Англи хэлийг бие даан сурах YOUTUBE сувгууд, Та сарын дотор л сурах болно!

Орчин үед гадаад хэл сурах улам бүр хялбар болсны нэг жишээ нь онлайн сургалт. Бид YouTube видео сүлжээнд байрлах хамгийн алдартай Англи хэлний сургалтын сувгуудыг танилцуулж байна.

1. EnglishLessons4U – Learn English with Ronnie! [engVid]

01

Ихэнх видео нь дүрмэнд тулгуурласан байдаг. Тайлбарууд нь маш ойлгомжтой, уйдаахгүй, хөгжилтэй.

2. JenniferESL

02

Дуудлагаа хэрхэн сайжруулах, дүрэм сурах гээд олон хичээл бий. Энэ суваг суралцагч төдийгүй багш нарт хэрэгцээтэй.

3. Rachel’s English

03

Энэ суваг хэллэг, дуудлагаа сайжруулах гэсэн хүмүүст илүү тохиромжтой.

4. Anglo-Link

04

Төрөл бүрийн материалууд бий. Дүрмийн хичээлүүд голлодог.

5. Learn English with EnglishClass101.com

05

Энгийн зүйлс Англи хэл дээр байгаа. Дүрмийн мэдлэг гайгүй боловч харилцан ярихад асуудалтай хүмүүст зориулагдсан гэнэ.

6. BBC Learning English

06

Сонирхолтой, мэдлэг олгох видео материалууд олон сэдвээр бий.

7. Learn English with Steve Ford

07

Хорин жилийн туршлагатай мэргэжлийн багшийн суваг. Анхлан суралцагчдаас эхлээд ахисан түвшний суралцагч хүртэл бүгдэнд зориулагдсан.

8. English Lessons with Alex (engVid AlexESLvid)

08

Сонирхолтой подкастууд бүхий алдартай суваг. Өдөр тутмын хичээл болгон суралцахад тохиромжтой.

9. Learn English with Let’s Talk – Free English Lessons

09

Олон сэдвээр бэлдсэн маш сайн хичээлүүд бий. Сургах хэлбэр нь орчин үеийн арга барил дээр тулгуурласан.