Эрчүүд, эмэгтэйчүүдийн юунд хамгийн их татагддаг вэ?

Эр хүн бүсгүйчүүдийг хараад толгойдоо “анкет” бөглөж болзоонд урих үгүйгээ шийддэг. Гайхалтай нь сайхан хөх, өгзөгний аль нь ч тэр жагсаалтанд байхгүй. Эр хүний нүд тан дээр туссанаа … эргээд хардаг даа? Түүний нүдийг юу эргүүлэв? Эмэгтэй хүнийг сонжихдоо эр хүний хардаг хэдхэн зүйл байдаг. Юу гэдгийг нь мэдээд, сул талаа давуу чанар болгож, давуу талаа улам гялалзуулаарай. Тэгж чадвал, сонгогдох гэж хүлээх бус сонголт хийх боломж нээгдэнэ.

1. Өтгөн үс

01

Хүй нэгдлийн үеэс эрчүүд өтгөн үстэй эсрэг хүйстнээ илүүд үздэг байв. Тэр үед өтгөн үсээр эмэгтэй хүнийг эрүүл бие, саруул ухаантай бас хэр секси болохыг шинждэг байж. Одоо ч хэвээрээ л байна.

2. Чин сэтгэлийн инээмсэглэл

02

Заримдаа инээмсэглэхэд нүд ялимгүй үрчийдэг дээ. Гэхдээ түүнд санаа зовох хэрэггүй. Ихэнх эрчүүд эмэгтэй хүний биеэ сул тавьж, хэнээс ч ичиж зоволгүй, баясгалантай инээмсэглэлд татагддаг гэнэ.

3. Жаргах замын садааны тохиромжтой тоо

03

Гадуур гарахдаа хэт олон найзуудаа дагуулах дэмий. Таныг сонирхох залуу дөхөж ирэхээсээ зүрхшээнэ. Гэхдээ бас хэт цөөн буюу ганц найзтайгаа байх тохиромжтой биш. Ганц найзыгаа хаяад явалтай биш. Хамгийн тохиромжтой тоо бол гурав. Чамайг эзгүйд хоёр найз чинь хамтдаа үлдэх болно.

4. Хоолойны өнгө

04

Хоолойны өнгө нь арай өндөр эмэгтэйчүүдэд эрчүүд татагддаг болохыг судалгаагаар илрүүлжээ (Кристин Белл шиг). Ийм өнгө залуу нас бас нөхөн үржихүйн эрүүл мэндийг илэрхийлдэг учраас тэр гэнэ.

5. Тааз, бэлхүүсний харьцаа

05

Яагаад гэдгийг хүн төрөлхтний уугуул иргэдээс асуу. Эрчүүд зөнгөөрөө хүүхдийнхээ эх болох хүнийг хайдаг. Эмэгтэйн бэлхүүс таазнаасаа илт нарийхан бол үр тогтоох чадвар сайтайн шинж. Дээр нь бэлхүүсийг улам гоолиг харагдуулдаг.

6. Улаа бутарсан царай

06

Улаан хацартай гэсэн үг биш шүү. Цаанаа л нэг тийм туяарсан улаа бутралтыг хэлж байна. Эрчүүд энэ шинж чанарыг мөн л эрүүл бие саруул ухаантай холбож ойлгодог. Яагаад гэвэл стресс, сэтгэл санааны хямрал арьсыг өнгө муутай, барзгар болгодог. Тэгэхээр хацар туяаруулагч тоснуудыг заавал хэрэглэх ёстой байх нь.

7. Тусгай эффект

07

Зан чанарын хуурамч байдал бус хиймэл сормуус, хумс, хиймэл залгасан үс, хөх, өгзөг г.м. Эрчүүдийн хувьд эдгээр нь арчилгаа ихтэй харагддаг! Тийм ч сайн чанар биш.

8. Нүд

08

Хүмүүс нүдэн дээр биеийн бусад хэсгээс илүүтэйгээр анхаарлаа хандуулдаг. Тохиросн нүдний будалт эр хүний харцыг булаах нь гарцаагүй. Танд амжилт хүсье.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ontslog.COM сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй!
 Танд манай мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Close