10 жилийн дараа харамсах 10 зүйл

Бидний амьдрал тэр чигтээ сонголт байдаг. Таны сайн сайхан явах, ирээдүйд аз жаргалтай амьдрах эсэх зөвхөн танаас шалтгаална. Хэрэв та өдөр тутамд эдгээр зүйлийг хийдэг бол 10 жилийн дараа заавал харамсах болно.

1. Залхуурах

01

Залхуурсны ашиг тус гэж ерөөсөө байхгүй. “Залхуу хүмүүс аливаа зүйлийг хялбар хийх арга олдог” гэсэн үг залхуу хүмүүсийн өөрсдийгөө өмөөрөн гаргасан үг. Залхуурч хэвтэн, фэйсбүүк гүйлгэн, candy crush тоглон хэвтэж байгаад амжилтад хүрсэн хүн ховор.

2. Хойш тавих

02

Энэ бол залхуурлын нэг шинж. Маргааш маргааш гээд байвал Монголын маргааш дуусахгүй, мөн ямар ч ажил урагшлахгүй. Маргаашгүй мэт бай.

3. Бүх зүйл хошуу дүрэх

03

Таны амьдрал, эргэн тойрны хүмүүс таны хүссэнээр байна гэж үгүй. Аливаа жижиг сажиг зүйлд хошуу дүрэлгүйгээр одооноос тоолгүй орхиж суръя.

4. Оромдох

04

Хэзээ ч битгий оромд. Ажил дээрээ, гэртээ, найзууддаа, өөрийн сонирхлоо хийсэн шиг хий.

5. Бууж өгөх

05

Аливаа зүйлийг хийж дуусталаа битгий бууж өг. Боломжгүй зүйл гэж байхгүй. Алдсан ч алдаанаасаа суран урагшлан хичээх хэрэгтэй.

6. Өөрчлөгдөхөөс айх

06

Бүх зүйл өөрчлөгддөг. Өөрчлөлтөөс айж бүү зугт. Хүлээж аван дасан зохицох хэрэгтэй.

7. Өөрийгөө хэт дөвийлгөх

07

Та амжилтад хүрсэн байж болно. Та өөртөө итгэлтэй байж болно. Гэхдээ өөрийнхөө “Эго”-гоо ямар байгааг нэг бодоод үзэх хэрэгтэй. Танаас илүү сайн хүн оршсоор байгаа. Байх ч болно.

8. Муу хүнтэй үнэнч нөхөрлөх

08

Муу хүнээс найзын харьцаагаа тасалж болно. Энэ бол ямар ч нэг байдлаар буруу, муу зүйл биш. Таны эргэн тойронд өөр олон хүн байгаа учир найз нөхөд олдох болно.

9. Хэн нэгэнд өөрийн тань мөрөөдлийг заахыг зөвшөөрөх

09

Аав ээжээрээ ямар мэргэжил эзэмшиж, юу хийхээ заалгах, чамайг тамирчин болгохыг хүсдэг биеийн тамирын багшийнхаа захиасыг дагах, алдартай дуучин болж чадна гэсэн найз нөхдийн ятгалгад автах. Хэдийгээр бүгд таны сайн сайхны төлөө л зөвлөж байгаа ч тэдний үгэнд орох албагүй. Юу хүсч мөрөөдөхөө шийдэх толгой таны хүзүүн дээр бий.

10. Өөрийнхөөрөө байж чадахгүй байх

10

Бусдад таалагдахын тулд баг зүүн амьдрах хэрэггүй. Өөрийнхөөрөө байж чадвал таныг ойлгодог зөв хүмүүс таны эргэн тойронд гарч ирэх болно. Яг л борооны дараах мөөг шиг.