in

1 сарын зурхай

2016 оноос эхлээд амьдралдаа шинэ зүйлсийг туршин, өөрийнхөө хүссэн зүйлийг хийж, мөрөөдлийн амьдралаа эхлүүлэхийг хүсэж байгаа хүмүүс олон байгаа бололтой. 1 -р сараас эхлээд л тэдгээр нь биелэж эхлэх нь…

Хонь

01

2016 оны 1 сард чи хувийн амжилт, ажил мэргэжлийн тал дээр анхаарлаа хандуулах болно. Энэ нь гарагиудын дийлэнх нь хойд зүгт байгаатай холбоотой юм. Гэр бүл болон хайр дурлалын амьдрал энэ сарын турш хэвийн байдлаар үргэлжилнэ. Зарим нэг тодорхойгүй зүйлсийн өмнө тэвчээртэй байх хэрэг гарна. Мөн энэ сард бизнесээ төлөвлөгөөтэйгөөр авч явах нь ирэх саруудад амжилттай хэрэгжих боломжийг бий болгоно.
Карьер: Энэ сар Хонинуудад карьераа өсгөх эсвэл шинэ бизнес эхлүүлэхэд тун тааламжтай байна. Бусдад гайхуулахуйц том зүйл болохгүй байсан ч хувийн амжилтаа эвдэж чадсандаа чи баяртай байх болно.
Санхүү: Сарын турш Сугар гарагийн байрлал таатай байх ч томоохон санхүүгийн гүйлгээг хойшлуулаарай. Мөн сарын гурав дахь долоо хоногоос орлогоо нэмэгдүүлэх боломжууд гарч ирэх ч нарийн нягталж үзэх хэрэгтэй. Зорилгоо биелүүлэхэд чинь танилын холбоо тус болно. Гэр бүл хамт олноосоо мөнгөн тусламж авахаас бүү татгалзаарай.
Хайр дурлал: Хайр дурлалын амьдралд олон жижиг сажиг зүйлс тохиолдож мэднэ. Гэр бүл болох, жирэмслэх эсвэл гэрлэлт цуцлах гэх мэт чухал шийдвэрүүдийг хойшлуулах хэрэгтэй. Хостой Хонинууд нь огцом хүнд байдалд орж магадгүй. Ганц бие хүмүүс болзооны урилга авах ч энэ сард тогтвортой харилцаа үүсгэхгүй. Ажил мэргэжлийн талбарт хайр дурлалтай учирч болзошгүй ба нөлөө бүхий, нийгмийн нэр хүндтэй хүнтэй холбогдох санал авч мэднэ. Гэхдээ тогтвортой харилцаа бий болгоход яарах хэрэггүй гэдгийг мэдэж байгаа тийм үү? Гэр бүлийн болон бусад эсрэг хүйстэнтэй харилцах харилцаа Хонинуудын хувьд тогтворгүй байх болно. Сэтгэл санааны хувьд зөрчилдөж чамаас нэлээд тэвчээр шаардах аж.
Эрүүл мэнд: Сарын 3 дахь долоо хоног хүртэл өөрийн тэвчээрийг шалгасан дасгал хийвэл тун сайн үр дүнд хүрнэ. Үүнийхээ хажуугаар булчингаа сайн амраахаа мартаж болохгүй. Эцэст нь энэ сард амжилттай ажиллах хэдий ч хайр дурлалтай холбоотой асуудлыг түр хойш нь тавьсан нь дээр хэмээн од эрхэс зөвлөж байна.

