in

Таны үсийг 10 дахин бат бөх болгох үсний маск

Таны үс ихээр унаж, халцраад байна уу? Үс унахад олон төрлийн хүчин зүйл нөлөөлдөг байна. Үүнд: Стресс, эрүүл бус хооллолт, гормоны тэнцвэрт байдал алдагдах, арчилгаа муудах гэх мэт.

Энэхүү асуудлуудыг шийдэхэд туслах уг маск үс унасан тухайн газарт шинэ үс ургахад нөлөөлнө. Үүнээс гадна үсний угт тэжээл өгч эрүүл, бат бөх үстэй болгоно.

Энэхүү энгийн маскийг долоо хоногт нэг удаа тавиарай.

01

Орц:

  • Өндөг (1 ширхэг)
  • Бүрэн болсон гадил (1 ширхэг)
  • Зөгийн бал (1 х.х)
  • ½ стакан шар айраг (125 мл)

Хийх арга: Саванд гадилаа нухаж дээрээс нь өндгөө хийнэ. Сайтар хутгаж дээрээс нь зөгийн бал, шар айргаа хийгээрэй.

Бэлэн болсон маскаа хуйхандаа түрхэж 5 минут иллэг хийнэ. Үүний дараа шүршүүрийн малгай өмсөөд 1 цаг байлгана.

Эдгээр алхмуудыг хийсны дараа хэрэглэдэг шампуниараа үсээ угаагаарай.

Үзүүлэх нөлөө: Гадил нь А, С болон Е амин дэмийн эх үүсвэр болох бөгөөд эмзэг үсийг бэхжүүлнэ. Эдгээр амин дэм нь эрүүл үсэнд зайлшгүй шаардлагатай.

Харин өндөг нь уураг ихтэй. Үсний бүтцэд уураг байдаг учраас ургалтанд сайнаар нөлөөлөхөөс гадна гялалзуулдаг байна.

Шар айраг В амин дэм агуулдаг тул үсийг бэхжүүлнэ.

Зөгийн бал чийгшүүлж, үсийг зөөлрүүлдэг сайн талтай бөгөөд үсний хуйхыг тэжээх амин дэмээр баялаг. Үүнээс гадна үсний өнгийг сэргээдэгэ байна.

Гэрээсээ илүү зочид буудалд хийсэн секс илүү болдог шалтгаан

Ердөө 15 минутын дотор нүдний доорх уут, хар толбо арилгах арга