Ядаргаа тайлах шилдэг 8 арга. Эдгээр аргууд таныг шинээр төрсөн мэт болгоно!

Олон хүн өвөл, хаврын улиралд ядарлаа, нойроо дийлэхгүй байна гэх нь ихэсдэг. Ер нь ядаргаа нь хүн бүрт илэрч байдаг физиологийн үзэгдлүүдийн нэг аж. Биеийн тамирын дасгал, хүнд хүчир ажил хийн энерги эрчим гаргахад эрүүл чийрэг хүн ч их бага хэмжээгээр ядардаг. Ийм үед хангалттай витаминлаг хоол хүнс хэрэглэж, хөнгөн дасгал хийж, халуун устай ваннд ороод сайхан амрахад ядаргаа тайлагддаг. Ингээд ядаргааг тайлах аргуудыг гадаадын сайтад хэрхэн бичсэнийг орчуулан хүргэж байна.

1. Унтахынхаа өмнө 1 цайны халбага зөгийн бал идэж, тогтсон цагтаа унтаж заншаарай.

01

2. Сэрсэн даруйдаа нэг аяга хүйтэн ус уугаад хагас цаг дасгал хийж хэвшээрэй.

02

2. Өдрийн хоолондоо махан бүтээгдэхүүн хэрэглэх эсвэл нэг аяга сүү болон нэг ширхэг өндөг идэж заншаарай.

03

4. Оюуны хөдөлмөр эрхэлдэг бол фосфор агуулдаг хүнс ихээр хэрэглэх хэрэгтэй. Тухайлбал, хушга, газрын самар, буйлсын самар, сэвэг зарам, вандуй, цурхай загас /щука/ гэх мэт.

04

5. Хэрвээ таны нүд аргаж, улайсан бол бага зэргийн загасны мах идэхийг зөвлөж байна.

05

6. Ядаргаанаас болоод таны үс унаж буй бол нимбэгтэй, сармисны каша идэхийг зөвлөж байна. Долоо хоногт нэг удаа хэрэглэнэ. Хоёр долоо хоногийн дараа таны үс дахин унахгүй.

06

7. Өглөө бүр бүлээн(бараг хүйтэн) шүршүүрт орвол таны ядаргаа бүрэн тайлагдах болно. Мөн бага зэргийн давс эсвэл зөгийн балтай усан ороорой.

07

8. Халуун сүүгээр хөлөөс өвдөг хүртэл шавших нь таны ядаргаанд сайн. Мөн бүтэн биеэр сүүнд ойролцоогоор 30 минут ороорой. Танд амжилт хүсье.

08