in

Унжсан гэдсийг 6 хоногийн дотор арилгах 6 арга

Та бидний санал болгох дараах аргуудын тусламжтайгаар та 6 өдрийн дотор унжсан гэдэснээсээ салах боломжтой.

Хэвлийн хэсгээрээ таргалах нь олон хүний хувьд том асуудал байдаг. Өөхлөлт энэ хэсгээр их байх тул шатаахад амаргүй.

Том гэдэс эрүүл мэндийн хувьд хэд хэдэн өвчний эх үүсвэр болдог байна.

Дараах 6 аргын тусламжтайгаар унжсан гэдэсгүй гоолиг сайхан болоорой.

Хоолноосоо давсыг хас

Хоолондоо давс хийхээ болиход гэдэсний өөх хайлж эхэлнэ. Давсыг хааяахан хэрэглэх эсвэл давсыг байгалийн гаралтай амтлагч ногоогоор орлуулж болно. Тэгшхэн гэдэс давсанд дургүй гэдгийг байнга санаж яваарай. Давстай хоолноос татгалзаад сурчихвал хоолны жинхэнэ амтыг мэдэрч эхэлнэ.

Нүүрс-усаар бага хоол хүнс

Уураг ихтэй хоол хүнс идэхээс гадна ногоо идэхийг хичээгээрэй. Ядаж долоо хоногийн турш нүүрс уснаас татгалзаж чадвал та огцом өөрчлөлт мэдрэх болно. Юу идэж болох вэ: өндөг, бяслаг, аарц, самар, өөхгүй мах, загас, ногоо, хааяахан бор будаа. Эрс татгалзах хоол хүнс – төмс, гоймон, бүх төрлийн талх. Нэг л долоо хоног энэ маягаар хооллоход таны гэдэсний хэмжээ багасна гэдэгт итгэлтэй байж болно. Идэхийг санал болгож байгаа дээрх хоол нь таныг өлсгөлөнд автуулахгүй, чухал ажлаа гүйцэтгээд байх эрч хүчээр хангалттай сэлбэнэ.

Ямар ч сүү байхгүй

Сүүн бүтээгдэхүүнээс аарц, бяслаг идээд бусдыг нь нүднээс далд цаашаа байлга. Сүүнд агуулагдах лактоз нь хоол боловсруулах эрхтний хэвийн үйл ажиллагааг доголдуулдаг болно. Гэдсээ багасгахыг хүсэж байгаа л бол хоол боловсруулах эрхтний хэвийн үйл ажиллагааг алдагдуулах бүхий л хүнснээс татгалзах хэрэгтэй.

Зөвхөн зөв жимс

Цитрусын төрлийн жимс болон жимсгэнэ байж болно, хааяадаа алим иднэ. Гэдэснээсээ салахыг хүсэж байгаа бол нүүрс уснаас татгалз гэж дээр дурьдсан, мөн ихэнх жимсэнд агуулагдах фруктозоос татгалзах хэрэгтэй. Үүнд гадил, лийр орно. Харин жүрж, грейпфрут, киви идэх бүрэн боломжтой.

Хурц хоолыг март

Хурц хоол ходоодны шүүсний ялгаруулалтыг ихэсгэдэг. Өөрөөр хэлбэл хоолны дуршил нэмэгдүүлнэ. Тиймээс халуун чинжүүг цааш хураа. Хэрвээ энд дурьдсан зүйлээс ганцыг ч гэсэн мөрдөж чадвал та ямар нэгэн хэмжээгээр үр дүнд хүрэх л болно. Гэхдээ хүсэн хүлээсэн үр дүн биш гэдгийг санаж яваарай.

Консервант огтоос хэрэггүй

Согтууруулах төрлийн ундаа, сахар, химийн орцтой боловсруулсан хоол – энэ бүгд хор.

Таны гэдэс нарийхан болно. Хамгийн гол нь та гарт таарсан болгоноо ам руугаа хийж бүү сад бол. Консервант – транс тосоор дүүрэн тул таны гэдсийг шууд өөхлүүлнэ. Согтууруулах төрлийн ундаа – калори ихтэй ундаа. Сахарын тухай бол дурьдаад ч хэрэггүй, үнэхээр чихэрлэг зүйл идмээр байвал багахан хэмжээний зөгийн балаар орлуулаарай.

Хоолны эдгээр дэглэмийг долоо хоногийн турш барихад та мэдэгдэхүйц үр дүнд хүрнэ. Нарийхан гэдэстэй байхын тулд өөрийгөө зарим нэг зүйлээр сойход буруудахгүй. Тэгээд ч давс, перец болон нэмэлт амтлагчаас татгалзахад эрүүл мэндэд ашиг тустай байх болно.

Хоолны зөв дэглэм дээр дасгал хийвэл үр дүн нь бүр ч нэмэгдэнэ. Тун удахгүй өөрийгөө нарийхан гэдэстэй болно гэдэгт гүнээ итгээд урагшаа…

What do you think?

0 points
Upvote Downvote

Total votes: 0

Upvotes: 0

Upvotes percentage: 0.000000%

Downvotes: 0

Downvotes percentage: 0.000000%

Гоо бүсгүйг галзуу эмгэн болгон хувиргасан 25 жилийн аймшигт түүх

Нэвтрүүлэгч И.Ичинхорлоогийн чармай нүцгэн зураг цацагдаж шуугиан тарилаа