Үүнийг хэрэглээд нүдний доорх үрчлээг хоёр хоногт арилгаарай!

Нүдний тань эргэн тойронд ялангуяа нүдний тань доор үрчлээ үүсээд байна уу? Тэгвэл зуун настын шүүс таны энэ асуудлыг бүрэн шийдвэрлэнэ. Тус арга үнэхээр үр дүнтэй!

Зуун наст бол гоо сайхандаа ашиглахад төгс зохицох бүтээгдэхүүн бөгөөд та энэхүү шүүсийг хэрэглэснээр үргэлжид наснаасаа залуу, сайхан харагдах болно.

Тус ургамлын шүүс нь арьсыг чийгшүүлж, үрчлээг тэнийлгэнэ. Мөн зуун наст нь таны арьсыг нарны хэт ягаан туяанаас хамгаалдаг ач тустай. Тиймээс гадаа наранд гарахаас өмнө зуун настын шүүсийг нүүрний тосныхоо оронд түрхэж ч болно.

Зуун наст нь үрчлээ үүсэхээс сэргийлж, нөсөө толбыг ч бүдгэрүүлдэг байна.

Хэрхэн хэрэглэх вэ?

  • Зуун настын навчийг зүсэж, доторх шүүсийг нь нүднийхээ эргэн тойронд ядам хурууны өндөгөөр иллэг хийж түрхэнэ.
  • Орой унтахаас өмнө энэ аргыг хэрэглэвэл үр дүнтэй.
  • Маргааш өглөө нь таны нүдний доорх хар сүүдэр арилж, үрчлээ тань харьцангуй тэнийсэн байхыг та анзаарна.
  • Ялангуяа таны нүүрэнд анхны үрчлээ үүсч эхэлж байгаа бол зуун настын шүүс түрхээрэй. Танд амжилт хүсье.