in

Хүүхдээ буруу нэрээр хочлох нь ийм аюултай!

Эцэг эхчүүд хүүхдээ өхөөрдөн янз бүрийн нэрээр өхөөрдөн хочилдог. Тэгвэл нэр бүхэнд учир байдаг аж. Тухайн хүнд ямар нэр өгөх нь тавиланд нь ямраар ч нөлөөлж болдог байна.

Үүний нэгэн жишээ 2007 онд Архангай аймгийн Ихтамир суманд  амьдарч байсан залуухан хос болох Гантөмөр, Туул нарт тохиолджээ.

Тэд гэрлээд жил хагас болсны дараа Батмөнх хэмээх хөөрхөн хүүтэй болсон байна. Хүү ой найман сартайгаасаа эхлэн хөдөлгөөн нь дийлдэх ээ больсон тул хосууд хүүгээ дайсны цэрэг хэмээн хочлох болжээ. Ийнхүү хочлох болсноос хойш хүүгээс өвчин зовлон салахаа больж, нэг өдөр айхтар их халуурч эмнэлэгт хүрч амжилгүй амьсгал хураасан байна.

Эцэг эх нь хүүгийнхээ хойдохыг үйлдэхээр нутгийнхаа нэртэй лам дээр очиж учир явдлыг асуувал лам хэсэг нүдээ анин сууснаа “Та нар яасан гэж уйлалдаад байгаа юм. Та нарын дайсны цэрэг л үхсэн байна. Дайсны цэрэг гэдэг чинь дайсны цэрэг л байдаг юм. Дайсны цэрэг үхэж байж л та нар амьд үлдэнэ шүү дээ” хэмээжээ.

Залуу хосууд эхэндээ лам багшийн үгний утгыг ойлголгүй “Та бидэнд түрүүчийн үгнийхээ утгыг тайлбарлаад өгөөч” гэхэд лам багш хосуудын зүг айхтар ширүүн харснаа “Мөнх оршихыг бэлгэдэж БАТМӨНХ гэж нэр өгчихөөд ДАЙСНЫ ЦЭРЭГ гэсэн богино настай үгээр хочилдог чинь хаанахын ёс вэ?” гэхэд сая нэг юм учрыг хосууд ойлгосон байна.

What do you think?

0 points
Upvote Downvote

Total votes: 0

Upvotes: 0

Upvotes percentage: 0.000000%

Downvotes: 0

Downvotes percentage: 0.000000%

Хэрэв та суудлын ажил хийдэг бол үүнийг заавал уншаарай!

Тэнгэрийн хунтайж Ч.Цэнгүүн бүх нууцаа дэлгэлээ