in

Ямар ээмэг зүүдгээр тань шинжье!

Эмэгтэй гэдэг үгийг “ээмэгтэй” гэдэг үгнээс үүссэн гэдэг. Хоёр чихэндээ ээмэг зүүдэг бол эмэгтэй, ээмэг зүүдэггүй бол эрэгтэй, харин нэг чихэндээ ээмэг зүүдэг бол эр ч биш, эм ч биш гэсэн онигоо ч байдаг. Эрт дээр үед эмэгтэйчүүд өөрсдийгөө янз бүрийн гай тотгороос хамгаалахын тулд ээмэг зүүдэг домтой байсан гэдэг.

Харин одоо бол энэ ойлголт бараг үгүй болсон гэж хэлж болно. Орчин үед бүсгүйчүүд маань ээмгийг өмсч буй хувцасныхаа хэв маяг, нүдний өнгө, нүүрний хэлбэр гэх мэт олон зүйлдээ тохируулан сонгох болсон. Үүгээр нь бүсгүйчүүдийн ааш занг тодорхойлж сонжиж болдог байна.

Ээмэг эзнийхээ тухай ингэж өгүүлдэг.

Дөрвөлжин ээмэг

Өмнөө тавьсан тодорхой зорилготой, түүндээ хүрэхийн тулд юу ч хийж чаддаг, өөртөө итгэлтэй эмэгтэйчүүд ийм хэлбэрийн ээмгийг сонгодог. Тэд орчин тойрныхоо хүмүүсийн үнэнч шударга, эрс шулуун зан чанарыг илүү үнэлдэг. Өөрөө ч ийм байхыг хүсдэг байна.

Шовх өнцөгтэй ээмэг

Зоригтой шийдэмгий бүсгүйчүүд шовх өнцөгтэй ээмэг сонгож авдаг байна. Хэрэв энэ нь улаан, улбар шар, маргадын өнгөтэй шигтгээтэй бол тэр бүсгүй хээнцэр, янз бүрийн юм сонирхдог, олон хүмүүсийн дунд байх дуртай, ганцаараа удаан хугацаагаар байж чаддаггүй нэгэн аж. Тэдний хувьд хамгийн аймшигтай зүйл нь уйтгар гуниг байдаг. Харин олон хүнтэй газар бужигналдаж явах нь түүний баяр баясгалан, аз жаргал болдог гэнэ.

Дугуй ээмэг

Ийм ээмэг зүүдэг бүсгүйчүүд зан авирын хувьд даруу төлөв, бодсон санасан бүхнээ тэр бүр ил гаргаад байдаггүй. Аливаа зүйлийн үнэнч шударгыг юунаас ч илүү эрхэмлэдэг байна. Тэд даруу төлөв ч шударга бусын хажуугаар дуугүй өнгөрч чаддаггүй аж.

Зууван буюу сүүжин хэлбэртэй ээмэг

Ийм хэлбэрийн ээмэг нь эелдэг зөөлний тэмдэг. Хар, хөх эсвэл бүдэг өнгийн шигтгээтэй байвал эзэн нь ямар ч хүнийг хэзээ ч ойлгож чаддаг нэгэн гэсэн үг. Ийм хэлбэртэй ээмэг зүүсэн бүсгүйчүүдтэй харьцахад хялбар бөгөөд холбоогоо таслахгүй байхад алдах зүйлгүй.

Чамин хээ, этгээд хэлбэртэй ээмэг

Ямар ч үнээр хамаагүй олноос өөрийгөө тусгаарлан өргөдөг, бусдын анхаарлыг өөртөө татахыг хүсдэг хүүхнүүд ийм ээмгээр гоёдог аж. Тэд ямар ч зүйлийн этгээд хэв загвартайг сонгож авдаг байна. Мөн олон хүн төвлөрсөн газар байх хоббитой.

Цагирган ээмэг

Элдэв янзын хээнцэр зүйлд дурладаггүй, энгийн байхыг хүсдэг бүсгүйчүүд ийм ээмэг сонгож зүүдэг. Тэд өөртөө анхаарал тавихдаа муу ч гэр бүл, үр хүүхдүүдээ халамжилж чадна. Ааш зангийн хувьд илэн далангүй байхыг хүсдэг. Хэн нэгэнтэй хялбар ойлголцдог.

Шигтгэж зүүдэг бөөрөнхий ээмэг

Удирдан зохион байгуулах ажилд авъяастай, нэг итгэсэн хүнээсээ юугаа ч нуудаггүй, бодсон санаснаа бүгдийг нь ярьчихдаг, цагаан цайлган сэтгэлтэй бүсгүйчүүд ийм ээмэг зүүдэг. Тэднийг аль болох гомдоохгүй байх хэрэгтэй. Учир нь ийм зантай хүн нэг л удаа голдоо ортол гомдчихвол хэзээ ч мартаж чаддагүй гэнэ. Гэсэн хэдий ч тэд энэ байдлаа ил гаргахыг хүсдэггүй. Ийм ээмэг зүүдэг бүсгүйчүүдийн хамгийн гол чанар нь хэзээ, хаана, хэнтэй яаж харьцахаа сайн мэддэгт оршино.

Урт гинжин ээмэг

Хийх гэж буй аливаа ажлаа нэлээд эртнээс төлөвлөж, амжуулдаг. Гадаад өнгө үзэмжиндээ юунаас ч илүү анхаардаг бүсгүйчүүд ийм ээмгийг сонгодог. Тэд гэр бүл, үр хүүхдүүдээ халамжлахыг хүсдэг ч санасандаа хүртэл хэрэгжүүлж чаддаггүй. Зөв ч буруу ч өөрийнхөөрөө зүтгэчихдэг зан нь хамгийн гол дутагдал юм.

Үүнийг уугаад сарын дотор 10 кг тураарай. Итгэхийн аргагүй үр дүн таныг хүлээж байна!

Намхан, туранхай, өндөр эрчүүд яаж хувцаславал хамгийн тохиромжтой вэ?