31 насандаа ойлгож мэдсэн 31 зүйл

1. Зорилготой амьдрах. Амьдралд юу хийж бүтээх, бусдад яаж дурсагдахаа тодорхойлоод түүнийгээ Амьдралын зорилго болгоод зүтгээд байгаа

2. Төлөвлөгөөтэй байх. Төлөвлөлтгүй амьдрах нь цаг хугацааны хамгийн том дайсан. 5 жилээс эхлээд өдөр тутмын ажлаа хүртэл төлөвлөх нь №1-д намайг чиглүүлдэг

3. Амжилтад хүрэхийг хүсч байгаа бол ажиллах. Зорилгодоо, амжилтад хүрэхийг хүсч байгаа бол илүү их ажилла. “Үнэгүй бяслаг зөвхөн хавханд л байдаг”

4. Хамгийн сайнаар хийх. “Do or not, there is no try” гэдэг. Ямар ч ажлыг хийхдээ хийсэн шиг хийсэн нь зүгээр байдаг юм. Дахин хийхдээ ч урьдынхаас яаж илүү болгох вэ гэдгийг байнга бодох хэрэгтэй

5. Шантаршгүй байх. Амьдрал намайг “нам цохих” мөч олон байсан. “Би чадахгүй юм байна” гэж бодох үед л жинхэнээсээ ялагддаг. Хэзээ ч бүү бууж өг

6. Шинийг санаачлагч байх. Жобс “Удирдагч, гүйцэтгэгч хоёрын хооронд ганцхан ялгаа бий. Тэр нь санаачлага” гэсэн юм. Ер нь л илүү гайхамшигтай амьдрахын тулд байнга шинийг санаачлах хэрэгтэй.

7. Байнга ном унших. Хамгийн сайн туслагч, зөвлөгч, шинэ санаа өгөгч маань НОМ. Номноос мааш их зүйлийг олж авч чаддаг юм. Гэхдээ “Нүүр ном” бол ном биш шүү 😀

8. Уур хилэн огт хэрэггүй зүйл. Уур хилэн асуудлыг дэвэргэнүү гэхээс хэзээ ч зөв зүйлд хүргэдэггүй. Залруулж болох бол уурлахын хэрэг юун, болшгүй бол нэмэр юун!

9. Эерэг байх. Сөрөг сэтгэлгээ хэзээ ч эерэг амьдралыг бүтээхгүй. Бүх л зүйлийг эерэгээр бодоод, хараад эхлэхэд амьдрал аз жаргал дүүрэн болно.

10. Байнга суралцах. Таны хэнээс дээр байх чинь огт хамаагүй, харин өчигдрөөсөө хэр дээшилсэн бэ гэдэг чухал. Аз болж суралцах, хөгжих боломж бидний эргэн тойронд байна.

11. Боломжоороо их аялах. Аялал тархийг сэргээж, шинэ содон зүйлсийг бидэнд мэдрүүлж, бүр шинэ санаа төрүүлдэг. Урам зориг, эрч хүч авахын зэрэгцээ амьдралд мартагдашгүй мөчүүд, дурсамжийг бүтээдэг.

12. Хүмүүстэй сайхан харилцах. Харилцаа яг толь шиг. Та хүмүүстэй сайхан харилцвал, хүмүүс тантай сайхан харилцах болно. Ямар нэг байдлаар дүр эсгэж, эсвэл муухай харилцвал хүмүүс танд яг тэгж хандах болно.

13. Ганцаардмал ялалт гэж үгүй. Бүх л амжилт, бүтээлийн ард баг байдаг. Бие биенээ нөхдөг, зорилго нэгтэй сайн багтай байх нь дийлдэшгүй хүч болдог.

14. Дурсамжийг бүтээх. Мөч бүрээ яаж дараа нь мартагдахааргүй дурсамжтай, хөгжилтэй байлгах талаар байнга боддог юм. Үсрэлт, өвлийн өвөө гээд л кк

15. Амжилттай хүмүүстэй ойр байх. Алтны дэргэдэг гууль шарладаг даа. Амжилттай яваа хүмүүсээс алхам тутмаас нь сурах зүйл байдаг.

16. Олон нийтийн байгууллагуудад нэгдэх. Бусадтай танилцах, харилцах, нөхөрлөх, суралцах, хамт сайн зүйлс хийх гээд олон боломжийг олгодог учир би ОНБ-д дуртай.

