Умард Солонгосын тухай сонирхолтой, таны урьд өмнө нь сонсож байгаагүй 16 баримт

Сүүлийн өдрүүдэд Умард Солонгос улс дэлхий нийтийн анхаарлын төвд байна. Цөмийн зэвсэг туршиж магадгүй гэдгээ зарлаж, хөрш орнууд төдийгүй дэлхий нийтийг сандаргаад байгаа билээ.

БНАСАУ-ын залуу лидер Ким Чен Ун цэргийн сүр хүч, “булчин шөрмөсөө” гайхуулж, цэргийн сүрт жагсаал хийж, зэвсгийн нөөцөө харуулсаар байгаа. Энэ үйлдэл зарим нэгнийг нь айлгаж байгаа бол, заримынх нь “хөх инээд”-ийг хүргэж байна гэж барууны хэвлэлд бичжээ.

Уншигч танд Умард Солонгос улсын талаарх сонирхолтой баримтууд хүргэе.

01

Эдгээр баримтууд танд “эгэл бус” энэ улсын талаар магадгүй урьд өмнө нь сонсож байгаагүй мэдээлэл хүргэх болно.

1. БНАСАУ-ын Засгийн газар ядуу зүдүү амьдарч буй иргэдийн фото зургийг авахыг бүх талаар хориглодог. Иргэдийнх нь дийлэнх хувь ядуу зүдүү, өлсгөлөнгийн ирмэг дээр амьдардаг гэдгийг нуухыг хүсдэг байна.

02

2. Энгийн иргэд автомашин эзэмших эрхгүй. Зөвхөн цэргийн болон төрийн эрх мяндагтнууд автомашин хөлөглөдөг байна.

03

3. Дэлхий дээрх хамгийн том цэнгэлдэх Умард Солонгост бий. “Ранградо” буюу “5-р сарын 1” гэсэн нэртэй энэхүү цэнгэлдэх нийслэл Пхеньян хотод байрладаг, 150,000 гаруй хүний суудалтай.

04

4. Кйонг-донг – энэ бол Өмнөд Солонгосын дүрвэгсдэд зориулан босгосон хот. Гэхдээ энд өнөөг хир Өмнөдийн дүрвэгч суурьшаагүй.

05

5. Америкийн сансар судлалын агентлагийг NASA гэдэг. Тэгвэл Умард Солонгосын сансрын агентлагийг NADA гэдэг байна. Төстэй байгаа биз?

06

6. БНАСАУ-д шашин шүтэх, порно бичлэг үзэх, хувилан олшруулах, цацах хориотой. Аль алиныг нь гэмт хэрэгт тооцож, бүр цаазын ял оноох нь бий.

07

7. Ким Чен Ун удмаасаа цор ганцаар үлдсэн. Учир нь тэрээр эцгээ таалал төгссөний дараа төрийн эрхэнд гарснаар, авга ахаа гэр бүлийнх нь хамт буудан хороосон юм.

08

8. Умард Солонгос улс далайн дээрмээрээ ч алдартай. 1968 онд Америкийн тагнуулын “Пуэбло” хөлгийг булаан дээрэмджээ. Тус хөлөг өнөөг хир Пхеньяны боомтод байрлаж байгаа юм.

09

9. Нидерландтай адил марихуаныг хаана чөлөөтэй хэрэглэж болох вэ? гэж бодож байна уу? Тэгвэл Умард Солонгосыг зориорой. Энд марихуаны хэрэглээ чөлөөтэй, хуулиараа зөвшөөрсөн байдаг байна.

10

10. Хөлбөмбөг үзэхгүй бол амьдарч чадах уу? Солонгосчууд чаддаг. 2014 оны Хөлбөмбөгийн ДАШТ-ийг тоглолт болсноос 24 цагийн дараа эфирээр цацаж байжээ. Учир нь тоглолт бүрийн бичлэгийг сайтар шалгасны эцэст эфирт нэвтрүүлдэг байна.

11

11. Аялал жуулчлалын хамгийн түгээмэл урсгал юу вэ? Солонгосын дайнаас хойшхи 60 гаруй жилийн хугацаанд Умард Солонгосын 23,000 иргэн Өмнөд Солонгос руу дүрвэжээ. Харин Умард Солонгос руу ердөө 2 хүн л дүрвэн гарсан байна.

12

12. Өөрийн шүтэж биширдэг жүжигчинтэй адил үсээ засуулмаар байна уу? Тэгвэл Умард Солонгос эмэгтэй 18, эрэгтэй 10 төрлийн үсний засалтыг зөвшөөрдөг байна.

13

13. Пхеньян мэдэгдэхдээ БНАСАУ нь коммунист орон биш гэдэг. Харин Ким Ир Сен удирдагчийн боловсруулсан Чучхе үзлийн дагуу улс орноо цогцлоож байгаа гэж үздэг.

14

14. Жинс өмсөх дуртай юу? Тэгвэл жинс нь хөрөнгөтний үзэлт Америкийг сурталчилна гэсэн шалтгаанаар жинс өмсөхийг хориглодог.

15

15. Умард болон Өмнөд Солонгос улс хоорондын хил 238 км. Энэ бол дэлхий дээрх хамгийн өндөр хамгаалалттай бүс нутаг юм.

16

16. БНАСАУ-ын 100 иргэн тутмын 1 нь улс орныхоо сайн сайхны төлөө хөдөлмөрийн лагерьт ажиллаж, хөдөлмөр эрхэлдэг. Хөдөлмөрийн лагерьт 200,000 гаруй мянган хүн бий.

17


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ontslog.COM сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй!

error: Content is protected !!