УИХ-ыг гишүүн Гантулгад хүчиндүүлсэн гэх эмэгтэй Хөвсгөл далайн эрэг дээр мөөмөө гаргаад хэвтэж байна

Өчигдөр 15:00 цагт Мэдээлэл технологийн үндэсний паркд Д.Гантулга гишүүнтэй холбоотой мэдээлэл хийх зар хэвлэлийнхний дунд чимээгүйхэн тарлаа. Найзаас найзын, танилаас танилын хооронд гэх үү дээ. Хурал эхлэхээс 20 минутын өмнө төрийн ордноос гарч МТҮП- д очиход ямар ч  хурал зарлаагүй гэж жижүүр нь хэлсэн учраас гайхаад гадаа зогсож байтал хүний эрхийн хуульч гэж өөрийгөө нэрлэдэг Ичинноров нэгэн эмэгтэйн хамт шатан дээр суугаад утсаар ярьж байлаа. Удсан ч үгүй АН-ын бүлгийн Батхүү ирж тэр хоёртой нийллээ. Батхүү бид хоёр 5 минутын өмнө төрийн ордны 4 давхрын лифтэнд сууж буугаад ордны хашаанаас хамт гарсан юм, очих газар нэг байжээ. Ингээд тэд нийлж Гантулга гишүүний гэх хэвлэлийн хурлыг зохион байгуулж байгаа нь тодорхой болов. Хэвлэлийнхэн ч ирлээ.  Болсон үйл явдлыг уншигч та ч мэдэж байгаа учраас дэлгэрүүлж нуршихаа би больё.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ontslog.COM сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй!