“Яг түүн шиг” шоуны оролцогч Ганхүү шүүгчийн суудлаас оролцогч болсноо ингэж тайлбарлав

Шоуны долоо дахь дугаарын ялагчаар оролцогч Г.Ганхүү шүүгч оролцогчдын саналаар үнэмлэхүй ялалт байгуулж шагналын эзэн болов. Гурван шүүгч тус бүр хамгийн өндөр оноо болох 12 оноог өгсөн бол оролцогч Т.Бархүү, Б.Халиун, С.Гантогоо, Мээдээ, Б.Ариунцэцэг нар түүнийг хамгийн шилдэг нь байсан гэж үзсэнээр нийт 51 оноогоор энэ дугаарт ялалт байгуулсан билээ.

Уулын спортын мастер, дуучин, улс төрч Г.Ганхүү шоунд “ялах ялагдах гол биш” гэх уриатайгаар оролцож байгаа бөгөөд үүнийгээ ч өмнөх дугааруудад батлан харуулсан. Түүний хувьд, Эми Уайнхаусыг дуурайсан үзүүлбэрээрээ ялагч болох боломж байсан ч шоугаа хүндэтгэж Т.Бархүүд оноогоо өгч байсан удаатай.

02

Шагналын мөнгөн сан, ялагч байх нэр хүндэд шунаагүй гэдгээ хэзээд илэрхийлдэг тэрбээр энэ удаагийн гурван сая төгрөгөөрөө хүүдээ унадаг дугуй авч өгөхөөр төлөвлөсөн гэнэ лээ. Г.Ганхүү гурван хүүхдийн эцэг бөгөөд том охин нь хилийн чанадад сурдаг бол дунд хүү нь сурагч харин бага нь хоёр настай гэнэ.

03

Ялагч Г.Ганхүү шүүгчийн суудлаас оролцогчийн буйдан руу шилжсэн тухайгаа илүү их туршлага хуримтлуулах зорилготой хэмээн тайлбарлажээ.