Эмэгтэйчүүдийн эрчүүдэд мэдэгдэхийг хүсдэггүй нууцууд

Нэгэндээ байхгүй зүйлийг нөгөө нь нөхөж, нэгдэж нийлэхээрээ ер бусын хүчирхэг болдог эр эм хүйстний аль алинд нь өөр өөрийн дутагдал болон давуу талууд байдаг. Бид энэ удаад эмэгтэйчүүдэд илүүтэй хамаарах сонирхолтой баримтуудыг дэлгэж байна. Магадгүй эдгээр баримтууд нь эмэгтэйчүүдийн хувьд эсрэг хүйснийхэндээ мэдэгдээд баймааргүй нууцлаг баримтууд байж болох юм.

Эр хүний тархи эмэгтэй хүнийхээс 10%-иар том, 11%-иар хүнд жинтэй.

01

Хэдийгээр эмэгтэй хүн төрөлтийн өвчнийг тэсвэрлэдэг ч эр хүн өвчин тэсвэрлэх чадвар илүү өндөртэй. Эмэгтэйчүүд эрчүүдээс илүү их бухимдаж, депресстдэг.

02

Эмэгтэйчүүд толинд өөрийгөө харахад дунджаар амьдралынхаа 2 жилийг зарцуулдаг бол эрчүүд 6 сарыг толинд харахад зарцуулдаг.

03

Эмэгтэйчүүдийн амьдралын нийт хугацааны 4 жилтэй тэнцэх хугацаанд сарын тэмдэг ирдэг.

04

Эрчүүдийн биен дэх усны хэмжээ эмэгтэйчүүдийнхээс илүү учир согтууруулах ундааг илүү даадаг байна. Мөн эмэгтэй хүнийхтэй харьцуулахад харьцангуй их хэмжээтэй эрчүүдийн элгэн дэх энзим нь алкохолыг задалж, тэднийг илүү эрүүл байхад нь тусалдаг байна.

05

Эрчүүдийн 70% нь өдөр бүр шүршүүрт ордог бол эмэгтэйчүүдийн 57% нь өдөр бүр шүршүүрт ордог.

06

Эмэгтэйчүүд эрчүүдтэй харьцуулахад хоёр дахин их хэмжээний бактерийг гартаа агуулж байдаг. Эмэгтэйчүүд ярих дуртай.

07

Эмэгтэйчүүд өдөрт 7000 орчим үг хэлдэг бол эрчүүд 2000 орчим үг хэлдэг.

08


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ontslog.COM сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй!
 Танд манай мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй