Хөлдөөсөн мах үхлийн аюултайг эрдэмтэд тогтоожээ

Их Британийн эрдэмтэд хэрэглэгчдийг айдаст автуулсан нээлтийг өнгөрсөн долоо хоногт хийжээ. Супермаркетад худалдаалдаг бүх төрлийн амьтны хөлдөөсөн маханд үхлийн аюултай сampylobacter үрждэг болохыг тэд нээсэн байна. Ялангуяа тахианы мах хамгийн эрсдэлтэй нь гэнэ. Энэхүү бактер нь хамгийн багадаа л хоол боловсруулах эрхтнийг хямраадаг бөгөөд үхэлд ч хүргэдэг аж.

[sociallocker id=21700]

02

Үүнээс үүдээд Их Британийн Стандартын газар хөлдөөсөн махны худалдаанд тавих стандаратаа өөрчлөхөөр болсон бол хэвлэл мэдээллийн хэрэгслээр урьдчилан сэргийлэх зөвлөмжүүд нийтлэгдэж эхэлсэн байна. Хөлдөөсөн маханд ямар нэг байдлаар хүрсэн хүн хамгийн наад зах нь гараа сайтар угааж байх ёстой юм байна. Хүйтэн орчин нь бактерт үржих таатай нөхцөл болдог учир хөлдөөсөн байдалтай удах тусам эрсдэл нэмэгддэг байна. Намар үүцэлсэн махаа өвлийн турш хадгалан зооглодог манай улсын эрдэмтэд, хэрэглэгчид дээрх асуудлыг анхаарахад илүүдэхгүй биз ээ.

03

[/sociallocker]