Ердөө 15 минутын дотор нүдний доорх уут, хар толбо арилгах арга

Нүдний доорх уут болон хөх толбо гарч ирэх шалтгаан маш олон байдаг бөгөөд тэр болгон будгаар нуугаад байж чадддаггүй. Бид энэ удаад нүдний доорх уут, хөхрөлтийг арилгах 5 аргыг хүргэж байна.

1. Төмсөн маск

Нүдний хар толбыг бидний хүнсэндээ хэрэглэдэг жирийн төмс арилгах бүрэн чадалтай. Төмсөнд арьс цайруулах бодис агуулагддаг бөгөөд үнэтэй энгэсгээс дутахааргүй үйлчилгээ үзүүлдэг байна. Төмсийг дундуур нь хувааж нүдэн дээрээ тавиарай.

2. Чипснээс татгалзах

Давс нь шингэний тэнцвэрт байдлыг алдагдуулж нүүр хавагнахад хүргэдэг бөгөөд давсны орц ихтэй хоол хүнс нь нүдэнд муугаар нөлөөлдөг. Чипснээс татгалзаж давс багатай хоол хүнс хэрэглэхийг зөвлөе.

3. Алтан товч цэцэгтэй цай

Уг ургамал нь тайвшруулах үйлчилгээтэй. Нүд орчмын ядарсан төрхийг энэ цэцэг арилгана. Цайг хандлаад ууттай нь  нүдэн дээрээ тавиарай.

4. Хоёр дэртэй унтах

Нүдний доорх уутыг хоёр дэрний тусламжтайгаар арилгаж болно. Өдөөр дүүргэсэн дэр таны харшлыг хөдөлгөж, хавагнуулаад байвал дээрээс нь өөр дэр тавьж унтаарай. Доош харж унтахад нүд орчим хэт их шингэн хуримтлагдахад нөлөөлдөг байна.

5. Хүйтэн халбага

Нүдний хаван болон хар толбыг хурдан арилгахыг хүсвэл хүйтэн халбага нүдэн дээрээ тавиарай. Хүйтэн жин нь арьс чангалж хаван буулгадаг.