Бүсгүйчүүд 24 цагийн дотор сэргэр хөхтэй болох боломжтой болжээ

Бүсгүйчүүдийн гоо сайхны мэс засалд хөхний хагалгаа голлох байр суурийг эзэлдэг. Японы эмч эрдэмтэд нэгэн гайхалтай зүйлийг бүтээсэн нь бүсгүйчүүдэд их л таалагдаж байгаа гэнэ. Хүлээн авалт, зуны  болон гоёлын даашинз өмсөх үед сэргэр сайхан хөхтэй  харагдахыг  хүсэхгүй бүсгүй  гэж  үгүй. Сайхан хөхтэй харагдахын тулд бүсгүйчүүд гоо сайхны хагалгааны ширээн дээр мэсний дор хэвтдэг. Дараа нь учирах эрсдэл их.

01

Тэгвэл Японы эрдэмтэд  хөхөндөө тариураар тариад сайхан хөхтэй болдог хамгийн энгийг зүйлийг бүтээсэн байна. Шингэн гелийг тарьсны дараа богино хугацаанд хөх сэргэр сайхан болно. Энэ байдлаа 24 цаг хадгалдаг аж. Эрдэмтэд энэхүү гелийг 2012 онд бүтээсэн бөгөөд зөвхөн Японы зах зээлд гаргаад байсан юм. Тэгвэл өнгөрсөн жил буюу энэ жил хамгийн их борлогдсон хамгийн сайн ашиг олсон бүтээгдэхүүн болоод байна.

02

Токиогийн “Isea Clinic” гоо сайхны эмнэлгийг анх нэвтрүүлсэн тарилгын шингэнд ус, сүүн хүчил, электролит зэрэг хүний биед хоргүй бодисууд орсон байна. Энэхүү тарилгыг хэрэглэснээр цус алдах, элдэв хавдраар өвдөх, өрөвсөх зэрэг хүндэрлтэй учирахгүй бөгөөд хүний биед шингэдэг аюулгүй тарилга гэнэ.

03

04

Тарилга хийхэд ердөө 20 минут зарцуулаад 24 цаг сайхан хөхтэй явах  боломжийг олгож байна. Япон бүсгүйчүүд хөхөө сайхан болгохын тулд ердөө 5000 иен буюу 42 ам.доллар зарцуулж байна. Холливудад энэхүү арга эрчимтэй тархсан  бөгөөд одод хамгийн ихээр хэрэглэдэг болсон байна. 50 доллараар 24 цаг буюу олон арга хэмжээ, зураг авалтанд санаа зовох зүйлгүйгээр оролцож болж байгаа юм. Майли Сайрус,  Кендалл Женнер зэрэг сүүлийн үед залуу бүсгүйчүүд хамгийн ихээр хэрэглэж байгаа аж.

05


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ontslog.COM сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй!

error: Content is protected !!