Үүнд 10 удаа ороод 7кг турахаас гадна зөөлөн булбарай арьстай болоорой!

Илүүдэл жин бол хүн бүрийн хүсэх зүйл биш байдаг. Хүнсний сода ашиглаад гэрийн нөхцөлд хэрхэн турах аргыг дэлгэе.

Хүнсний сода нь хүнсний дэлгүүр бүрт хямдхан үнэтэй байдаг. Гэхдээ хүнсний соданы хэмжээлшгүй их ашиг тус бий гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Сода нь байгалийн гаралтай элемент бөгөөд натри агуулсан байдаг тул өөх тос, тагтаршсан зүйл арилгахдаа тун сайн байдаг.

Түүнчлэн арьсны үхэжсэн хэсгийг гуужуулан сэргээж, цайруулах ба харлаж, сайртсан хэсгийг зөөлрүүлэн арилгадаг эд шидтэй тул сода усанд орсноор булбарай зөөлөн арьстай болно.

Ингээд хүнсний сода ашиглан гэрийн нөхцөлд жингээ хасах, арьсны гоо сайхандаа анхаарах зөвөлгөөг хүргэж байна.

01

1. Унтахын өмнө эхлээд халуун усанд орж биеийг сайтар угаана.

2. Ванинд халуун бүлээн ус дүүргээд 2 хоолны халбага сода хийж сайтар шингээгээд бүтэн биеэрээ усанд орж 15-20 минут хөдөлгөөнгүй хэвтэнэ. Харин үсийг дээш нь шууж боох эсвэл норохоос хамгаалсан уут өмсөөрэй. Содатай усанд 25-минутаас илүү хугацаанд байх хэрэггүй шүү. Соданы бүтэц усанд задарч хүний биеийн өөх, таргалалттай хэсэгт нэвчин өөхийг задлах байгалийн арга юм.

02

3. Содатай уснаас гарахын өмнө босч зогсоод бага зэргийн хуурай сода авч хавин хэвлий гэх мэт таргалалттай хэсэгт түрхээд хатуулагатай бие угаагчаар сайтар үрж өгвөл илүү үр дүнтэй байна. Уснаас гарахдаа бүх биеэ бүлээн усаар сайтар зайлж цэвэрлээрэй.

4. Уснаас гарсны дараа өөртөө хамгийн их тохирдог биеийн тос, зөөлрүүлэгч заавал түрхээрэй. Хүүхдийн тос байсан ч болно.

03

5. Ингээд л орондоо ороод сайхан унтаж амрах хэрэгтэй. Унтах байх үед хүний бие организм чимээгүй ажиллах ба соданы нөлөө мөн тэнд үүргээ гүйцэтгэх болно.

6. Энэ мэт аргаар 10 орой дарааллан содатай усанд ороод үр дүнгээ үзээрэй.

04

Хэт таргалалттай бол өдөр ирэх тусам усанд уусгах соданы хэмжээг 1/4 цайны халбагаар нэмээд өөртөө тааруулаад байж болно.

Соданы оронд далайн давсыг(Маш олон төрлийн уут савалгаатайгаар гоо сайхны хэрэглээний дэлгүүрүүдэд зарагддаг бүдүүн ширхэгтэй давс) энэхүү аргын дагуу ашиглаж болно. Адилтай магадгүй илүү үр дүнтэй байж болох юм.

05

Мөн 1 өнжөөд 10 удаа содатай усанд ч орж болно. Усанд орсны дараа биеийн тос хэрэглэх нь арьс соданд хэт хуурайшихаас сэргийлж арьсны тослогыг тэнцвэржүүлж өгнө. Ер нь бол биеийн жингээс шалтгаалж соданы хэмжээг нэмж болно. Хамгийн багадаа зохистой хэмжээ нь 2 хоолны халбага юм. Өөхлөлт ихтэй бол 250гр хүртэл хэмжээгээр нэмж болно. За ингээд танд амжилт хүсье.

Мөн соданы оронд далайн давсыг энэхүү аргын дагуу ашиглаж болно. Адилтай магадгүй илүү үр дүнтэй байж болох юм.

Анхаарах зүйлс: Тухайн хүний биеийн байдлаас шалтгаалан бие хэтэрхий сульдаж ядаргаанд орсон эсвэл бага зэргийн мөөгөнцөр үрэвсэлтэй үед орохыг хориглоно. Мөн архаг хууч өвчтэй, жирэмсэн болон хагалгаанд ороод удаагүй байгаа хүмүүс орж болохгүй. Хөхүүл хүн 3-5 удаа л орохыг зөвлөж байна.

Хэт удаан содатай усанд орох, хүнсэндээ илүү их хэрэглэвэл мөөгөнцөртөх эрсдэлтэй болохыг анхаарна уу!