in

Унтлагын өрөөгөө яаж илүү “Секс хиймээр” орчинтой болгох вэ?

Хамтдаа амьдарч эхлээд удаагүй байхад хайрттайгаа өдөрт хэд л бол хэдэн удаа секс хийдэг байж. Тэр үед унтлагын өрөө маань бидний “сексийн диваажин” байлаа.

Харин одоо унтлагын өрөөгөө харахаар хамаг илүүдэл, хэрэггүй юмаа овоолж тавьдаг “харанхуй өрөө” юм уу угаасан хувцас хатааж индүүддэг газар шиг болчихжээ.

Дээрээс нь бид хоёр ч бас ажилдаа ядарч ор хараад бушуухан унтахаа л боддог болсноос биш секс хийх тухай бодох нь цөөрөөд байх шиг.

1. Унтлагын өрөөгөө илүү “өөриймсөг” болгох

01

Унтлагын өрөө бол та хоёрын бие биедээ яагаад хайртай гэдгээ ахин дахин санадаг газар байвал сайхан. Тиймээс эргэн тойрондоо хуримын зурагнаас гадна хамтдаа авахуулж байсан дурсамжтай зургуудаа угаалган тавьж, бие биенийхээ өгсөн бэлгүүдээр чимэглээрэй.

2. Зөөлөн байх тусмаа сайн

02

Хэрвээ танай орны маттрасс хатуувтар, дээр нь хэвтэхэд бамбалздаггүй бол матрассаа хамгийн түрүүнд солих талаар бодож үзээрэй. Секс хийж байхад хөдөлгөөний аясаар ор хөдөлвөл таашаал мэдрэх “нэмэлт дэмжлэг” л гэсэн үг. Гэхдээ хэт зөөлөн ор байж болохгүй. Мөн нимгэн жижиг дэр биш, 4-5 ширхэг зөөлөн хөвсгөр дэрнүүд авч тавиарай.

3. Эмх замбараатай байлгаарай

03

Унтлагын өрөөндөө байгаа эд зүйлсээ эмх замбараатай байлга. Бас унтлагын өрөөнд байх ёсгүй зүйлсийг ч тэр дор нь буцаагаад байх газарт нь тавьж байгаарай. Жишээ нь та хоёр юм янзалж байгаад гартаа барьж явсан метр, хадаас, алх гээд л янз бүрийн зүйлсээ тэр чигт нь барьж орж ирээд өрөөнийхөө хаа нэгтээ тавьчихдаг бол одооноос тэр зуршлаа гээ. Унтлагын өрөөнийхөө бүх л зүйлийг эмх цэгцтэй байлгаж байгаарай.

4. Гэрэлд онцгой анхаарал хандуул

04

Унтлагын өрөөнд чинь “өдрийн гэрэл” байдаг юм биш биз? Тэр бол ажил хийж, компьютер ширтэх зориулалттай өрөө биш учраас заавал өдрийн гэрэл байх албагүй. Бага зэрэг бүүдгэр шар гэрлээр солиорой. Мөн дандаа чийдэн асаахын оронд хааяа ч болов шинэ жилийн гэрлэн чимэглэл юм уу лаанууд эргэн тойрондаа асааж байвал илүү романтик, тайвширмаар, энхрийлмээр мэдрэмж төрнө. Бүдүүн лааг өөрөөс нь илүү өндөр тунгалаг стакан дотор хийгээд асаавал галын аюул гарна гэж айлтгүй болно.

5. Унтлагынхаа өрөөнд ажил хийх хэрэггүй

05

Албан ажил ч бай, гэрийн ажил ч бай аль алийг нь унтлагын өрөөндөө битгий хийж байгаарай. Наад зах нь унтлагын өрөөндөө угаасан хувцасаа бөөнөөр нь оруулж ирээд л эвхэх, индүүдэх, хатаагчин дээрээ өлгөж тавих тохиолдол олон шүү дээ. Хөглөрсөн их угаах хувцсыг хараад та хоёрын аль алинд нь тайван тэврэлдэж хэвтэх, гал халуун секс хийх мэдрмж төрөхгүй. Тиймээс ажил албуудыг зөвхөн зочны өрөө, жижиг өрөөндөө л амжуулж хэвшицгээе.

6. Өрөөнийхөө үнэрийг сайхан болгоорой

06

Гэрийнхээ бусад хэсгээс арай өөрөөр илүү сайхан зөөлөн үнэрээр унтлагын өрөөгөө дүүргээрэй. Тийм ч хурц биш цэцэг, жимс, шоколадны зөөлөн үнэр байвал сайн. Essential oil буюу эфирийн тос авч тусгай үнэртүүлэгчид хийгээд тавибал амрааж, тайвшруулахаас гадна сэтгэл санааг сайхан болгох эерэг нөлөөтэй байдаг. Ямартай ч унтлагын өрөө чийг даасан, вок үнэртсэн газар байж болохгүй.

7. Унтлагын хувцсандаа ач холбогдол өг

07

Урьд нь чи унтахдаа унтлагын өмд цамц ч юм уу, эсвэл унтлагын хувцас өмсөлгүй зүгээр л дотуур хувцастайгаа унтчихдаг байсан бол одооноос гоёмсог унтлагын хувцас сонгож өмсөөрэй. Нимгэн торгон материалтай, торон оруулгатай, мэдээж чиний биеийг гайхалтай харагдуулах тийм л хувцас.

8. Хайрттайгаа ярилц

08

Унтлагын өрөөндөө ямар нэгэн сөрөг зүйлийн талаар биш үргэлж сайн сайхан зүйлийн талаар ярьж байгаарай. Өөрсдийнхөө ирээдүйн талаар, үр хүүхдүүдийнхээ талаар, ирэх амралтаараа хаашаа явмаар байгаагаа, бие биенийхээ тухай гээд л аль болох бодохоос л сэтгэл санаа сэргэх зүйлсийн талаар ярилцаж бай. Тэгэх тусам унтлагын өрөө, ор гэдэг та хоёрын бие биетэйгээ цагийг өнгөрүүлдэг нандин орон зай болох болно.

9. Зурагтаа унтраагаарай

09

Та хоёр орой унтахдаа хамтдаа сайхан кино үзээд унтдаг байж болно. Гэхдээ байнга зурагт үзэх хэрэггүй. Болж өгвөл зурагтаа унтраахаас гадна бүр өрөөнөөсөө гаргачихвал зүгээр шүү. Зурагт та хоёрыг сайхан амархад садаа болохоос гадна, зөвхөн хоорондоо харилцаж нэг нэгэндээ анхаарал хандуулахад чинь саад болно.

10. Толь

10

Унтлагын өрөөндөө толь байрлуулах талаар бодож үзсэн үү? Чиний гоо сайхны ширээ унтлагын өрөөнд чинь байрладаг бол бүр сайн хэрэг. Бие биенийгээ энхрийлж байхдаа толинд өөрсдийгөө харах нь сэрлийг улам өдөөж өгдөг. Мөн намуухан ая эгшиглүүлж болох л юм.

Европын орнуудын тухай бидний мэдэхгүй сонирхолтой баримтууд

Энэ түрхлэгийг хэрэглээд нурууны өвчинг эмчлээрэй. Үр дүн нь үнэхээр гайхалтай!