Үхэр

02

Мэргэжлийн болон хувийн зорилтууд анхаарал татах 1-р сар ирж байна. Одоо Үхрийнхны хувьд карьерээ өсгөхийн тулд эртнээс тавьж байсан зорилтоо биелүүлэх тохиромжтой цаг мөн. Гэр ахуйн асуудлууд тийм ч чухал биш байх болно. Гараг эрхсийн хүч баруунаас зүүн жигүүр лүү шилжиж байгаа учир эхний хэдэн долоо хоногт бие даан шийдвэр гаргах хүсэл эрмэлзэл, нийгмийн шаардлага хоёрын хооронд тэнцвэрийг хадгалахыг хичээх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл өөрийнхөө хүслийг, бусдын хүсэлтэй уялдуулж эв эеийг хичээгээрэй. Харин 22-ноос хойш бүх зүйл чиний хүслээс хамаарна. Өөрийгөө танин мэдэхийн тулд аялалаар явах сонирхол төрнө. Үүнийгээ биелүүлэхэд таатай сар.
Карьер: Ажил мэргэжлийн хувьд амжилт бүтээлээр дүүрэн сар. Гэр бүлийн хүмүүс чинь чамайг амжилт гаргахад чинь чадах чинээгээрээ туслах болно. Ажил дээр чинь гэртээ байгаа юм шиг тухтай, тайван уур амьсгал зонхилох бөгөөд сарын эцэс гэхэд чи карьераа хэрхэн өсгөх талаар өөрийн гэсэн тодорхой дүр зургийг олж авч чадна. Зөн совингоо дагаж зоригтой шийдвэрүүдийг гаргаарай. Сайн дурын ажлуудад оролцож, нийгмийн янз бүрийн давхаргын хүмүүст тусална. Ижил мэргэжлийнхэн, танилууд, найзууд, гэр бүлийнхнийхээ ачаар чи хүссэн болгоноо хийж чадна.
Санхүү: Санхүүгийн амьдрал тун давгүй. Сарын турш мөнгөний урсгал сайн байна. Ирээдүйтэй компаниудтай хамтран ажиллаж чадвал чиний оруулсан хөрөнгө оруулалт ашигтай байна. Харин компанид ажилладаг мэргэжилтнүүд сарын эцэст нэмэлт орлого олно. Чиний гэр бүлийн гишүүдийн ч халаас дүүрэн байна. Гадаад оронтой холбоотой ажил авах боломж тохиовол хожим авчрах ашиг нь өндөр гэдгийг санаарай.
Хайр дурлал: Хайр дурлалын амьдралд онцын өөрчлөлтгүй сар өнгөрөх нь. Сарын хоёрдугаар хагаст гэр бүлийн амьдралд бага зэрэг асуудал үүсч магадгүй. Гэхдээ тэдгээр асуудлууд өөрсдөө аяндаа арилна. Ганц бие Үхрүүд олон болзоонд явах ч удаан хугацааны харилцааг эхлүүлэхгүй.
Эрүүл мэнд: Эрүүл мэндийн хувьд том асуудал гарахгүй. Фитнессээр хичээллэдэг Үхрийн ордныхон хичээл зүтгэлийнхээ шанг хүртэнэ.

Ихэр

03

Энэ сард Ихрүүд карьер, ажил хэрэгтээ бүх анхаарлаа төвлөрүүлэх бололтой. Энэ хооронд гэр бүлийнхэн чинь чиний арын албыг даана. Нийгмийн хандлага, хэм хэмжээнд тааруулах гэж хичээх нь утгагүй мэт санагдаж, өөрийнхөөрөө байхаар хичээж эхэлнэ. Ихрүүдийн хувьд хувь хүнийхээ аз жаргалын утга учрыг олж нээх сар нь энэ сар болно.
Карьер: Гэр бүлийнхээ хэн нэгний тусламжтай эсвэл маш их хөдөлмөрийн үр дүнд амжилт олно. Ирээдүйн төлөвлөгөөгөө ахин бодолцон үзэж, бодит шинжилгээ хийгээрэй. Хэрвээ чи ажил хайж байгаа бол тэвчээртэй бай. Сарын 20-оос чамд тохирох сайхан ажил олдоно.
Санхүү: Энэ сар Ихрүүдийн хувьд томоохон сорилтуудыг эс тооцвол санхүүгийн хувьд хэвийн байна. Орлогоо нэмэгдүүлэхийн тулд чи шинэ стратеги боловсруулж ажиллах хэрэгтэй болох нь. Эхний 2 долоо хоногт орлого хангалттай сайн байх хэдий ч сарын сүүл хэсэг рүү багасч эхэлнэ. Танихгүй хэн нэгнээс санаанд оромгүй боломжийг шүүрч авах болно хэмээн од эрхэс шивнэж байна.
Хайр дурлал: Сарын сүүлийн долоо хоног хүртэл хайр дурлалын амьдрал чинь хэвийн үргэлжилнэ. Гэр бүлээс хайр дурлалтай холбоотой бага зэрэг дарамт ирж магадгүй. Сарын сүүлээр жинхэнэ хайр ирж мэдэх ч од гарагсийн нөлөөгөөр гэр бүлийн нөлөө хумигдаж эхэлнэ. Ганц биечүүд танилын хүрээ болон хилийн чанадаас хамтрагчаа олно. Гэрлэхэд эрт байна эсвэл жирэмсэлж болохгүй гэсэн зөвлөгөөнүүдэд дарагдах бололтой. Хостой Ихрүүд хайрттайгаа хүсэл тачаал дүүрэн харилцаатай байхаас гадна хоёул өөрсдийнхөө харилцаанд нухацтай хандахыг хичээх аж.
Эрүүл мэнд: Ихрүүд энэ сард өөртөө итгэлтэй, сэргэлэн цовоо байх болно. Сарын 20- оос хойш осол гэмтлээс болгоомжлоорой. Аурагаа цэвэрлэх, йогоор хичээллэх зэрэг нь чиний эрүүл мэндэд тустай. Энэ сарыг дүгнээд хэлбэл Ихрүүдийн хувьд бизнесийн амжилт, албан тушаалын хөөцөлдөөн байх нь ээ.

