2017 онд моодонд орох эрэгтэй үс засалтууд

Доорх үс засалтуудыг туршсанаар та 10 нас залуужих болно. 2017 онд тренд болж байгаа эрэгтэй үс засалтуудыг танилцуулъя.

1. Британи засалт

01

Өнгөрсөн зууны дунд үед тархсан Британи засалт хэдхэн жилийн өмнөөс дахин моодонд орсон. Хоёр талаас нь авч, орой хэсгийг нь хөвсийлгөж, хоорондох заагийг нь тодотгож өгсөн энэ засалт танд хөлбөмбөгчний имижийг бүрдүүлнэ.

2. Фейд

02

Британи засалтаас ялгаатай нь хоёр тал болон орой хэсэг хооронд тод зааг байхгүй. Энэ үсний засалт нь нэрт хөлбөмбөгчин Серхио Рамосын нэрийн хуудас юм.

3. Бокс болон хагас-бокс

03

Бокс болон хагас-бокс засалт хэзээ ч моодноос гарахгүй мэт. Түүнчлэн энэхүү сонгодог засалт нь ямар ч нүүрний хэлбэрт төгс зохицно. Жастин Тимберлэйк 2000-аад оны эхээр үсээ ийнхүү засуулдаг байсан. Харин хожим ургуулах болж, Британи үсний засалтын давалгаанд ч нэгджээ.

4. Теннис

04

Брэд Питтийн нэрийн хуудас болсон үс засалт. Сүүлийн арав гаруй жил энэ засалт моодноос гарахгүй байгаа. Спортын гэж хэлж болох энэ засалт өнөөдөр өдөр тутмын засалт болон хувирчээ. Өдөр тутам арчилж, янзлахад ч хялбар юм.

5. Эрэгтэй сонгодог засалт

05

Бүхэл бүтэн зууны турш дэлхийн сая сая эрэгтэйн сонголт байсан үсний засалт 2017 онд дахин моодонд орж байна. Сонгодог загварт бага зэргийн чимэг оруулснаар орчин үеийн хэв шинж бүрдүүлж болно. Энгийн нэг үсний засалт загвар хөөсөн шинэ үсний засалтаас илүү гэдгийг Холливудын сайхан эрчүүдийн нэг Жерард Батлер баталсаар.

6. Канад засалт

06

Өнгөрсөн зуунд Канадын хоккейчид үсээ ийнхүү засуулдаг байснаар, уг засалтыг “Канад” гэж нэрлэх болжээ. Канадын хоккейчдын энэхүү үс засалтыг Холливудын жүжигчид болон энгийн залуус ч хожим үлгэрлэн дуурайх болсон байна. Канад засалт нь эрч хүч нь бялхаж буй идэр насны эрчүүдэд илүү зохимжтой.

7. Каскад

07

Тийм ээ, урт үс ч 2017 онд тренд болно. Гэхдээ “каскад”-ын тусламжтай хэлбэрт оруулах нь зүйтэй. Охид эмэгтэйчүүд ч танд атаархах болно.

8. Андеркат

08

Үсчинд ороод “хоёр тал болон араас нь аваарай, харин орой хэсгийг уртаар нь үлдээгээрэй” гэж хэлэхэд л хангалттай. Этгээд гадаад төрх охид бүсгүйчүүдийн харцыг булаах болно.

9. Топ нот

09

Мэдээж эрэгтэй хүн бүр үсээ ийнхүү ургуулж, боохоор зориглохгүй л болов уу. Хамгийн гол нь хоёр тал болон дагз хэсгийн үс богино байх ёстой юм.

10. Боолт

10

Охид бүсгүйчүүдийг дуурайсан энэ засалт нь эрэгтэйчүүдийн загварын ойлголтод шинэ хэв маяг оруулж байна. Гэхдээ мэдээж хамгийн зоригтой эрчүүдэд зориулсан засалт юм.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ontslog.COM сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй!

error: Content is protected !!