Хонконгийн тэрбумтан эрийн солиотой үйлдэл олныг гайхшрууллаа

Хонконгийн тэрбумтан  Сесли Чао өөрийн охиноо нөхөрт гаргахын тулд одоогоор 180 сая долларыг санал болгоод байна. Учир нь тэрээр охиноо хань ижилтэй болгохын төлөө өөрийн хөрөнгө мөнгийг үл хайхран хайр халамжаар дутаахгүй сайн хүнийг хайж байгаа аж. Түүний охин Жижи буюу Шон Ева өдгөө 37 настай юм байна.

01

Сесли Чао анх охиноо нөхөрт гаргахаар зар өгөхдөө 68 сая долларын шагнал  санал болгожээ. Арван мянга гаруй хүнээс хариу хүнсэлт ирсэн ч түүний сэтгэлд нэг нь ч нийцээгүй гэнэ. Тиймээс дахин зар түгээж шагналын санг 18 сая долларт хүргээд байна. Сесли Чао нь хятад хүн бөгөөд зах зээл хөөж Хонконгод ирж суурьшаад хөрөнгөжсөн нэгэн аж.

02

Өөрийг нь ойлгож, хайртай болох хэн нэгнийг олтол Шон Ева  аавынхаа бизнесийн түнштэй түр хугацаанд хамтран амьдарч байна. Сесли Чао “Миний охин бол миний амь амьдрал. Тиймээс охиныхоо төлөө би хүссэн бүхнийг нь хийж өгнө” гэжээ.

03

04