Цөмийн зэвсгийн тухай бидний мэддэггүй сонирхолтой баримтууд

Цөмийн задрал буюу нэгдлийг ашигласан цөмийн реакцаас устгах хүч үүсгэсэн тэслэгч төхөөрөмжийг цөмийн зэвсэг гэдэг. Цөмийн реакц нь асар их хэмжээний эрчим хүч ялгаруулдаг. Маш жижиг хэмжээтэй цөмийн зэвсэг ч бүхэл бүтэн хотыг устгах чадалтай. Цөмийн зэвсгийг үй олноор хөнөөх зэвсэг хэмээн ангилж үздэг бөгөөд цөмийн зэвсэг бүтээгдсэн үеэс эхлэн түүнийг хянах, хэрэглэх асуудал нь олон улсын бодлогын төвд байсаар иржээ.

Японы Хирошима, Нагасаки хотуудад хаясан бөмбөгийн цацрагийн хэмжээ өнөө үед хэвийн болсон билээ.

01

Цутоми Ямагути гэдэг хүн Хирошима, Нагасаки хотод дэлбэлсэн атомын бөмбөгийн дэлбэрэлтийг хоёуланг нь үзэж туулсан цөөхөн Япончуудын нэг билээ.

02

Цөмийнн дэлбэрэлтийн дараа амьд үлдсэн бас нэгэн хүн болох Шигеки Танака 1951 онд Бостоны марафонд түрүүлж байжээ.

03

Японд хаясан атомын бөмбөгүүд Fat boy (бүдүүн хүү) болон Little boy (бяцхан хүү) гэсэн кодолсон нэрстэй байжээ.

04

Анх Нагасаки биш Кокура хотыг бөмбөгдөх төлөвлөгөөтэй байсан боловч үүлэрхэг, харагдах нөхцөл муу байснаас хотоо сольжээ.

05

1626 онд тарьсан бонсай мод Хирошимагийн атомын бөмбөгдөлтийг давж гарсан ба одоо АНУ-ын музейд хадгалагдаж байна.

06

Бөмбөгдөлтөөс сарын дараа Хирошима хотыг цунами дайрч бас дахин 2000 хүний амийг авч одсон байна.

07

1962 онд АНУ Японд хаяснаас 100 дахин хүчтэй бөмбөгийн сансарт буюу Номхон далайгаас 400 км-ийн өндөрт дэлбэлжээ.

08

1988 он хүртэл цөмийн дайны үед хэрэглэх 2 тэрбум долларыг “Mount Pony” гэдэг объектод хадгалж байв.

09

1950-иад оны үед Лас-Вегасын гол сонирхуулах зүйл нь газар дээрх цөмийн туршилт байв.

10

Хүйтэн дайны үед АНУ өөрийн хүч чадлыг харуулахын тулд Саран дээр цөмийн бөмбөг дэлбэлэх төсөл хүртэл боловсруулж байжээ.

11

Янз бүрийн ослын явцад 11 цөмийн бөмбөг алдагдсан бөгөөд одоо хүртэл олдоогүй байна.

12

Устөрөгчийн бөмбөг бүтээсэн Эдвард Теллер үүнийгээ дайны зорилгоор хийгээгүй ба Панамын суваг адил суваг бүтээхэд ашиглахаар тооцож байв.

13

Компьютерийн томографын шинжилгээний явцад хүн Хирошимад тэсэлсэн шиг тэсрэлтээс 2,5 км-ийн зайд байхад авах радиацтай (цацраг туяа) тэнцүү хэмжээний цацрагийг хүлээн авна.

14

Нью-Мексикод анх удаа газар доорх цөмийн туршилт явуулсан ба энэ газар атомын бөмбөгний музей ажилладаг. Гэхдээ тэрээр жилд ердөө 12 цаг л нээлттэй байдаг гэнэ.

15

Хамгийн том атомын бөмбөг болох хаан-бөмбөгийг тэсрэлтийн аргаар тэсэлсэн бөгөөд үүнээс үүсэх сейсмиг (газар хөдлөх) давалгаа дэлхийн бөмбөрцгийг 3 бүтэн тойрсон байна. (сейсмо биш дэлбэрэлтийн долгион ингэж тойрсон гэх нь бий)

16

Зэвсэг солилцох программын дагуу АНУ-ын цөмийн бөмбөгнүүд Бельги, Герман, Итали, Голланд, Турк улсуудад хадгалагддаг байна.

17

Хаа нэг газар цөмийн туршилт хийж үү үгүй юу гэдгийг мэдэхийн тулд тухайн газар цези-137, стронц-90 байна уу үгүй юу гэдгийг эхлээд шалгадаг. Эдгээр изотоп нь 1945 оны анхны цөмийн дэлбэрэлт хүртэл байгаль дээр байгаагүй билээ.

18

1961 онд Америкийн агаарын цэргийн хүчний онгоц Хойд Каролины дээгүүр нисэж явахдаа 2 цөмийн бөмбөгийг санамсаргүй унагаасан ба азаар дэлбэрээгүй байна.

19

1979 онд Америкийн хиймэл дагуул Vela 6911 Энэтхэгийн далайд болсон нэгэн үл мэдэгдэх тэсрэлтээс үүссэн гэрлийн цацралтыг тэмдэглэж авсан ба Велагийн үзэгдэл хэмээх энэ үзэгдэл 3 килотонн атомын бөмбөг тэсрэх үед болдог үзэгдэлтэй адил байж.

20