in

Танилц: Азийн баячуудын жагсаалтанд орсон Монголын хамгийн баян хүмүүс

Олон улсын санхүүгийн зөвлөх “Wealth-X” компаниас дэлхийн баячуудын “World Ultra Wealth Report” чансаагаа шинэчлэн гаргажээ. Энэхүү чансааг 30 сая ам.доллараас дээш хөрөнгөтэй хүмүүсийн үл хөдлөх хөрөнгө, компани, хадгаламж, машин, онгоц, цуглуулга дахь урлагийн бүтээлийг үнэлэн гаргадаг. “World Ultra Wealth Report 2013” жагсаалтыг АНУ 30 саяас илүү хөрөнгөтэй 65505 хүн, тэдний нийт хөрөнгө болох 9085 тэрбум доллараар тэргүүлж, дараа нь Герман 17820 баян, тэдний 2345 тэрбум долларын хөрөнгөөрөө бичигдэж байна. Энэ жил Азийн 30 сая ам.доллараас дээш хөрөнгөтэй хүмүүсийн жагсаалтыг Япон тэргүүлж, Хятад, Энэтхэг, Хонконг, Өмнөд Солонгос, Сингапур, Тайвань удаалсан байна. Японд ийм тооны хөрөнгөтэй хүмүүсийн тоо 2012 онд 12830 байсан бол 2013 онд 14270 болж өсч, тус амжилтаараа дэлхийд гуравт бичигдэж байна. Харин Монголоос энэ жагсаалтанд 35 хүний нэр багтаж байгаа юм. Тэд 30 сая ам.доллараас дээш хөрөнгөтэй 35 баяны жагсаалтыг гаргахдаа тэдний нийт хөрөнгө 6 тэрбум доллар байна гэдэг тооцоог гаргажээ. Зургаан тэрбум ам.долларыг 35 хүнд хуваавал дунджаар нэг хүнд 171сая 428 мянган ам.доллар ногдож байгаа гэнэ.

[Locker] The locker [id=25150] doesn't exist or the default lockers were deleted.

Дуучин Нара сэтгүүлч Уламбаярт хандан ингэж хэлжээ

Хэрэв та үсээ буддаг бол үүнийг заавал уншаарай!