Бяцхан Энжи-ийн “Зүгээр л инээмсэглэ” дууны клип цацагдаж цахим ертөнцийг байлдан дагууллаа

МУСТА дуучин Э.Чулуунчимэг болон “Авьяаслаг Монголчууд” шоуны бяцхан чоно Энжи буюу А.Эрдэнэцэцэг нарын хамт авахуулсан селфи зураг цахим ертөнцөд шуугиан тарьж байсан цаг саяхан. Тэгвэл дуучин бүсгүйн “Зүгээр л инээмсэглэ” дууг бяцхан Энжи маань ковер болгон дуулж, клип хүртэл гаргаад амжжээ. Дуучин Чулуунчимэг өөрийн фэйсбүүк хуудсандаа: “Бяцхан #ЭНЖИ #ЗҮГЭЭР_Л_ИНЭЭМСЭГЛЭ клип #мэндэллээ 😙 ⚘📽 Хүүхэд бүхэн үргэлж инээд хөөрөөр цалгиж яваарай гээд бяцхан #ЭНЖИ нь инээмсэглэлээ илгээж байна” хэмээн оруулжээ.