Мэлхий

04

2016 оны нэгдүгээр сард чиний хувьд гэр бүлээс илүүтэйгээр ажлын нэр хүнд давамгайлах хандлагатай байна. Чамайг хүрээлж буй хүмүүсийн тусламж дэмжлэг нь чиний амжилтын түлхүүр болно. Биеэ даасан, өөрийнхөөрөө зан араншин өөрт чинь сэтгэл дундуур байх нөхцлийг авчирч болох юм. Мэлхийн ордныхон 2016 онд өөрийгөө нээж, олох ба 1 сард идэвхтэй амьдралын хэмнэлийг бий болгохын төлөө тэмүүлж амьдарна. Энэ нь спортоор хичээллэх болон шинэ хувцас, гоёл чимэглэлд анхаарах зэрэг өөрчлөлтүүдийг чамд авчирна.
Карьер: Бизнесийн хүрээн дэхь өрсөлдөөн болон компаний өөрчлөлтөөс бий болсон том боломжийн эзэн нь чи байна. Энэ нь түр зуурын шинжтэй байх боловч эцсийн дүнд амжилтыг авчирна.
Санхүү: 2016 оны 1-р сард Мэлхийн ордныхон бэлэн мөнгөний хувьд тийм ч сайн байхгүй. 1-р сарын 20 хүртэл орлого тогтворгүй доголдолтой байх боловч түүнээс хойш хэвийн. Ойр тойрныхон чинь орлогоо нэмэгдүүлэх, өр төлбөрөө барагдуулах, санхүүгийн тотвортой байдалтай болоход чинь дэмжлэг үзүүлнэ. Мөн энэ сард буяны, сайн үйлсэд оролцоно. Нөлөө бүхий хүмүүсийн хувьд энэ нь нэр хүндийг авч ирнэ.
Хайр сэтгэл: Хайрт чинь чамайг ажилдаа хэт их анхаарч байгаагаас болж бага зэрэг бухимдана. Хэдий тийм ч гэр бүл чинь чамайг дэмжсээр байх болно. Ганц бие Мэлхийн ордныхны хувьд ажлын ачаалал, зав чөлөө байхгүйгээс шалтгаалан хостой болоход хэцүүхэн айна. Гэр бүлийнхэн чинь хайр дурлалын холбоо үүсгэхэд тийм ч дуртай бус байх ба ялангуяа гадуур хонох тал дээр бол яриад ч хэрэггүй шүү.
Эрүүл мэнд: Мэргэжлийн ажил байдлаас шалтгаалан 1-р сарын 20 хүртэл бухимдал үүсч таагүй байх магадлалтай. Өөрийн ажлын ачаалал болон хуваарийг зохицуулан амрах гэж хичээгээрэй.
Эцэст нь 2016 оны 1-р сард болгоомжтой байх ба гэр бүлийн амар тайван байдлыг хангах тал дээр анхаарах нь зүйтэй.

Арслан

05

Ихэнх гараг эрхэс Арслангийн ордны зүүн талд байрласан байх тул аливаа үйл хэрэгтээ энхийг сахиж, дотооддоо амар амгалан байдлаа хадгалахаар хичээхийг зөвлөж байна. Карьерын тал дээр бодолтой байж, өөрийн зүгээс шалтгаалах зүйлсийг хичээнгүйлэн хийж сорилтуудыг даваарай. Энэ сард бусад хүний хүсэл сонирхол чиний хувийн зорилгод өөрчлөлт оруулах магадлалтай. Бодож яваагаа биелүүлэхийн тулд өөрийн таньж мэдэх хүмүүсээсээ тусламж аваарай. Харин хувийн харилцаануудын хувьд тааламжтай сар өнгөрнө.
Карьер: Өөрийнхөө удирдан зохион байгуулах чадварыг ашиглан олон хүмүүст туслах болно. Ажил хайж яваа Арслангийн ордныхонд таатай боломжууд гарч ирнэ. Шинэ бизнес эхлүүлэхийн өмнө сайтар судалгаа шинжилгээ хийгээрэй. Зорилгоо биелүүлэхийн тулд ажлынхаа шугамаар томилолтоор явж магадгүй.
Санхүү: Санхүүгийн урсгал сайн байна. Мөн мөнгөө дэмий зүйлд ч зарцуулахгүй бололтой. Сарын эхний долоо хоногт найдвартай орлого болон хувьцааны ашгаас мөнгө орж ирж болно. 12-ноос хойш овсгоо самбаагаараа “түрийвчээ түнтийлгэх” болно. Урлагийн талын Арслангийнхан уран бүтээлээрээ дамжуулан ашиг олно. Сарын 3 дах долоо хоногоос хойш эхнэр юм уу нөхөр чинь нэмэлт орлого авчирна. Нийгмийн сүлжээ, танилын хүрээгээрээ дамжуулан мөнгө олох магадлалтай.
Хайр дурлал: Хайрт дурлалын чинь амьдрал энэ сард цэцэглэх болно. Түүнтэй сайн ойлголцох бөгөөд бие биедээ ариун цагаан сэтгэл, үнэнч хайраар хандах нь мэдрэгдэнэ. Ханьтайгаа цуг сонирхолтой арга хэмжээ, нийтийн үйл явдалд оролцож хөгжилдөнө. Ганц бие Арслангуудад олон сонголт гарч ирнэ. Тачаангуй адал явдлуудтай учрах боломжтой. Гэхдээ энэ сардаа тогтвортой харилцаа эхлүүлэхээс татгалзаарай.
Эрүүл мэнд: 20-ны өдрийг хүртэл биеийн эрүүл мэнд маш сайн байна. Ажил амралтаа л зохицуулж чадвал өөр асуудалгүй өнгөрөх болно. Амьдралаа хүчлэлгүйгээр өөрийнхөөр нь өрнүүлээрэй.

