Төгс хөхтэй болох 7 энгийн дасгал

Хөх янз бүрийн шалтгаанаас болж унждаг нь олон эмэгтэйчүүдэд том асуудал болдог. Харин та зөв дасгалыг тогтмол хийснээр хөхний хэлбэр өөрчлөгдөнө. Төгс хөхтэй болгох энгийн 7 дасгалыг мэргэжилтнүүд танилцуулж байна.

Дасгал 1

Аль нэг гараа атгаад эрүүн доороо байрлуулна. Аль болох чанга атгах бөгөөд эрүүгээрээ түлхэхдээ харилцан эсэргүүцэл үзүүлнэ. Таван секунд дараад таван секунд суллана. Дасгалыг 2-3 удаа хийнэ.

Дасгал 2

Хоёр гарын алгаа хооронд нь нийлүүлж цээжнийхээ урд чангална. Нуруу тэгш байх бөгөөд булчинд ирэх ачаалал нэгэн жигд байна. Эсвэл гарын алгандаа бөмбөг бариад 10 секунд даралт өгч 5 секунд суллана. 3 удаа хийнэ.

Дасгал 3

Суниах дасгал нь цээжний булчинг чангалдаг. Хэрвээ та анх удаа гар дээрээ суниаж байгаа бол зураг дээрх шиг өвдгөөрөө тулж болно. Гараа аль болох зайтай тулж хөлөө нийлүүлнэ. Аажим зөөлнөөр суниах бөгөөд 12-15 удаа суниана.

Дасгал 4

Суниасны дараа булчингууд ачаалал авсан байдаг тул доо сайтар сунгах хэрэгтэй. Гэдсээрээ доош харан хэвтээд хөлөө арагш нугалж гараараа барина. Анхлан суралцагчид 20 секундээс эхэлж аажим 10 секунд нэмнэ. Дасгалыг 3 удаа хийнэ.

Дасгал 5

Хананаас хагас метрийн зайд зогсож гараа атган хананд чанга тулна. Булчин хэрхэн чангарч байгааг та мэдрэх бөгөөд энэ байрлалд 20 секунд байна. Дасгал хооронд 10 секунд амраад 3 удаа хийнэ.

Дасгал 6

Сандал, шал эсвэл том хийлсэн бөмбөг дээр нуруугаараа дээш харан хэвтэнэ. Гартаа гантель барьж цээжиндээ ачаалал авахаар аажим дээш өргөнө. Доош буулган дахин өргөнө. Дасгалыг 8 удаа хийнэ. Гантелийг өргөхөд багагүй ачаалал авахаар жинтэй гантель байна. 3 удаагийн давтамжтай гүйцэтгээрэй.

Дасгал 7

Булчинг сунгаж цээжинд ачаалал өгөх дасгал юм. Гартаа гантель бариад өвдгөөрөө бага зэрэг нугалж цээжээрээ бага зэрэг урагш бөгтийнө. Амьсгалаа авахдаа гараа хоёр тийш өргөнө – гар , мөр, шал параллель байхаар. 2 удаагийн давтамжтайгаар 12 удаа хийнэ.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ontslog.COM сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй!

error: Content is protected !!