17. Social Network идэвхтэй ашигла. Зөв ашиглавал хязгааргүй боломж шүү дээ. Тэгээд ч ирээдүйд social network дээр хүчтэй нь амьдралд хүчтэй болоод байгаа юм.

18. Танилын хүрээллээ байнга тэлэх. Юугаар ч хэмжигдэхгүй маш том хүч. Маш олон боломжуудыг нээх, маш олон асуудлыг шийдэж чадах тийм хүч.

19. Ярих чадвараа хөгжүүлэх. Заримдаа мэдлэгээс ч илүү ярих чадвар чухал үүрэгтэй болоод байдаг юм

20. Байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байх. Хүссэн, зорьсон зорилгынхоо хойноос явах, зүтгэх зуураа өөрт байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байх хэрэгтэй

21. Боловсрол амжилтад хүргэхгүй. Боловсролоос илүү хүмүүжил, зан ааш, хандлага, амбиц, амьдралын зарчимууд нь хүний амжилтад хүргээд байх шиг

22. Тархиа ажиллуулахын зэрэгцээ зүрхээ баясга. Тоглолт, концерт, кино гээд л урлагийн олон төрлүүд сэтгэл, зүрхийг үнэнхүү баясгаж чаддаг. Боломжоор нь баясгаж байхад зүгээр байдаг

23. Үндэсний бүтээгдэхүүнээ худалдан авах. Худалдан авсан мөнгө маань Монгол компанид, цаашлаад Монгол ажилтан, Монгол гэр бүлд очиж байг гэж боддог

24. Мөнгөний тухай бодол. Мөнгө бол бидний хүсэл, хэрэгцээг хангахад хэрэг бол чухал зүйл. Гэхдээ мөнгөтэй болох нь амьдралын зорилго биш, мөнгө бол зорилгодоо хүрэхэд шаардлагатай нөөцүүдийн нэг.

25. Олон зүйлд цаг гарга. Амьдралын балансыг барихын тулд гэр бүл, найз нөхөд, дуртай зүйлсээ хийх, хүнд туслах, сурч хөгжих гээд л бүх л зүйлд цаг гарга. Энд бараг бүгдийг нь бичсэн байдаг

26. Элгээ хамгаал. Хааяа дуртайдаа, хааяа “дургүйдээ” шоудах үе их бий. Аль ч тохиолдолд эрүүл байхын тулд элгээ хамгаалдаг зүйлс хэрэглэх хэрэгтэй. (Шоучид маань энэ асуудлыг сайн ойлгоно)

27. Гомдоллох, гомдох, туних зэрэг нь ямар ч хэрэггүй зүйл. Ялангуяа эр хүмүүст. Цагийн гарз, сул дорой байдлыг мэдэрдэг. Нугас гонгинодог бол Бүргэд дүүлэн нисдэг.

28. Өглөө босвол нэгийг дуулна. Өглөө эртлэн босч тэр өдрийг бусдаас түрүүлж эхлүүлэх нь мааш олон давуу талыг олгодог.

29. Өөрийгөө танин мэд. Үүнээс илүү чухал ажил гэж бараг үгүй. Мааш олон талаас нь өөрийгөө “зөв” таньж чадвал дээрх бүх зүйлсийг хийх гол “суурь судалгаа” болно кк.

30. Зөв зүйлсийг дадал болгох. Өөрөө ч бодолгүй байнга хийдэг зүйлс бол дадал. Тиймээс зөв гэсэн зүйлээ 21 удаа давтан хийж зөв дадалтай болох маш чухал

31. Хүний төлөө байх. Хамгийн сайхан амьдрал бол олон хүний амьдралыг эерэгээр өөрчилсөн амьдрал юм билээ. НЭМЭЛТ: 32. Эрүүл бай. Эрүүл байхгүй л бол энэ дээрх олон зүйлсийг яриад яахав. Эрүүл хүн 1000 зорилготой бол өвчтэй хүн ганцхан зорилготой байдаг гэдэг дээ… 32 насандаа ойлгож мэдсэн 32 зүйлст та бүхэн маань өөрсдийн авах, гээхийн ухаанаар хандаж тунгаах бизээ.

Эх сурвалж: Б.Золбадралын тэмдэглэл