Охин

06

Од гарагс Охины ордныхны өмнөд хэсэгт байрлаж байгаа учир энэ сард гэр бүл, гэр орны асуудлууд давамгайлах нь ээ. Гэр бүлийн гишүүдээ илүү сайн хүн болгох тал дээр чиний нөлөө шууд мэдрэгдэнэ. Ажил дээрээ өмнөх амжилт ололтуудаа тунгаан бодож, алдаагаа залруулж, шинэ төсөл хөтөлбөр эхлүүлэхэд таатай. Нийгмийн хэм хэмжээ чиний өөрийн үзэл бодлоос дээгүүрт тавигдана. Бусдын өнцгөөс харахад азтай гэж хэлж болохуйц таатай боломж чамайг хүлээж байна. Буд гараг буцах хөдөлгөөнд орчихоод байгаа ч хамтын ажиллагаа, хэлсэн амандаа хүрдэг зан чинь зорилгоо биелүүлэхэд чамд туслах болно.
Карьер: Бизнес эрхлэгч болоод албан хаагч аль алинд нь ажилдаа төвлөрөх боломжтой сайхан орчин бүрдэх болно. Нийгмийн сайн сайхны төлөөх үйлсэд оролцоно. Ажил хайж байгаа Охиныхонд сайхан ажлын байр гарч ирнэ.
Санхүү: Охиныхны хувьд санхүү тун эмзэг байна. Орлого багасах бодит шалтгаанууд хэд хэдээрээ гарч ирнэ. Гэхдээ энэ нь чамайг шаардлагагүй худалдан авалтаас холдуулах болно. Орлогоо нэмэгдүүлэх тал дээр шинэ төлөвлөгөө гаргах хангалттай цаг чамд бий. Сарын хоёр дахь хагасаас санхүүгийн байдал өмнөхөөсөө дээрдэнэ. Танилын хүрээнийхнээсээ тусламж авснаар нөхцөл байдал сайжрах бололтой.
Хайр дурлал: Гэр бүлийн гишүүдээ халамжлах сар. Эрүүл мэндийн асуудал үүсч гэрийн уур амьсгал түгшүүртэй байна. Энэ бүхнийг эмчлэх цор ганц арга нь эв найрамдал юм. Ганц бие Охиныхны хувьд түр зуурын харилцаа үүсгэх боломжууд гарч ирнэ. Сарын 2 дахь долоо хоногт санаандгүйгээр таалагдахуйц нэгэнтэй учирна. Энэ нь буяны арга хэмжээ, үдэшлэг, албан ёсны уулзалт гээд олон нийтийн арга хэмжээний үеэр тохиох магадлал өндөр. Гэрлэсэн хосуудад хүүхэдтэй болохоор төлөвлөхөд сайн.
Эрүүл мэнд: Сарын сүүлийн долоо хоног хүртэл эрч хүчээр дүүрэн, сэргэлэн цовоо байх ба сарын сүүлд энэ бүхэн бага хэмжээгээр буурна шүү. Эцэст нь Охиныхны хувьд энэ сар бүхэлдээ хувийн амьдралтай холбоотой зүйлсээр дүүрэн байх нь ээ.

