг байна. Ус уух тусам халдвараас болж үүсдэг  давсагны өвчингөөс хамгаалагдах юм.

8. Дархлааны системийг сайжруулна.

Тунгалагын систем , дархлааг сайжруулна. Сайн дархлаатай байх нь танийг байн байн өвчин тусгахгүй сайн талтай юм.

Таны харж байгаачлан , дөнгөж сэрээд ус уусны үр дүнд бий болох сайн талууд юм. Энэ бол эргэлзээгүйгээр таний мөнгийг хэмнэж эрүүл мэндэд чинь тус болох хамгийн сайн арга мөн.

Усан эмчилгээг хэрхэн хийх вэ?

  • Энэ аргыг хэрэглэснээр биеийн өвчин , сарын тэмдэг ирэх үеийн зовуур , нүдний эмгэгүүдийг эдгээдэг гэдэг нь батлагдсан байна. Түүнчлэн та энэ усан эмчилгээг хэрэгжүүлснээр өдрийн турш эрч хүчтэй явах болно.
  • Өглөө сэрсэн даруйдаа шүдээ угаахгүй хоосон ходоодон дээрээ 160 мл усыг дөрвөн удаа шууд ууна
  • Дараачийн 45 минут юу ч идэж болохгүй
  • Хоол идэхээсээ 30 минутын өмнө/хамгийн багадаа/ ус уу харин өглөөний хоол
  • идсэнийхээ дараа 2 цагийн турш ус ууж болохгүй.

Хэрвээ та шууд 4 аяга ус ууж чадахгүй бол эхлээд нэг аяга ус уугаад аажмаар бага багаар нэмэгдүүлсээр 640 мл усыг ууж чадах л болно.

Хэзээ үр дүн нь мэдэгдэж эхлэх вэ?

  • Чихрийн шижин эсвэл цусны даралттай өвчтөн – 30 хоногийн дараа
  • Гэдэс нь түгжирдэг ба Гастриттай өвчтөн – 10 хоногийн дараа
  • Сүрьеэ туссан өвчтөн – 90 хоног

Сэвх арилгах нууц. Үүнийг хэрэглэвэл таны нүүр дахин хэзээ ч сэвхтэхгүй!

Үс уналтыг зогсоож, өтгөрүүлэх гайхамшигт жор