in

Бүсгүй та секс хийх үедээ ямар нэг зовиурыг мэдэрдэг үү? Тэгвэл үүнийг заавал уншаарай!

Хэрэв секс хийх үед танд зовиур шаналгаатай мэдрэмж төрөөд байвал шалтгааныг нь олж, асуудлыг шийдэх хэрэгтэй. Нөхөр тань тантай секс хийх гээд дөхөж ирэх тэр агшинд өвдөлтөө дахиж мэдэрнэ гэхээс танд битүүхэн түгшүүр төрж эхэлнэ.

Нөхөртөө татгалзах нь бүр ч хэцүү санагдана. Нөхөр чинь уурлаж, таныг хаяад явчих вий гэхээс айна. Түүгээр ч зогсохгүй мэдрэлийн өвчин, солиорол, гэр бүлийн хэрүүл маргаан гэх мэт асуудлууд ар араасаа цувран гарч ирэх болно.

Ер нь хурьцал хийх үед мэдрэгдэх өвдөлт нь сексийн идэвхитэй харьцаанд байдаг эмэгтэйчүүдийн 60 хувьд нь тохиолддог байна. Иймд урьдынх шигээ өөртөө итгэлтэй, аз жаргалтай эмэгтэй байхыг хүсч байгаа бол энэ байдлаас гарах арга замыг нэн даруй олох хэрэгтэй. Ингэхийн тулд хамгийн эхний ээлжинд яг хаана өвчин мэдрэгдэж байгааг олж тогтоох хэрэгтэй.

Хэрэв бэлэг эрхтний гадна талаар уг өвчин мэдрэгдэж байгаа бол энэ нь бэлэг эрхтний уруулын салст бүрхэвчийн үрэвсэлтэй холбоотой байдаг бөгөөд энэ нь аажимдаа үтрээний салстад хүртэл нөлөөлж эхэлдэг. Энэ өвчнийг үүсгэгч нь бактери, мөөгөнцөр, вирүсын замын халдвар байдаг. Нэн ялангуяа бэлгийн амьдралын ариун цэврийн асуудлыг сайн сахидаггүйгээс болж байгаа хэрэг юм.

Иймд энэ тохиолдолд танд гэж зөвлөхөд:

Чимээгүй дотроо шаналж суухынхаа оронд нөхөртэйгээ илэн далангүй сайн ярилцах хэрэгтэй.

Ямар нэгэн онош өөрөө өөртөө таамаглаж тавих гэсний хэрэггүй. Бүх онош мэргэжлийн үүднээс үнэн зөв байх ёстой.

Нөхөртэйгээ хамт эмчид очиж үзүүлэх хэрэгтэй. Эмч таны яагаад ингэж зовиурлах болсон шалтгааныг тань олж тогтоон, тохирсон эмчилгээ болон эмийг бичиж өгөх болно. Харин та эмчилгээг таслалгүй цаг тухай бүрт нь хийж байх хэрэгтэй. Ингэж байж цаашид та санаа зовох зүйлгүйгээр амьдрах болно.

Эцэст нь хэлэхэд эмэгтэйчүүдтэй холбоотой ямар нэгэн өвчнийг цаг алдалгүй эмэгтэйчүүдийн эмчид үзүүлж, зөвлөсөн эмчилгээг дунд нь завсарлага авахгүйгээр хийлгэх хэрэгтэй.

What do you think?

0 points
Upvote Downvote

Total votes: 0

Upvotes: 0

Upvotes percentage: 0.000000%

Downvotes: 0

Downvotes percentage: 0.000000%

Намхан, туранхай, өндөр эрчүүд яаж хувцаславал хамгийн тохиромжтой вэ?

Чигчий хуруундаа хэзээ ч бөгж зүүж болохгүй! Учир нь…