Европын орнуудын тухай бидний мэдэхгүй сонирхолтой баримтууд

Европ гэдэг нэр нь Грекийн домогт гардаг Europa хэмээх үзэсгэлэнт гүнжийн нэрнээс гаралтай. Европ тив нь дэлхийн нийт газар нутгийн 2%-г эзэлдэг, хүн амын 11% нь амьдардаг тив юм. Зүүн талаараа Азитай холбогдож, Евразийг үүсгэнэ.

Исландад ямар ч шумуул байдаггүй. Тэгвэл Гренландад хоёр төрлийн харин Норвеги болон Их Британид 28 төрлийн шумуул байдаг гэнэ.

01

Грект жилийн 250 өдөр нартай байдаг. Нийт 2000 арал байдгаас 170 дээр нь хүн ам суурьшсан ажээ. Тэгвэл нийслэл Афин хотод хүн амынх нь 40% нь амьдардаг.

02

Лихтенштейн бол дэлхийн хамгийн жижигхэн орнуудын нэг билээ. Энэ орныг худалдаж авсан Австрийн хунтайж Johann Adam Von Liechtenstein – ийн нэрээр нэрлэсэн байдаг. 1866 онд Италитай дайтахаар 80 цэрэг илгээсний нэг нь ч амь үрэгдээгүй. Харин ч нэг шинэ Итали найзтай болж 81 – үүлээ ирсэн түүхтэй гэдэг.

03

Европын хамгийн урт нэртэй газар Wales – т байдаг. Энэ нь 58 үсэгтэй Llanfair­pwllgwyngyll­gogery­chwyrn­drobwll­llan­tysilio­gogo­goch гэдэг газар ба Llanfairpwllgwyngyll гэж товчилдог.

04

McDonald’s – ийн салбар АНУ-д хамгийн олон буюу 14.260 гаруй бий. Тэгвэл Шведэд 230 байдаг ч нэг хүнд ноогдох McDonald’s – ийнхоо тоогоор энэ орон Европтоо дээгүүрт ордог ажээ.

05

Бельгийн Брюссель хотын Олон Улсын Нисэх Буудал дээр хамгийн олон шоколад зарагддаг. Энэ минут тутам ойролцоогоор 1.6 кг – тай тэнцэнэ.

06

Дэлхий дээр 100.000 км.кв – аас дээш талбайтай 18 арал л байдаг. Тэгвэл 2.130.800 км.кв газар нутагтай Гренланд бол дэлхийн хамгийн том арал юм.

07

Дэлхий дээрх цамхагуудаас хамгийн эртний бас хамгийн алдартай цамхаг нь Пиза юм. Энэхүү хонхот цамхагийг 200 жил барьсан түүхтэй.

08

Европын хамгийн эртний ширэнгэн ой Perućica нь Монтенегрогийн хилийн ойролцоо байдаг. Европын хамгийн өндөр 63 м гацуур энэ ойд л бий.

09

Дэлхийн хамгийн өндөр бие засах газар Европт бий. Тодруулбал Mont Blanc уулын 4260 метрийн өндөрт байдаг. Жил болгон 30.000 уулчин авиралт хийдэг.

10

Их Британий The British Museum 8 сая үзмэртэй. Гэвч 80.000 буюу дөнгөж 1% – ийг нь л дэлгэн үзүүлдэг.

11

Болгар улс нийтийн тооллын 681 оноос хойш нэрээ өөрчлөөгүй Европын хамгийн эртний орон юм.

12

ОХУ-д 13.000 хүнгүй тосгон байдаг гэнэ. Энэ нь Европын нийт газар нутгийн 40% – ийг эзэлдэг.

13

Швейцарьт үдшийн 22:00 цагаас хойш 00 – ын ус татах нь хуулийн дагуу хориотой үйлдэлд тооцогддог.

14

Лондонгийн метроны буудлын цахилгаан шат долоо хоног бүр дэлхийг хоёронтоо тойрсонтой тэнцэх хэмжээтэй урсдаг.

15


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ontslog.COM сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй!

error: Content is protected !!