Эрэгтэй болон эмэгтэй цамцны товч яагаад өөр байрлалд байдаг вэ?

Хэрэв та анзаарсан бол эрэгтэй хүний цамцны товч баруун талдаа харин эмэгтэй хүний цамцны товч зүүн талдаа байдаг. Та үүнийг ямар учиртай юм бол гэж гайхаж байсан уу?

[sociallocker id=20613]

Тэгвэл энэхүү зүйл ямар учиртай болохыг хамтдаа сонирхоцгооё

02

Эрэгтэй эмэгтэй товчны байрлалын ялгаа нь тэртээх 13-р зуунаас буюу хүн төрөлхтөн товч хэрэглэх болсон үеэс үүдэлтэй гэнэ.

Тухайн үед хөрөнгө чинээ ихтэй баян эмэгтэйчүүд л товчтой хувцас авч өмсдөг байжээ. Баян эзэгтэй нар хувцсыг нь өмсгөж өгдөг шивэгчинтэй байсан учир эмэгтэйчүүдийн цамцны товч зүүн талд нь хийжээ. Энэ нь бүсгүйчүүдийн хувцасыг өмсгөж өгөхөд хялбар байх зориулалттай аж. Харин эрчүүдийн хувьд хувцасаа өөрсдөө өмсдөг учир баруун талдаа товчтой байсан байна. Үнэхээр хачирхалтай байгаа биз?

[/sociallocker]