Жинлүүр

07

Энэ сард Жинлүүрийнхэн өөрийн зорилтыг биелүүлэхийн тулд уян хатан байх шаардлагатай болох нь. Өөрийн хувийн зан байдал, үзэл бодлыг үнэлж, таатай өөрчлөлтийг хийх болно. Танилын хүрээгээ өргөсгөхөд анхаарал хандуулах хэрэгтэй. Сарын турш гараг эрхэс Жинлүүрийнхний өмнөдөд байрших ба энэ нь гэр бүлийн дотоод асуудлууд руу анхаарлыг чинь хандуулна. Ажил мэргэжлийн асуудлуудыг энэ сард хоёрт тавина.
Карьер: Жилүүрийн ордныхоны амьдрал энэ сард илүү эв нэгдэлтэй, сэтгэл хангалуун байна. Ажлын байр хайж байгаа хүмүүст гайхалтай санал ирнэ. Буд гарагийн буцах үеэр бизнес эрхлэгчдэд сайхан боломж олдоно.
Санхүү: Санхүүгийн тал дээр энэ сард гайхалтай тэнцвэртэй байна. Гэр бүлийн гишүүд болон танилын хүрээлэлээс томоохон санхүүгийн дэмжлэг ирнэ. Хэрэв бүтээгдэхүүн борлуулалттай холбоотой ажил эрхэлдэг бол гэнэтийн ашиг олох болно.
Хайр дурлал: Хайрт чинь ажил болоод бусад гадаад асуудлаас шалтгаалан өөрийнхөө эрч хүчийг барах магадлалтай байна. Гэхдээ энэ нь гэр бүлд чинь ашигтай байх болно. Учир нь чи түүндээ анхаарал халамж тавьж, эрч хүчийг нь сэргээж өгөхийн сацуу харилцаагаа улам бат бөх болгоно. Зарим асуудлууд гэр бүлийн чинь уур амьсгалд саад учруулна. Мөн энэ сард жирэмслэлтээс зайлсхийх хэрэгтэй. Ганц бие Жинлүүрүүдийн хувьд энэ сарын турш гал халуунаар дүрэлзэх болно. Хэрэв хараахан гэр бүлтэй болоогүй ч тогтвортой харилцаатай байгаа бол аялал зугаалга төлөвлөвөл ээлтэй.
Эрүүл мэнд: Эрүүл мэндийн хувьд 20-д хүртэл багагүй асуудалтай байх болно. Тогтмол дасгал хөдөлгөөн, амралт нь чиний эрүүл мэндийг сайжруулах болно. Эцэст нь 2016 оны нэгдүгээр сар нь Жинлүүрүүдийн хувьд нийгэм болон гэр бүлийн харилцаанд онцгой анхаарал хандуулах үе юм.

Хилэнц

08

Энэ сард Хилэнцүүдийг гэр бүл, гэр орныхоо асуудалд илүү ихээр санаа тавиарай хэмээн од эрхэс зөвлөж байна. Ингэснээр сэтгэл санаа чинь сайжирч, гадаад ертөнц, ажил албаны бодит асуудлуудтай нүүр тулах хүчийг чамд өгнө. Од гарагс Хилэнцийнхэний баруун зүгт байрласнаар нийгэмд эзлэх байр сууриа дээшлүүлж, бусдаас хамааралгүйгээр зорилгодоо хүрэхээд тэмүүлэх хүчийг чамд өгөх болно. Хилэнцүүд өмнөх ажлаасаа илүүтэй томоохон бизнес төслүүдэд анхаарал хандуулж эрч хүчээ тэдгээрт зарцуулах бололтой. Хэт ачаалалтай ажилласнаас эрүүл мэнд, сэтгэл санаа чинь асуудалд орж эхлэх магадлалтай учир өөрийгөө мартаж болохгүй шүү.
Карьер: Албан хаагчдыг томоохон сорилт хүлээж байна. Бизнес эрхлэгчид гэрээгээ амжилттай хийж дуусгахын тулд тэвчээртэй байх хэрэгтэй шүү.
Санхүү: Чиний санхүүгийн талыг ивээдэг Буд гараг энэ сард буцах хөдөлгөөнд орох учраас мөнгөтэй холбоотой тоомоохон шийдвэрүүдийг сарын сүүл хүртэл хойшлуулбал сайн. Мөн мөнгөтэй холбоотой бүхэн бүтэх нь удаан байж чиний тэвчээрийг шалгах бололтой. Сэтгэл санаа болоод хувийн асуудлууд чиний биеийн эрүүл мэндэд нөлөөлнө. Сарын 20-оос хойш санхүүгийн нөхцөл байдал чинь дээрдэж эхэлнэ.
Хайр дурлал: Ганц биечүүд сарын эхний хагаст нөлөө бүхий хүнтэй танилцаж, романтик өдрүүдийг өнгөрүүлнэ. Гэрлээгүй Хилэнцүүд карьерт нь эерэг нөлөө үзүүлж чадах хүнийг хосоо болгохоор хайх ба хайсан хүнээ түншүүдээсээ олох магадлал өндөр. Гэхдээ түүнтэй харилцахдаа сонор сэрэмжтэй байх хэрэгтэйг од эрхэс сануулж байна. Хостой Хилэнцүүдийн хувьд хайртынх нь эрүүл мэндэд асуудал үүссэнээр нэлээд нухацтай байхыг цаг хугацаа шаардаж эхэлнэ. Мөн та хоёрын дунд буруу ойлголтоос шалтгаалсан зөрчил гарч мэднэ. Жирэмслэлтийг түр хойш тавьбал сайн.
Эрүүл мэнд: Дасгал хөдөлгөөн хийж, биеэ чийрэгжүүлэх нэн шаардлагатай байна. Суудлын ажил, хөдөлгөөн багатай амьдралын хэв маягаа өөрчлөөрэй. Сарын 20-оос хойш сэтгэл санаандаа анхаарал хандуулж стресстэхгүй байхыг хичээх нь зүйтэй. Эцэст нь дүгнэхэд Хилэнцийнхэнд энэ сард олон саад бэрхшээлүүд тохиох ч давж гарч чадахгүй зүйл нэгээхэн ч алга.

