Сэтгүүлч С.Насанжаргал ижил хүйстэн загвар өмсөгч Биллид хандан ингэж хэлжээ

“Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Г.Алтаншагайтай гэр бүл болсноор “TV5” телевизийн ажлаасаа бүрмөсөн хөндийрөөд байгаа сэтгүүлч, хөтлөгч С.Насанжаргалыг танихгүй хүн ховор. Цагтаа тус телевизийн нүүр царай гэгдэж, томоохон шоу нэвтрүүлгүүдийг нь хөтөлж явсан тэрбээр нөхрийнхөө уран бүтээлийг дэмжиж, PR менежерээр нь ажиллах болсон билээ.

[sociallocker id=25150]

Жүжигчин залууд хоёр хүү төрүүлж өгсөн хөтлөгч бүсгүй реклам сурталчилгааны ажилд ихээхэн шамдаж, кино продюссерын эрдэмд суралцаж яваа гэх бөгөөд саяхны нэгэн өдөр өөрийн цахим хуудсаар дамжуулан трансжендер залуусыг ихээхэн шүүмжлээд авчээ. Сүүлийн үед өөрсдийн мэдрэмж сэтгэхүйг эмэгтэй хүн хэмээн тодорхойлж, эцэг эхээс заяасан төрөлхийн хүйснээсээ татгалзаж буй залуусын тоо эрс нэмэгдэж, тэр хэрээр хэвлэл мэдээллээр сурталчилж буйд хөтлөгч Насаа тун их бухимдсан гэнэ.

Энэ талаараа ч тэр “Сүүлийн үед трансжендер, гомо, бисексуал ч гэх шиг хэн дуртай нь телевизээр гардаг болж. Хувь хүнийг нь ойлгож хүндэтгэж байгаа ч олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дэндүү нээлттэй баймааргүй байна. Хүүхэд залууст энгийн зүйл шиг ойлголт төрөхөөр боллоо. Содон зочин оруулах нь сэтгүүлчийн хүсэл байдаг ч одоо больцгоо. Нүүрээ будсан аальгүй залуусыг ядаж зурагтаар хармааргүй байна” хэмээн уурсчээ. Хамгийн сүүлд өөрийгөө ижил хүйстэн хэмээн зарласан Билли хэмээх залуу “TV5” телевизийн “зэвүүн яриа” нэвтрүүлэгт орсон нь түүнийг хуучин ажлаа муучилж, олныг гайхашруулахад хүргэсэн бололтой.

[/sociallocker]