in

Lumino хамтлагийн цоо шинэхэн уран бүтээл цахим ертөнцийг байлдан дагууллаа

Люмино буюу Lumino хамтлаг нь Монгол улсын Улаанбаатар хотоос гаралтай Пентатоник шагналыг 4 удаа хүртэж байсан Монголд нэрд гарсан реп стиллээр дуулдаг залуучуудийн хипхоп хамтлаг юм.

Гишүүд
– Хамтлагийн ахлагч: Далайцэрэн овогтой Тэмүүжин (MCBEATZ)
– Хамтлагийн гишүүн: Дашцэрэн овогтой Анхбаатар (Skitzo, CUTHBERTH)
– Хамтлагийн гишүүн: Батжав овогтой Батхишиг (Baji)

Люмино хамтлаг нь албан ёсоор 1998 онд 5 хүний бүрэлдхүүнтэйгээр байгуулагдаж, 2000 оны сүүлээс 3 хүний бүрэлдхүүнтэй болж өөрчлөгдсөн юм. Монгол улсад Хипхоп урсгалыг олонд таниулж хүмүүсийн хүртээл болгоход хамгийн их хувь нэмэр оруулсан хамтлагуудын нэг юм. Тэдний анхны ХИТ дуунууд хайрын өнгө аяс болон худалдааны чиг хандлагыг илүүтэйгээр тусгаж байснаараа онцлог дугаралттай байдаг. Тэдний урд өмнө нь хийсэн дууны дугаралтууд өнөөдөрч гэсэн сонсход чанарын шаардлага хангасан хэвээр байгаагаас харвал маш чанарлаг зүйлсийг анхнаасаа төлөвлөж хийж ирсэн нь ажиглагддаг.

https://www.youtube.com/watch?v=cC_XnJqkgNQ

Давтагдсан тоогоор олон улсад болон орон нутагт 150 гаруй бие даасан тоглолт,”Танихгүй охины захидал” уран сайхны кино, 7 диск, 5 цомог, 30 видео клипийг хийж үзэгч сонсогч түмнийхээ хүртээл болгосон байна. 2004 оны зун Улаанбаатар паласийн Open air-t Английн East-17 хамтлагтай хамтран бүрэн хэмжээний тайлан тоглолт хийсэн.

1 сарын зурхай

Баярын үеэр нэмсэн жингээ хасах маш хялбархан аргууд