Түүхэн дэх хамгийн нууцлаг үндэстнүүд

Дараах баримтууд таныг хөгжөөж, гайхшруулж, уулга алдуулах нь дамжиггүй. Дэлхийн үндэстнүүдийн тухай мэдээ мэдээлэл, улс орнуудын сонин содон уламжлалууд, хачирхалтай тоо баримтуудыг та бүхэнд хүргэж байгаадаа баяртай байна. Өмнө нь сонсож байгаагүй сонирхолтой зүйлс ч их байна шүү.

1. Оросууд

01
Төсөөлөөд үз дээ, Орос хүмүүс хаанаас үүссэн, яг хэзээ тэд Орос болсон тухай хэн ч баттай мэдэхгүй. Бид энэ үг хаанаас үүссэнийг ч мэдэхгүй шүү дээ. Тэдний өвөг дээдэс: антропологичид тэдний дунд скифчүүд, сарматууд, норманууд байсан гэж үзэж байгаа боловч тэдний хэн нь оросын ард түмнийг үүсгэсэн тухай хэн ч мэдэхгүй байгаа юм.

2. Майячууд

02
Майя соёл иргэншил нь МЭ өмнө үүссэн бөгөөд МЭӨ 16-р зууны үед – 3600 жил Испанийн булаан эзлэгчдэд ялагдатлаа оршин тогтнож байжээ. Майячууд гайхалтай өндөр хөгжсөн соёл иргэншилтэй байсан: тэд МЭӨ хуанлиг боловсруулж, хөдөө аж ахуйг сайжруулж, одон орны тухай мэдлэг эзэмшиж, дүрс бичигтэй байжээ. Гэвч харамсалтай нь Майя нарын соёл иргэншил огцом уналтанд орсон юм. Тэд хаанаас үүсэлтэй, яагаад ул мөргүй алга болсон тухай шинжлэх ухаанд одоо ч тодорхойгүй байсаар байгаа аж.

3. Лапландууд (цаатан)

03
Дэлхий дээр наад зах нь таван мянган жилийн турш амьдарч буй энэхүү эртний ард түмний гарал үүсэл тодорхойгүй байгаа юм. Мөн бид тэднийг аль удамд багтаахыг ч мэдэхгүй: Монгол уу эсвэл эртний палеоевроп уу? Лапланд хэл нь фин-уйгар хэлний бүлэгт хамаардаг, гэвч энэ нь өөр хоорондоо ялгаатай хэдэн арван аялгуунд хуваагдана.

4. Пруссчүүд

04
Прусс оршин байсан тухай анхны нотолгоо зөвхөн есдүгээр зуунд гарч байжээ. Харин энэ ард түмний сүүлийн төлөөллүүд 1709-1711 оны тарваган тахлын үед бүгд устгагдсан аж. Пруссийн тухай Энэтхэг-Европ хэл дээр дурдагдах ба магадгүй энэ үг нь purusa гэх үгнээс үүсэлтэй байж болох юм. Энэ нь санскритаас орчуулбал “хүн” гэж орчуулагдана. Гэсэн хэдий ч прусс хэлний талаар хэн ч мэдэхгүй байгаа юм. Пруссийн хаант улс сүүлд XVII зуунд үүсгэн байгуулагдсан ба түүний хүн ам русс овогтой бага харилцдаг байжээ.

5. Казакууд

05
Казакууд өөрсдийгөө тусдаа ард түмэн гэж тооцдог, гэвч тийм биш юм: орчин үеийн казакууд янз бүрийн үндэстэнтэй холилджээ. Судлаачид казакуудын өвөг дээдэс дунд скифүүд, черкесүүд, хазар, готууд болон бусад овгууд байсан гэж таамаглаж байгаа аж. Казакын өвөг дээдсийн үндэс суурь Хойд Кавказ, тэр ч байтугай Баруун Туркестанд олддог гэнэ.

6. Парсууд

06
Одоогийн байдлаар дэлхий дээр нийт 130 мянган парс байгаа аж. Энэхүү эртний ард түмэн Ази гаралтай бөгөөд тэднийг зөвхөн үндсээс гадна шашин нэгтгэж байгаа аж: парсууд зороастризмыг дагагчид бөгөөд өөрсдийн соёл иргэншил, уламжлалыг олон зууны турш хадгалсаар байгаа юм. Жишээ нь, “чимээгүй цамхаг” гэх нэртэй газар үлдээдэг нас барагсдын биеийг тас иддэг заншил нь алдартай юм.

7. Гуцулууд

07
Гуцулуудыг “украины гуцул” гэж нэрлэдэг, гэвч энэ нэрний үүсэл тодорхойгүй байгаа юм. Зарим судлаачид гуцул гэдэг үг гоц (хулгайч) гэдэг үгнээс үүссэн гэх бол зарим нь кочул (хоньчин) гэдэг үгнээс гарсан гэж таамаглажээ. Гуцулууд бөөлөх зан заншлаа үргэлжлүүлсээр байгаа бөгөөд тэдний дунд одоо болтол хар, цагаан шулмууд байсаар байгаа аж. Тэднийг молфар гэдэг ба тэдний үгийг бараг бүх хүн сонсдог аж.

8. Хитчүүд

08
Хитчүүд нилээд хөгжсөн байсан ба тэд хамгийн анх үндсэн хуулийг гаргажээ. Хитчүүд дайны тэрэг боловсруулж, хоёр толгойт бүргэдэд мөргөдөг байжээ. Эдгээр ард түмэн хэзээ, хаашаа алга болсон нь тодорхойгүй. Магадгүй эртний германы овогтой холилдсон байж болох юм.

9. Шумерууд

09
Шумерын соёл иргэншил – хамгийн хөгжингүй, хамгийн учир битүүлэг байсан юм. Шумерууд өөрийн гэсэн бичиг үсэгтэй байсан, мөн тариалангийн усан хангамжийн системийг боловсруулж, тэр ч бүү хэл математикийн бодлогод тун сонирхолтой байжээ. Тэд маш төвөгтэй аялгаар ярьдаг байсан ба аялгаас шалтгаалан үгийн утга өөрчлөгддөг байжээ. Гэвч бид шумерууд хаанаас үүссэн мөн тэдний хэл ямар хэлний бүлэгт хамаардаг байсныг мэдэхгүй юм.

10. Этрускчууд

10
Этрускчууд орчин үеийн Италийн нутаг дэвсгэрт оршин суудаг байсан ба тэдний соёл иргэншил хангалттай сайн хөгжсөн юм. Судлаачид ром тоог этрускчууд бодож олсон гэх таамаг дэвшүүлж байгаа аж. Этрускчуудын уналт юунаас шалтгаалсан, үр дүнд нь тэд хаашаа алга болсон нь тодорхойгүй ч тэднээс славянчууд үүссэн гэх таамаг бий: этрускчуудын хэл болон славян хэл нь ижил бүтэцтэй байдаг.