Дэлхийд шуугиан тарьж буй шилдэг хоолны дэглэм! Таныг илүүдэл жингээ огцом хаяхад тусална…

Хэрвээ жин хасахаар шийдсэн ч, ямар дэглэм барихаа мэдэхгүй байгаа бол бид та бүхэндээ бүсгүйчүүдийн дунд моодонд орсон долоо хоногт 3-5 кг турах дэглэмийг хүргэж байна.

Энэхүү хоолны дэглэм бага калоритойгоос гадна гурван долоо хоног хүртэл хугацаанд үргэлжилнэ. Хоолны дэглэмийг зохиосон хүмүүсийн хэлснээр долоо хоногт 3-5 кг хаяна, бүхэлдээ гурван долоо хоногийн турш нийт 7-12 кг хасагдах ажээ. Хаясан илүүдэл жин 3 жилийн турш эргэж ирэхгүй гэдгээрээ давуу талтай юм.

Тэнцвэрт хоолны дэглэм

01

Танд долоо хоногийн шилдэг хоолны дэглэмийг танилцуулах гэж байна. Хоёр дахь болон гурав дахь долоо хоногт эхний долоо хоногийн дэглэмийг үргэлжлүүлнэ. Бүтэн гурван долоо хоног энэхүү дэглэмийг чанд баримтлахгүй байж болно. Таны урдаа тавьсан зорилгоос бүх зүйл шалтгаална. Хоолны завсар хийжүүлээгүй цэвэр ус ууж болно.

Долоо хоногийн дэглэм

02

Эхний өдөр

  • Өглөөний цай: аяга кофе
  • Өдрийн хоол: чанасан 2 өндөг, боодол бууцайны салат эсвэл чанасан лууванг бага зэргийн ургамлын тосоор амтална, нэг улаан лооль (стакан улаан лоолийн шүүс), гэхдээ давсгүй.
  • Оройн хоол: ургамлын тосонд шарсан 200-250 г стейк, ургамлын тосоор амталсан шинэ  ногооны салат (байцаа, хүрэн манжин, лууван)

2 дахь өдөр

  • Өглөөний цай: аяга кофе, сухарик/ шарж хатаасан талх
  • Өдрийн хоол: 100 г стейк, шинэ ногооны салат (байцаа, хүрэн манжин, лууван)
  • Оройн хоол: 200 г өөхгүй гахайн мах эсвэл чанасан мах, стакан тараг эсвэл элдэв амтгүй йогурт.

3 дахь өдөр

  • Өглөөний цай: аяга кофе, сухарик/ шарж хатаасан талх
  • Өдрийн хоол: нэг лууван, ургамлын тосонд шарсан хүрэн манжин эсвэл цоохор майлзын үндэс, нэг улаан лооль (стакан улаан лоолийн шүүс), нэг мандирин, чавга, 1-2 жүрж
  • Оройн хоол: өдрийн хоолны адил

4 дэх өдөр

  • Өглөөний цай: аяга кофе
  • Өдрийн хоол: чанасан өндөг, чанасан 3 том лууван (бага зэргийн ургамлын тосоор амталсан салат байж болно), 150 г бяслаг
  • Оройн хоол: жимсний салат. Гадил идэж болохгүй.

5 дахь өдөр

  • Өглөөний цай: үрж жижиглэсэн түүхий лууванг нимбэгийн шүүсээр амтална.
  • Өдрийн хоол: 0,5 кг жигнэж болгосон өөхгүй загас, 1 улаан лооль (стакан шүүс)
  • Оройн хоол: дунд зэргийг стейк, шинэ ногооны салат. Байцаа, хүрэн манжин, лууван, өргөст хэмх, амтат чинжүү байж болно.

6 дахь өдөр

  • Өглөөний цай: аяга кофе
  • Өдрийн хоол: жигнэсэн эсвэл бага зэргийн ургамлын тосонд шарсан 0,5 кг тахианы мах, эсвэл фольгад ороож жигнэж болгоно.
  • Оройн хоол: 2 чанасан өндөг, үрж жижиглэсэн түүхий лууван, аяга цай

7 дахь өдөр

  • Өглөөний цай: аяга цай
  • Өдрийн хоол: жигнэж болгосон 150-200 г тугалын эсвэл үхрийн мах, алим
  • Оройн хоол: өдрийн хоолны адил

Уг хоолны дэглэмийг баримталж байхад өлсөх мэдрэмж гэнэт дайрах нь юу л бол. 200 г мах эсвэл бараг хагас килограмм загасны мах ногоотой идсэн хүн хангалттай хооллосон гэж үзнэ. Мах, ногоо болон ургамлын гаралтай тос байгаа учраас хүн хэрэгцээт амим дэм, эрдэс бодисоо авч чадаж байгаа гэж үзнэ.

Гэхдээ ямар ч хоолны дэглэм баримтлах байсан эмчид үзүүлж зөвлөгөө аваарай. Танд эрүүл энх, гуалиг биеийг ерөөе. Бидний санал болгосон хоолны дэглэмийг сошиалаар найз нөхөдтэйгөө хуваалцаарай.