Долоо хоногт 10 насаар залуу харагдуулах Японы уламжлалт арьсны гоо сайхны маск

Хүн бүр л гэрэлтсэн сайхан арьстай, залуухан харагдахыг хүсдэг. Тэгвэл айл бүрийн гал тогоонд байдаг зүйлсээр гоо сайхныг бүтээж болно.

Япон эмэгтэйчүүдийн царай, нүүрний арьс гэрэлтсэн толигор, үрчлээгүй, өө сэвгүй цэвэрхэн байдаг шүү дээ. Үүний нууц нь эртнээс нааш япон эмэгтэйчүүдэд уламжлагдан ирсэн гоо сайхны нүүрний маск бэлтгэх жор ажээ.

Үүнийг бэлтгэх маш амархан бас олдоц ихтэй бүтээгдэхүүнээр хийнэ. Бүсгүй та ч гэсэн үрчлээгүй, гэрэлтсэн толигор залуу арьстай болж наснаасаа хамаагүй залуу харагдахыг хүсэхгүй байна гэж үү?

Энэхүү маскыг хийхэд хэрэглэгдэх зүйлс:

  • Ус
  • Цагаан будаа
  • Сүү
  • Зөгийн бал

Маск бэлтгэх арга:

1. 3 хоолны халбага цагаан будааг 1 аяга усанд 3-5 минут бүрэн болоогүй ч зөөлөртөл нь буцалгана. Бүрэн болгох хэрэггүй, бага зэрэг зөөлрүүлж будааны эрдэс бодисыг авч үлдэх хэрэгтэй.

2.  Будааг уснаас шүүж аваад хөргөнө. Будааны усыг бүү асгаарай.

3. Ингээд шүүсэн будаан дээр 1 хоолны халбага сүү, 1 хоолны халбага зөгийн балыг хийж сайтар хольж хутгана.

01

4. Гүн цэвэрлэсэн нүүрний арьсандаа жигд тарааж түрхээд 10-15 минут амраана.

02

5. Үүний дараа будааг буцалгасан усаар нүүрийг угааж маскыг арилгаад унтаж амраарай.

03

6. Энэхүү маскыг дор хаяж 7 хоног орой унтахынхаа өмнө нүүрэндээ тавиарай. Та гайхалтай үр дүнг мэдрэх болно.