Суганы хэсгийн илүүдэл өөхийг арилгах итгэмээргүй үр дүнтэй аргууд

Эмэгтэйчүүдийн суганы хэсэгт мах бултайх гол шалтгаан нь жин нэмж, таргалсантай холбоотой юм. Энэ нөхцөл байдал нь тав тухгүй байдал болоод сэтгэл санааны таагүй байдлыг эзэндээ авчирдаг. Иймээс та бүхэнд суга хэсгийн илүүдэл унжсан махыг арилгах үр дүнтэй аргыг танилцуулъя.

Энэ хэсгийн таргалалтаас үүдэлтэй асуудлыг шийдэхийн тулд тусгай дасгалуудыг хийх нь зүйтэй. Танд резинэн бөмбөг, бат бөх алчуур хэрэг болно. Эдгээрийн тусламжтайгаар та 3 долоо хоногийн дараа гэхэд суганы асуудалтай хэсгийг засаж чадна гэдэгт итгээрэй.

Суга хэсгийн өөхийг хэрхэн арилгах вэ?

1. Бөмбөг шахах

01

Бөмбөг хавчих буюу шахахдаа та 3 төрлийн байрлалаар шахаж болно. Эхлээд бөмбөгөө барьж, гараа дээш өргөн бөмбөгөө хоёр алгаараа хүчтэй шахна. Энэ үед нуруу цэх, мөр хотгор байх ёстой бөгөөд энэ байрлалдаа 30 секунд болно.

Мөн бөмбөгөө барьсан чигтээ гараа доошлуулан, өөрөөр хэлбэл гарыг шалтай параллель байхаар /зурагт үзүүлснээр/ дахин 30 секунд шахаж хавчина. Харин сүүлд нь гараа доош буулган уг дасгалаа дахин 30 секунд барьж хийнэ.

2. Алчуур татах буюу сунгах

02

Бөхөөхөн шиг алчуур аваад гараа шалтай параллель байхаар өргөөд хамаг хүчээрээ сунгаж татна. Энэ байрлалдаа 30 секунд болоод бага зэрэг завсарлан уг дасгалаа дахин 4 удаа давтан хийнэ.

3. Алчуураа толгой дээрээ өргөн, татах

03

Хөлдөө мөрний хэмжээтэй зай авч гараа ч мөн адил байхаар алчуураа барьж татна. Нууруу цэх, мөр хотгор байх нь чухал. Алчуураа татахдаа аль болох л хамаг хүчээрээ татахыг хичээгээрэй. Энэ байрлалдаа мөн л 30 секунд болоод хэсэгхэн хугацаанд завсарлаад дахин 4 удаа ийм маягаар хийнэ.

4. Тохой тулах байрлал

04

Энэ дасгалыг хийхийн тулд хэвтээ байрлалд бэлтгэх хэрэгтэй. Нуруу цэх, өгзөг, ууц хэсгийг дээш өргөж мөртэй харалдаа байхаар, суниах гэж байгаа мэт байрлалд орох ба тохой хэсгийг зурагт үзүүлсний дагуу тулна. Энэ байрлалдаа 60 секунд болж хэсэг завсарлаад дасгалаа дахин 4 удаа давтана.

Дээрх дасгалуудын үр дүнг хурдхан үзье гэж догдолж байгаа бол нэг өдөр завсарлаад хийгээд байгаарай. Амжилт!