in ,

114 настай эрэгтэйн зөв хооллолтын гайхамшигт нууц

Бернардо Ла Палло нь 1901 оны 8-р сарын 17-нд мэндэлжээ. Өдгөө 114 настай тэрээр ухаан саруул, эрүүл чийрэг нэгэн юм. Тэрээр өөрийн эрүүл чийрэг байдлаа зөв зохистой хооллолттой холбож байна. Бернардог үзсэн эмч нар түүний биеийн байдалд үнэхээр гайхширдаг бөгөөд яг л 70-80 настай хүнтэй адил гэж хэлдэг байна.

Бернардо эхнэрийн хамт

eti_5_produktov_pomogayut_114let.info-1

Зуун насны босго аль хэдийнэ давсан ч Бернардо тогтмол ном уншиж, ой тогтоолт сайжруулах дасгал хийдэг гэнэ. Тэрээр мах болон хагас боловсруулсан бүтээгдэхүүнээс татгалздаг бөгөөд хүнсэндээ жимс ногоо түлхүү хэрэглэдэг гэнэ. Хамгийн гол нь нас уртасгадаг дараах 5 хүнсийг тогтмол хэрэглэхийг зөвлөж байна.

1. Зөгийн бал

01

Элсэн чихэрнээс татгалзсанаар та илүү урт насална. Элсэн чихрийг зөгийн балаар орлуулахыг Бернардо зөвлөж байна.

2. Сармис

02

Сармис нь хоол амтлахаас гадна бактери устгах үйлчилгээтэй. Түүнчлэн биеийн эсэргүүцэл нэмэгдүүлэх амин дэм ихээр агуулдаг.

3. Шоколад

03

Хүмүүс шоколаднаас аль болох татгалзахыг хичээх болсон. Энэ бол эндүүрэл гэж Бернардо хэлж байна. Шоколад идсэнээр сэтгэл санаа өргөж, зүрх судасны системийн үйл ажиллагааг тогтворжуулдаг. Энэ бүтээгдэхүүн нь какаогийн өндөр агууламжтай.

4. Шанцай

04

Шанцай нь хоол хүнсэнд агуулагдах “муу” холестерины хэмжээг бууруулж, чихрийн шижин өвчнөөс сэргийлнэ.

5. Оливын тос

05

Эртний Ромчууд оливын тосыг аз жаргал, залуу насны нууц жор гэж үздэг байжээ. Алттай адилтгадаг байсан оливын модтой орнууд баян, өндөр хөгжилтэйд тооцогддог байв. Харин өнөө цагт оливын тосыг дурын супермаркетаас худалдан авах боломжтой. Оливын тос бие организмд ашиг тустай, E аминдэм ихээр агуулдаг учраас залуужуулах үйлчилгээтэй.

What do you think?

0 points
Upvote Downvote

Total votes: 0

Upvotes: 0

Upvotes percentage: 0.000000%

Downvotes: 0

Downvotes percentage: 0.000000%

2017 онд моодонд орох эрэгтэй үс засалтууд

Эмэгтэйчүүдийн эрчүүдэд мэдэгдэхийг хүсдэггүй нууцууд