in

Хайр дурлалд гаргадаг эмэгтэйчүүдийн алдаа. Эрчүүд ийм бүсгүйчүүдийг үзэн яддаг!

Та хоёрын харьцаа эхлээд хэсэг хугацаа өнгөрчээ. Анх хамт байхад хамтдаа байгаад л баймаар, тэврээд үнсээд байгаад л баймаар сайхан үе өнгөрөөсөн. Гэвч асуудал юундаа байна вэ гэхээр та түүний алдаа бүрт түүнийг зэмлэж, уурлаж харилцаага хөндий болгосон. Бас түүний алдаа дутагдлыг үргэлж хараад байгаа бол энэ нийтлэлийг уншаарай.

Та хайр дурлалдаа ямар алдаа гаргадаг вэ?

1. Түүнийг өөр найзынхаа нөхөр/найз залуутай огтхон ч харьцуулж болохгүй. Хүн бүхэн өөр. Та ч гэсэн өөр. Найзын тань нөхөр илүү сайн халамжтай, санаачлагатай байж болно. Тэглээ гээд таны найз залуу тийм байх албагүй. Байгаагаар нь л хайрла. Таны төлөө ажил хийж завгүй байдагт нь битгий гомдоллож байгаарай.

2. Эрчүүд няль-няль гэсэн эмэгтэйд огтхоноосоо ч дургүй. Та бол бие даасан, том болсон бүсгүй хүн. Хүүхэд шиг наалдаж эрхлээд, хэтэрхий их халамж шаардах нь түүнд таалагдахгүй. Мэдээж хааяа хааяа чихэр идэх гоё гэдэг шиг, хааяа түүндээ эрх муур шиг аашлах нь сайхан шүү.

3.  Үргэлж зөрүүдлэх хэрэггүй. Баруун тийшээ гэхэд үгүй ээ зүүн, хичээлдээ яваач үгүй ээ явахгүй гэх мэтээр. Мэдээж хэрэгтэй зүйл дээр зөрүүдлэж зөв замыг олох нь зөв.

4. Том хүн шиг хэрэлдэж чадсан юм бол том хүн шиг эвлэрч сур гэдэг үг бий. Та 2 юунаас ч юм жижиг зүйлээс болж муудалцлаа гэж бодоход эргээд нийлэх зай гаргах хэрэгтэй. Эрэгтэй хүний уур нь ер нь 2 -3 хоногт гарчихдаг. Харин эмэгтэй хүнийх бүүр 10 хоног, сараар явах жишээний. Үнэхээр араар тавилт гэх мэт том асуудал дээр бол өөр ханд.

5. Түүнийг үргэлж ойлгодог сайн ярилцагч, багана байхыг хичээгээрэй.  Алхам тутамд үл ойлголцол гарч байнаа гэдэг чинь та 2-ын ухаан бодол нэг цогц болоогүй байна гэсэн үг.

6. Үргэлж юу хийхийг нь заах гэж оролдох, тушаах. Та түүний ээж биш. Энэ үйлдлийг түүний ээж нь л хийх эрхтэй байдаг юм. Эрчүүд ер нь хүнээр заалгуулах х дургүй улсууд шүү.

What do you think?

0 points
Upvote Downvote

Total votes: 0

Upvotes: 0

Upvotes percentage: 0.000000%

Downvotes: 0

Downvotes percentage: 0.000000%

Гэрийн нөхцөлд долоо хоногийн дотор арьсаа цайруулах гайхамшигт маск хийж сурцгаая!

Энэ бүсгүй юу хийдэг вэ?