Нум

09

Нумын ордны 2016 оны эхний сарын зурхайнд санасан бодсон зүйлсээ хэрэгжүүлэхэд саадгүй хэмээжээ. Амьдралаа чи өөрийнхөө гарт бүрэн атгах бөгөөд, цээжинд байгаагаа гүйцэлдүүлэхэд хэн нэгний туслалцаа дэмжлэг хэрэг болохгүй. Гэрийн дотоод болон сэтгэл санааны асуудлууд энэ сарын турш голлох байрыг эзэлнэ. Чиний анхаарлыг бүрэн шаардах томоохон шинэ ажлыг эхлүүлэх бололтой. Энэ нь чиний санхүүгийн боломж болон гэр бүлд бага зэрэг дарамт учруулж болзошгүй. Алсдаа ирэх ашиг нь өндөр боловч үүний тулд эхэндээ бүсээ чангалах хэрэгтэй болж мэднэ.
Карьер: Энэ сард одоогоор ажилгүй байгаа Нумынхны хувьд шинэ ажилтай холбоотой таатай мэдээ дуулдахгүй өнгөрч мэднэ. Авсан ажлын саналууд ч бага зэрэг өндөр шаардлагаас болоод цуцлагдаж мэдэх талтай. Мөн хувьдаа шинэ бизнес эхлүүлэхэд тийм ч тааламжтай үе биш. Харин тогтвортой ажилтай Нумынхны хувьд карьерын амьдрал хэвийн байна.
Санхүү: Санхүүгийн нөхцөл байдал сайжрах тал руугаа байна. Гэхдээ од эрхсийн дэмжлэг бага байх тул өөрөөс чинь хичээл зүтгэл их шаардах бололтой. Чи шавхагдашгүй эрч хүчээрээ гарч ирсэн саад бэрхшээлүүдийг давж санхүүгийнхээ зорилгод хүрэх болно. Мөн чамд найз нөхөд, гэр бүлийнхнээс чинь санхүүгийн дэмжлэгүүд ирнэ. Гадаад улс оронтой холбоотой төслүүдийг шүүрэн авснаар мөнгөний урсгалаа сайжруулах болно. Гэхдээ үүнийг эхлүүлэхийн тулд шаардагдах судалгаа шинжилгээнд ихээхэн зардал орох ажээ.
Хайр дурлал: Сарын эхний долоо хоногт хосуудын харилцаа гойд сайн байна. Тэр чамайг аз жаргалтай байлгахын тулд хариу нэхээгүй халамж хайраараа эрхлүүлнэ. Хоёр дахь долоо хоногоос эхлэн хайрт чинь ойлгомжгүй зан гаргаж магадгүй. Гэр бүлийнхээ эв нэгдлийн төлөө чи жаахан тэвчээр гаргаарай.
Ганц бие Нумынханд Буд гариг тусламж үзүүлнэ. Нийгмийн болон танилын сүлжээ дотроосоо эсвэл ажил хэргийн шугамаар танилцсан хүмүүс дундаасаа хэн нэгэнтэй нь болзоонд явж магадгүй. Чи хангалттай сайн хөгжилдөж, цагийг сайхан өнгөрүүлж чадна. Сарын сүүлийн долоо хоногт нэгэн сайн танилтайгаа ухаалаг, ухамсартай уур амьсгалаар шинэ харилцааг эхлүүлж магадгүй. Сексийн харилцаа сайн байх тул жирэмслэлттэй холбоотой мэдээ ирэх боломжтой.
Эрүүл мэнд: Эрүүл мэндийн хувьд ноцтой асуудал гарахгүй. Өөрийн тогтмол хэрэгжүүлдэг эрүүл амьдралын хэв маягаа сахиарай. Ерөнхийдөө 1-р сар баяртай, хөгжүүн сар болж өнгөрнө.

