in

Цасан цагаан хөхөвчтэй болох энгийн мөртлөө хялбар арга. Яг л шинэхэн мэт болно!

Охид бүсгүйчүүдийн хувьд дотуур хувцас “ид шидийн” хүчтэй мэт. Тансаг, дэгжин дотуур хувцастай бүсгүй харц өөд, өөртөө итгэлтэй алхдаг гэхэд хилсдэхгүй. Урин дулаан цаг ирж нимгэн, цайвар хувцсыг сонголтоо болгож байгаа билээ. Мэдээж дотуур нь цайвар, цагаан хөхөвч зүүх болдог. Хөхөвчийг буруу угааснаас зэрэг янз бүрийн шалтгаанаар шарлаж, өнгөө алдах нь бий.

Тэгвэл цасан цагаан хөхөвчтэй болох энгийн, хялбар аргыг санал болгож байна. Таны дотуур хувцсанд гялалзсан, танан цагаан өнгийг эргүүлэн бэлэглэх болно.

Орц:

  • 2 хоолны халбага давс,
  • 1 хоолны халбага хүнсний сода,
  • 1 хоолны халбага угаалгын нунтаг.

Хэрхэн хэрэглэх вэ?

Эхлээд угаах савандаа бүлээн ус хийнэ /буцламтгай халуун байж болохгүй!/. Дээр дурдсан орцуудаа бүгдийг нь нэмээд, уустал нь сайтар хутгана.

01

Угаах гэж буй хөхөвчөө бэлтгэсэн усандаа хийгээд, 15 минут орхино. Хэрэв хөхөвч тань ихээр өнгөө алдсан бол 30 минут болгоно. Харин 30 минутаас хэтрүүлж болохгүй. Урьдчилан бэлтгэсэн усандаа байлгасны дараа гаргаж ирээд, гараар угаана. Аль болох хүчтэй мушгихгүй байхыг зөвлөж байна.

02

Дараа нь хөхөвчөө дахин цэвэр бүлээн усанд зайлна.

03

Энэхүү арга нь зөвхөн дотуур хувцас төдийгүй цагаан өнгийн цамц, майк зэрэгт ч тохирно. Таны хувцас танан цагаан өнгөнд хувирах болно!

Үүнийг хэрэглээд 7 хоногт 5 кг хасах боломжтой! Ердөө хоёрхон орц хэрэг болно

П.Анужин: Болдсайхан эмч ээ, хүмүүсийн тархи эргүүлж байхаар өөр юм хий