in ,

Та унтахынхаа өмнө гар утсаа ашигладаг бол үүнийг заавал уншаарай!

Унтахынхаа өмнө тасралтгүй утсаа оролдох нь ямар сөрөг нөлөөтэй вэ? Нойргүйдэл, сэтгэл санаа тавгүйтэх, мартамхай болох. Эдгээр шинж танд илэрч байна уу? Тийм бол, та унтахынхаа өмнө утсаа оролддог гэсэн үг. Магадгүй утсаа оролдох нь энгийн үзэгдэл мэт санагдавч, таны бие организмд олон сөрөг нөлөөтэй.

Гар утас – бүтэн нойртой шөнийн дайсан

Гар утсаа оролдсоноор та нойргүйтнэ. Тодруулбал, чанартай нойр авч чадахгүй. Гар утасны дэлгэцийн цэнхэр гэрэл нь нойр хариуцсан “мелатонин” гэх даавар ялгаруулдаг. Тиймээс утсаа оролдож хэвтэх үед таны тархинд “унтах болоогүй байна” гэсэн мессеж илгээдэг байна.

Нойр дутуу байх нь таны бие организмд хэрхэн нөлөөлөх вэ?

Хүний бие организм хангалттай нойр авч, амрахын тулд 7-9 цаг унтах шаардлагатай. Хэрэв бид нойроо авч чадахгүй бол, нейронууд гэмтэж байдаг. Ингэснээр ой тогтоолт муудаж, төвлөрөх чадвар суларч, дархлаа ч мөн буурна. Тодруулбал, бие организм илүү хурдацтай хөгширдөг.

Нойр дутуу явах нь бие организмд бодисын солилцоог удаашруулж, хоол идэх хүслийг нэмэгдүүлнэ. Ингэснээр бага багаар жин нэмэх болно.

Унтахаасаа өмнө хамгийн багадаа нэг цаг гар утсаа битгий оролдоорой. Ингэснээр та тав тухтай нойрсох болно гэж мэргэжилтнүүд зөвлөж байна.

What do you think?

0 points
Upvote Downvote

Total votes: 0

Upvotes: 0

Upvotes percentage: 0.000000%

Downvotes: 0

Downvotes percentage: 0.000000%

Порно жүжигчдийн үнэн төрх

Долоо хоногт хэдэн удаа секс хийх ёстой вэ?