Матар

10

Бусадтай хамтран ажиллахдаа уян хатан байж, эвлэрэх эхний алхамыг хийж байх хэрэгтэй. Зорилгодоо хүрэхийн тулд өөрийн оюун санаагаа дэмжлэг болгоорой. Өнгөрсөн амьдралдаа дүгнэлт хийж өөрчлөлт хэрэгтэй гэдгийг өөртөө байн байн сануулж байгаарай. Энэ сард гэр бүлийн чинь хувьд их чухал сар байх болно. Үүнийгээ дагаад санхүү болон гадаад төрхөндөө анхаарал тавих болно.
Карьер: Ажлын хувьд амжилттай байх бөгөөд чухал сонголттой тулгарах үед бага зэрэг төвөгтэй байна. Од гарагсийн байрлал тийм ч таатай биш байгаа учраас ажилтайгаа холбоотой чухал шийдвэр, гэрээ хэлэлцээрийг хийх гэж яарах хэрэггүй. Харин чи хэвлэл мэдээлэл болон худалдааны чиглэлээр ажилдаг бол энэ сард амжилт олно.
Санхүү: Сарын 20-ноос хойш санхүүгийн хувьд үр өгөөжтэй байх болно. Бизнес эрхлэгчдийн санхүү тогтвортой байх болохоор шинээр хөрөнгө оруулах зүйл хайна. Мөн хуучин өр төблөрөөсөө гарахад ээлтэй. Өндөр өртөгтэй худалдан авалт хийхээс зайлсхий. Гэр бүлийнхнээс чинь чамд нэлээд хэмжээний орлого орж ирнэ.
Хайр дурлал: Энэ сар Матрын ордныхонд хайр дурлалын тал дээр таатай байх нь. Ганц бие Мартынхан шинэхэн харилцаа эхлүүлж, эсрэг хүн чинь чамд таалагдах хэдий ч түүнээс чухал амлалт хүлээх хэрэггүй. Харин гэр бүлтэй Матруудын хувьд сарын эхний хагаст гэрийн дотоод уур амьсгалд санаа тавьж, аль болох их цагийг тэдэнтэйгээ өнгөрүүлбэл сайн. Шинээр засварлаж, сэргээх шаардлагатай зүйлс гэрт чинь гарч ирнэ.
Эрүүл мэнд: Нэгдүгээр сард эрүүл мэндийн тал дээр гайхалтай сайн байж, санаа зовоосон асуулал гарахгүй ч тогтмол дасгал хөдөлгөөн хэзээ ч илүүдэхгүй гэдгийг санаарай.

Хумх

11

Энэ 1-р сард чи бие даасан хандлагаар өөрийнхөө амьдралыг зохицуулах болно. Бусдын туслалцаа, дэмжлэгийг харах шаардлагагүй, бүх юм чиний гарт байна. Оюун бодлыг өөдрөг сэтгэл эзэмдэж, дэлхийг ч удирдаж чадах юм шиг хүч чадал мэдрэгдэх болно. Томоохон төсөл эхлүүлэхэд таагүй. Мөн Хумхынхан гадаад төрх, имижээ сайжруулах тал дээр тодорхой хэмжээний анхаарал хандуулна. Биед эрч хүч мэдрэгдэж өөрийн эрхгүй л илүү үзэсгэлэнтэй болох болно. Амбицаа хөгжүүлснээр дотоод хүч чадал нэмэгдэнэ.
Карьер: Дотооддоо аз жаргалтай байх нь гадааддаа гаргах амжилтанд ч эерэгээр нөлөөлж, чи олон ажлын ард гарна.
Санхүү: Санхүүгийн хувьд онц сайн сар ирж байна. Ашиг орлого нэмэгдэж, хувьдаа тавьсан санхүүгийнхээ зорилгыг биелүүлэхээр явах явцаасаа ч орлого олох боломжтой. Санаанд оромгүй эх сурвалжуудаас мөнгөний урсгал орж ирэх магадлалтай. Олсноо өөртөө зарцуулах бололтой. Хоёр дахь долоо хоногоос хойш гэр бүлийн гишүүдийн зүгээс чамд санхүүгийн дэмжлэг үзүүлэх болно. Шинэ хувцас, гоёл чимэглэл, гоо сайханд оруулсан хөрөнгө оруулалт чинь үр дүнтэй байж, гадаад төрхөнд шинэчлэлт хийгдэнэ.
Хайр дурлал: 20-доос хойш хайрын сахиусан тэнгэр ганц бие Хумхынхны араас хөөх болно. Удаан хугацааны харилцаа хайхын оронд зүрх сэтгэлээ чөлөөлж, хөнгөн хүлээж авах нь дээр. Гэрлэсэн Хумхууд гэр бүлийнхээ амьдралаас аз жаргалыг мэдрэх бөгөөд хайрт чинь чамайг сексийн хувьд сэтгэл ханамжтай байлгахын төлөө хичээх болно. Энергийн түвшин өндөр байхаас шалтгаалж хайр дурлалын амьдрал чинь ерөнхийдөө хүсэл тэмүүллээр дүүрэн байна. Жирэмсэн болоход таатай.
Эрүүл мэнд: Эрүүл мэнд гайхалтай сайн байх нь. Биеийн ерөнхий байдал сайн байснаар дур татах чадвар ч дагаад нэмэгдэнэ гэсэн үг. Өөрийн байнга дагадаг эрүүл амьдралын хэв маягийн үргэлжлүүлээрэй. Гэнэт хоолны дэглэм барих, хүчтэй дасгал хийж эхлэх зэрэг том өөрчлөлт хийгээд хэрэггүй.

Загас

12

Энэ сард ажил мэргэжилтэй холбоотой зорилт, зорилгууд гэр бүлээс өмнүүр тавигдана. Ирээдүйн өндөр албан тушаалынхаа төлөө ур чадвараа сайжруулах хэрэг гарна. Энэ хооронд гэр бүлийнхэн чинь бүгдээрээ чиний арыг дааж, чамайг хамгаалах болно. Сорилтын өмнө эргэлзэх хэрэггүй ба зоригтойгоор нүүр тулаад үзээрэй. Буд гараг буцах хөдөлгөөнд орчихсон энэ үед амжилтад хүрэх хамгийн бодит тохиромжтой арга нь азаа турших юм.
Ерөнхийдөө Загаснууд сэтгэлийн хүч, урам зоригоор дүүрэн байна. Буяны, сайн үйлсийн аянд оролцож, бусдад туслах боломжийг битгий алдаарай. Сарын дунд хүртэл од гарагс Загасны ордны зүүн талд байрласан байгаа учир бусдаас хамааралгүй өөрийнхөө амьдралыг дүгнэж, ирээдүйгээ тодорхойлоход таатай. Өөрийнхөө хүсэл мөрөөдлийг дагаж, бусдын үгнээс зөрүүдэлж чаддаг байх хэрэгтэй шүү.
Карьер: Ажил мэргэжил, бизнестэй холбоотой зүйлс энэ сард хамгийн чухалд тооцогдох болно. Од гарагсийн байрлалын дагуу аажмаар сэтгэл санаа, хувийн зүйлстээ анхаарч эхэлнэ.
Санхүү: Санхүүгийн хувьд тогтворгүй сар ирж байна. Шинээр эхлүүлж байгаа төсөлдөө өөрт байгаа ихэнх мөнгөө зарцуулж мэднэ. Үүнийг дагаад санхүүгийн хувьд муу үр дагаврууд гарч ирэх бололтой. Ашгаа нэмэгдүүлэхийн тулд бүтээгдэхүүнийхээ маркетинг сурталчилгаанд сайтар анхаараарай. Санхүүгийн томоохон эрсдэл гаргаснаар сарын 20-оос өмнө түгшүүртэй нөхцөл байдал үүснэ. Сарын сүүлийн долоо хоногт нөхцөл байдал сайжирч, ашгаа өгч эхлэх болно оо.
Хайр дурлал: Ганц биечүүд сарын турш төгс хосоо хайх болно. Шинэхэн романс үүсгэх боломжууд олон байх хэдий ч чи тэднээс илүү ихийг шаардах аж. Албан газар, нийгмийн сүлжээ, найз нөхдийн хүрээнээс чамтай ижил сонирхол, ижил итгэл үнэмшилтэй хэн нэгнийг олох болно. Гэрлэх, жирэмслэхэд таатай.
Эрүүл мэнд: Биеийн эрүүл мэндий хувьд санаа зовоох зүйл энэ сард гарахгүй. Амьдралын эрүүл хэв маягийг эрхэмлэж эхэлбэл сайн. Хоол хүнснийхээ чанарт анхаараарай. Загаснууд ерөнхийдөө баяр хөөрөөр дүүрэн, чинээлэг сарыг өнгөрүүлэх нь ээ.

Хэрхэн хэмнэж сурах вэ?

Lumino хамтлагийн цоо шинэхэн уран бүтээл цахим ертөнцийг байлдан дагууллаа